| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00638/И |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 15
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******о, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.*******о нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь Ховд аймгийн Үенч суманд 1984-1985 онд саальчнаар, 1986-1990 он хүртэл Ховд аймгийн ******* суманд малчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй учир хохирход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Үенч суманд 1984-1985 онд саальчнаар, 1986-1990 он хүртэл Ховд аймгийн ******* суманд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.*******о нь Ховд аймгийн Үенч суманд 1984-1985 онд саалчинаар, 1986-1990 он хүртэл Ховд аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 1869 дугаартай лавлагаа,
Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадын 1984-1985 онуудын 70 дугаар данс дахь цалингийн түүвэр
Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1986-1990 онуудын 70 дугаар данс дахь С.*******ийн цалингийн түүвэр
Гэрч Г.******* “...Би 1972 оноос эхлэн 1990 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадад Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж амьдарч байсан. С.*******о нь 1984-1985 оныг хүртэл Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадад тасралтгүй ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.******* “...Би 1958 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан. С.*******о нь Ховд аймгийн ******* сумын ******* багт 1986 онд манай нутгийн бэр болж ирээд 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж амьдарч байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч С.*******ийг 1984-1985 онд Ховд аймгийн Үенч сумын хоёрдугаар бригадад саальчнаар, 1986-1990 онд Ховд аймгийн ******* суманд малчнаар тус тус ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг Ховд аймгийн Үенч суманд 1984-1985 онд саальчнаар, 1986-1990 он хүртэл Ховд аймгийн ******* суманд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ