Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 13

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.******* нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1984-1985 онд  Ховд аймгийн Үенч сумын “Алтайн Оргил” нэгдэлд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлын талаар лавлагаа гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оноос 1985 онуудад Ховд аймгийн Үенч сумын “Алтайн Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  О.******* нь 1984 оны 07 дугаар сарын 15-наас 1986 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1850 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадын 1984-1985 онуудын 70 дугаар данс дахь О.*******гийн цалингийн түүвэр

Гэрч Р.*******н “... Би 1972 онд 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр 1990 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж амьдарч байсан. О.******* 1984-1985 оныг дуустал Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.ийн “...Би 1972 оноос эхлэн 1990 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадад “Алтайн Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж амьдарч байсан. О.******* 1984-1986 оны 6 сарыг хүртэл Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн Оргил” нэгдэлд малчнаар ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ