Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 0269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан хийж, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн эрэгтэй Г.С

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.С нь 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарыг хүртэл нийгмийн даатгалын сангаас 3.645.000/ гурван сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийн өндөр насны тэтгэвэр авахдаа хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 3.645.000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлэг,

      -Хохирогчоор Д.Н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "... Би Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга ажилтай. Орхон аймгийн Г.С нь хуурамч баримт ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан болох нь шалгалтаар тогтоогдсон учир би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. С.С гэж хүн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн. Тэр өдрөөсөө 2020 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл энэ хүнд өндөр насны тэтгэвэр болох 3.645.000 төгрөг олгосон. Тэтгэвэр олгож байх явцдаа Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэх лавлагааны үндэслэлийг шалгахад тухайн лавлагаа нь нөхөн бүрдүүлж ирсэн баримтаас гаргасан. Нөхөн бүрдүүлсэн баримт нь эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Яагаад гэхээр “Цагаан тавилан” ХХК-д нягтлан ажилтай байсан Х.О гэж хүн цалингийн тайлан гэх баримтыг хуурамчаар үйлдэж Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгсөн байсан. Эргээд өөрийн хийсэн баримтаар Г.С гэж хүнийг “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан байдлаар лавлагааг гаргуулан авсан байсан. Г.С-ийн хүүхэд С.Ц гэж хүн манай байгууллага дээр ирж уулзсан бөгөөд аавыгаа Хангал суманд ажиллаж амьдарч байгаагүй. Улаантолгойн сангийн аж ахуйд ажиллаж байсан. Улсаас хууль бусаар авсан 3.645.000 төгрөгийн хохиролыг барагдуулна гэсэн. Г.С нь нийгмийн даатгалын санд 3.645.000 төгрөгийн хохирол учруулсан гэх мэдүүлэг /хх  21 хуудас/

       - Гэрч Б.У мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний бие 1995 оны 04 сарын 16-ны өдөр Булган аймгийн өмч хувьчлалын тогтоол гарч Саруул зам төрийн өмчит компани хувьчлагдаж ажлын хэсэг гарч хүлээн авч байсан юм. Захирлаар нь ажиллаж байсан. Би энэ хүнийг танихгүй, надтай хамт ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 22-24 хуудас/

        - Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  “Цагаан тавилан” ХХК-д Г овогтой С гэдэг хүн ажиллаж байгаагүй. Надад үзүүлсэн зурган дээрх С гэдэг хүнийг би танихгүй...” гэх мэдүүлэг /хх 25 хуудас/

        - Гэрч П.И мөрдөн байцаалтад өгсөн: "... миний бие 1983 оноос 1995 он хүртэл Саруул зам нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1995 оноос “Цагаан тавилан” ХК-д 1999 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би энэ хүнийг танихгүй.  Саруул зам нэгдэл, Цагаан тавилан ХХК-д ажиллаж байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх 26-28 худас/

        - Гэрч Ж.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... миний бие 1974 оноос 1999 оны хооронд Саруул зам нэгдэл, Цагаан тавилан ХК, Эргэл хайрхан ХК-нуудад хөдөө аж ахуйн механик, няраваар ажиллаж байсан. Би танихгүй юм байна. Саруул зам нэгдэлд ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 29-30 хуудас/

        - Гэрч С.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "... 2019 оны 05 дугаар сард манай аавыг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж богино халимаг үстэй, шар царайтай, 99757485 гэсэн дугаартай О гэдэг эгчид манай аав хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичиг баримтыг өгч 2019 оны 05 дугаар сард манай аавын өндөр насны тэтгэвэр тогтсон юм. Х.О гэдэг хүн Хангал сумаас бичиг хийж өгч тэтгэвэрт оруулсан гэсэн. Х.О гэдэг хүн манай ааваас 100.000 төгрөг авсан гэсэн. Тэтгэвэр буухаар дайлна гэж манай аав хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх 31 хуудас/

      - Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Х.О эгчээс хаана ямар утгатай зар тавих юм бэ? гэсэн чинь чи Эрдэнэт зарын фэйсбүүк хаяг дээр “Нас нь болсон ажилласан жил нь гүйцээгүй хүмүүст тусална” гэж бичээд зар тавиадах гэсэн юм. Тэгээд би Ооgii Otgonjargal гээд өөрийнхөө охин О-ын хаягаар зар тавьсан. Уг зарыг тавиад 30 минут орчим болсны дараа Х.О гуай надад зараа устгачих С гэдэг хүн ирлээ одоо болсон гэсэн юм...” гэх мэдүүлэг  /хх 31-32 хуудас/

       - Гэрч Х.О-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Г.С бид хоёр найз нөхдийн холбоотой байгаа юм. Г.С “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байгаагүй. Г.С тэтгэвэрт гарах гэсэн чинь хэдэн жил дутаад байна гэхээр нь би “Цагаан тавилан” ХХК-ийн нийгмийн даатгалын нөхөн даатгалыг хийх үедээ түүний нэрийг нь оруулсан юм. Г.С өөрийг нь “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэдэг хуурамч лавлагааг гарган өгч байгааг мэдэж байсан. Өөрөө тэнд ажиллаж байгаагүй юм чинь...” гэх мэдүүлэг /хх 32, 34 хуудас/

 -Улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/17 дугаартай дүгнэлт /хх 5 хуудас/

            -Г.С 363263 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн хуулбарууд /хх 9-18 хуудас/    

            Г.С тэтгэврийн дансны хуулга, ӨН-363263 дугаартай хувийн хэргийн тэтгэврийн тооцоолол /хх  44-48 хуудас/

-Г.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... 2019 оны хавар би 1-р микрт явж байгаад Отгончимэгтэй таарсан. Түүнтэй таараад тэтгэвэрт гарах гэсэн чинь тэтгэврийн нас болсон ч гэсэн ажилласан жил дутаад байна гэсэн чинь О чи надад хөдөлмөрийн дэвтрээ өгчих хөөцөлдөж өгье гэсэн. Тэгээд би Өмнөговь аймаг руу явсан. Хэсэг хугацааны дараа би эргэж ирээд О-тэй уулзсан чинь чиний материал бүрдсэн одоо энэ баримтыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргэж өг гэхээр нь би О бүрдүүлсэн материалыг Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн. Тэгсэн миний тэтгэвэр тогтоогдож тэтгэврээ авч эхэлсэн. Би Булган аймгийн Хангал суманд үйл ажиллагаа явуулж байсан Саруул зам нэгдэл болон Саруул зам ХХК, Цагаан тавилан ХХК-д ажиллаж байгаагүй. Харин Улаантолгойн сангийн аж ахуйд л насаараа ажилласан..." /хх 53-54 хуудас/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.С нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Булган аймгийн Хангал суманд үйл ажиллагаа явуулж байсан “Цагаан тавилан” ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан талаар хуурамч баримт бүрдүүлэн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын санд 3.645.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөл, Г.С ажил эрхэлж байсан талаархи архивын баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.С хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээ авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эдийн засгийн эсрэг, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахаар завдсан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдлийг хийсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Сэр-Одыг гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Г.С нь өндөр насны тэтгэвэр авахдаа хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Д.Н нь иргэн Г.С нь нийгмийн даатгалын санд учруулсан хохирол болох 3.645.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай шүүхэд бичгээр мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч хохирлоо төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөргүй байдал, зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.