Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 0266

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                               

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн 1967 онд төрсөн эрэгтэй Б.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ж.С-ыг түлхэж унагааж баруун дунд чөмөгний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй, миний буруу гэв.

-Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б зайлаад өгье гэхээр нь би тэг, тэг чи зайл гэсэн цонхны доор хэсэгт байдаг ширээн дээрээс миний шаазан аягыг аваад толгой руугаа цохисон. Миний охин Б нь чи уухаараа  дандаа л агсан тавьж байх юм гэхэд Б би чамайг ална гээд Б рүү дайраад гал тогооны шургуулганаас хутга авах гэхээр нь салгах санаатай очсон чинь намайг түлхээд гал тогооны тавилгын завсар руу шидсэн. Би гэртээ сууж байсан чинь гаднаас миний хүү Б согтуу орж ирсэн. Би хүүдээ одоо битгий архи уугаарай гэсэн чинь би энэ гэрээс зайлаад өгье гэж хэлэхээр нь тэгвэл зайл гэж хэлсэн. Тэгсэн намайг түлхээд шидсэн. Харин би ширээгээ мөргөөд унасан чинь хөлөө даахгүй босож чадахгүй байсан. Тэгээд охин Б-тэй зодолдож миний гэдсэн тус газар луу 2 удаа өшиглөж, миний гарыг хугалаад хаясан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хх 4-5, 6-7-р хуудас/

      - Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 05 минутад манай дүү Г, Б ах ирээд агсан тавиад буурай ээжийг унагаачихлаа гээд дуудсан. Тэгээд би Наран багийн 09 дүгээр гудамжинд тоглоомын талбай угсарч байсан ажлаа хаяад шууд Булаг багийн 19-04 тоотод ирэхэд Б эгчтэй Батсуурь ах зууралдсан байсан. Тэгээд Б ах хаалганы араас зуураад гарахгүй байхаар нь татаад чирч гаргасан. Буурай эмээг түлхэж унагаад эгч Б-тэй ноцолдож, барьцалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 10-11 хуудас/

- Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ээж С руу энэ утсыг цэнэглэ гэж орилсон. Тэгээд ээж чи чинь яагаад байгаа юм бэ? гэхэд Б ах би тэгвэл зайлаад өгье гэсэн. Тэгэхээр нь ээж С тэг, тэг зайл гэсэн чинь цонхны доод талд байсан ширээн дээрээс ээжийн цай уудаг шаазан аягыг аваад толгой руугаа цохисон. Тэгээд ээж рүү орилоод агсан тавиад байхаар нь би Б ахыг чи тэгвэл зайл дандаа ирж агсам тавьж байх юм гэсэн чинь Б ах намайг ална гээд гичий, янхан гэх мэтийн үгсээр доромжилж цохих гэж дайрахад нь ээж маань дундуур нь орж салгах гэсэн чинь түлхэж гал тогооны тавилгын завсар руу шидсэн. Тэгээд надаас хутга хаана байна, та нарыг алаад өгье гээд гал тогооны шургуулга руу дайрахаар нь би чи ээжийг алчихлаа шүү дээ гэж хэлээд бид 2 барьцалдаж авахад миний гэдсэн тус газар 3 удаа өшиглөж нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх 12-13 хуудас/

        - Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 491 дугаартай:  

1. Ж.С биед баруун дунд чөмөгний ясны их төвгөрийн сэлтэрсэн хугарал баруун тохойд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6.Гэмтэл нь 2020.06.30-нд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх 16-17 хуудас/          

-Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би өглөө гэрээсээ 08 цагийн үед гарсан. Тэгээд найзтайгаа уулзаж 1 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусчхаад бид 2 салаад гэр, гэр лүүгээ явсан. Намайг гэрт ороход дүү шал угааж байсан. Тэгсэн манай бага дүү Б та архи уулаа гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргалдаж байхад ээж С бид хоёрыг салгах гэж дундуур орохоор нь би та цаашаа бай гээд түлхсэн...” гэх мэдүүлэг /хх 23-24 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 26 хуудас/

-Б.Б-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 23-24 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ж.С-ыг түлхэн унагааж баруун дунд чөмөгний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч эмчилгээний зардал нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн эх Ж.С-ыг түлхэн унагааж баруун дунд чөмөгний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.С-ын “Б зайлаад өгье гэхээр нь би тэг, тэг чи зайл гэсэн. Цонхны доор байдаг ширээн дээрээс миний шаазан аягыг аваад толгой руугаа цохисон. Миний охин Б нь чи уухаараа  дандаа л агсан тавьж байх юм гэхэд Батсуурь би чамайг ална гээд Б рүү дайраад гал тогооны шургуулганаас хутга авах гэхээр нь салгах санаатай очсон чинь намайг түлхээд гал тогооны тавилгын завсар руу шидсэн. Тэгсэн намайг түлхээд шидсэн. Харин би ширээгээ мөргөөд унасан чинь хөлөө даахгүй босож чадахгүй байсан. Тэгээд охин Б-тэй зодолдож миний гэдсэнд тус газар луу 2 удаа өшиглөж, миний гарыг хугалаад хаясан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг, гэрч О.Э, Б.Б нарын мэдүүлэг, хохирогчийн биед баруун дунд чөмөгний ясны их төвгөрийн сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 491 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хохирогч Ж.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх ба шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.         

            Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.