Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00004/И |
Дугаар | 14 |
Огноо | 2017-01-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 14
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Абайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 1976 онд ******* аймгийн ******* суманд гэр бүлээрээ шилжиж ирээд ******* сумын 1 дүгээр бригадад 1982-1988 он хүртэл, 1988-1990 он хүртэл ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Иймд миний шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үндэслэн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1982-1988 он хүртэл, 1988-1990 он хүртэл ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл ******* аймгийн Буянт суманд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Абайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1982-1988 он хүртэл, 1988-1990 он хүртэл ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл ******* аймгийн Буянт суманд малчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн А.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.******* нь 1982-1988 он хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1988-1990 он хүртэл ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл ******* аймгийн Буянт суманд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай лавлагаа,
******* аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 70 дугаар данс дахь цалингийн цэс,
******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар “Ажилд томилох тухай” тушаал,
******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,
1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч Х.******* “...Би 1992 оноос 2002 онуудад ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нягтлан бодогчоор ажиллаж байсан. А.******* нь 1990 оны 02 дугаар сараас эхлээд 1995 оныг хүртэл ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг
Гэрч К.*******н “... Би ******* сумын тариалан нэгдэлд 1981 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед А.******* нь 1982-1990 оныг хүртэл ******* сумын Тариалан нэгдэлд ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г 1982 оноос 1988 он хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******г 1982 оноос 1988 он хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал ******* аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ