Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 11

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-******* аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ПЕ520*******1014 дугаарын регистртэй, ******* овогт ******* *******н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.******* нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.******* нь Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр 1*******81-1**************4 оныг дуустал улсад нийт 13 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас гарсан тушаал нь байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд намайг 1*******81-1**************4 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Х.******* нь 1*******81 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрөөс 1**************4 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1*******12 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн социалист хөдөлмөрийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1*******81 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрийн 172 дугаар тушаал,

1*******81 оны 10 дугаар сарын 2*******-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

1*******83 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэл,

Гэрч Б.*******н “... Х.******* нь 1*******81-1**************4 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан нь үнэн. Би тухайн үед тэр төмрийн тасагт мужаан, төмөрчнөөр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч А.*******н “... Х.******* нь 1*******81-1**************4 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан нь үнэн. Би тухайн үед Х.*******тай хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр 1*******81 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрөөс 1**************4 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Ботараха овогт ******* *******г 1*******81 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрөөс 1**************4 оны 12 дугаар сарын 13-ныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ