| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00632/И |
| Дугаар | 8 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 8
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ХАА-н техикумыг зоо техникч мэргэжлээр төгсөж, Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд зоо техникчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд архиваас олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд миний Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зоо техникч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.******* нь 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд зоо техникч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь
1980 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээсэн ******* *******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1845 дугаартай лавлагаа,
Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдлийн 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал
Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал,
******* *******ын Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд зоо техникч, малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг
Гэрч Д.*******гийн “...Би Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдлийн ******* бригадад бригадын даргаар ажиллаж байсан. С.******* нь Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд 1980-1989 он хүртэл зоо техникчээр, 1989-1991 он дуустал тоо бүртгэгчээр ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.*******ын “...Би 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд малын эмч, 1990-1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд няраваар тус тус ажиллаж байсан. С.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд зоотехникчээр, 1990-1991 он хүртэл тус нэгдэлд тоо бүртгэгчээр тасралтгүй ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ыг 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд зоо техникч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд зоо техникч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ