Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 10

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, ПП67010603 дугаарын регистртэй, Тайчууд овогт Зундуйгийн Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Уянга нар оролцов.                                                                   
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Оюундэлгэр нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь 1982 оноос 1984 онуудад Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд аав ээжийн хамт малчнаар, 1985-1991 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1982-1990 он хүртэл ажиллаж байсан талаархи хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул хохирход хүрээд байна. Иймд намайг 1982-1984 онуудад малчнаар, 1985-1990 онуудад Дөргөн сумын дунд сургуульд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                         
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Нэхэмжлэгч  З.Оюундэлгэр нь 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд аав ээжийн хамт малчнаар, 1985 оноос 1991 оны 04 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 
1983 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан фото, гэрэл зураг
1986 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас З.Оюундэлгэрт олгосон баярын бичиг
1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сургуулийн захиргаанаас З.Оюундэлгэрт олгосон Сайшаалын үнэмлэх
1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас З.Оюундэлгэрт олгосон баярын бичиг
1983 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Дөргөн сумын нэгдлийн зөвлөлөөс .Оюундэлгэрт олгосон баярын бичиг
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1884 дугаартай лавлагаа,
Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн үйлчлэгч, угаагч, жижүүрээр ажиллаж байсан З.Оюундэлгэрийн цалингийн түүвэр, жагсаалт
Гэрч Б.Мунтхайн “... Би 1965 оноос эхлэн Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд бригадын дарга, боловсон хүчин, сум нэгдлийн орлогч дарга, сумын ардын хянан шалгах хорооны дарга, нэгдлийн хянан байцаах комиссын дарга зэргээр 36 жил тасралтгүй ажилласан.  З.Оюундэлгэр нь 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1985 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Лхагва “... Би 1969 оноос эхлэн Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэгчээр ажиллаж байгаад 1983 оноос хойш Дөргөн сумын худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор 1993 он хүртэл ажилласан. З.Оюундэлгэр нь 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1985 оноос 1990 оныг дуустал Дөргөн сумын дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч  Зундуйн Оюундэлгэрийг 1982-1984 он дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985-1991 оны 04 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр тус тус улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.  
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Тайчууд овогт Зундуйн Оюундэлгэрийг 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1985 оноос 1991 оны 04 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
    2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      
                        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ