Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 9

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1978-1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1978-1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Г.******* нь 1978-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1830 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдлийн 70 дугаар дансны цалингийн түүвэр

Гэрч Д.*******н “...Миний бие Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдэлд 1977-1990 он хүртэл ******* *******тэй хамт хонь ямаа маллаж хамт ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт

Гэрч Л.*******гийн “... Миний бие нь Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдэлд 1977 оноос 1990 он хүртэл Г.*******гийн хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г 1978-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1978-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ