| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00624/И |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 12
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь 2005 оны 06 дугаар сарын 07-нд охин Н.*******лянхуаг төрүүлсэн. Тухайн үед охин Н.******* нь сургуульд сурч байсан ба хүүхдийг нь харж хандах хүн байхгүй байсан учраас Н.*******гийн аав Д.******* миний бие үрчлэн өөр дээрээ авсан. Одоо би Н.*******лянхуаг өөрийнх нь ээжийнх нь асрамжид өгөх хүсэлттэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч Ховд аймгийн Буянт сумын засаг даргын 2013 оны 01 сарын 17-ны өдрийн А/02 дугаар хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь төрсөн охин А.*******лянхуаг өөрийн эцэг Даржаагийн *******ид үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00/003673 дугаар үрчилсний бүртгэлийн лавлагаа, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/02 дугаар Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын “Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” захирамж болон зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.******* нь А.*******лянхуаг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Н.*******гийн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ******* овогтой *******лянхуаг Даржаа овогтой *******, Түвшинбаяр овогтой Нямаахүү нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ******* овогтой *******лянхуаг Б.Баатархүү, Н.******* нарын асрамжид шилжүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ