Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 63

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

х*******сэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, овогт д холбогдох “2 354 698 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний х******* үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогт ******* ******* миний бие Ховд аймгийн ******* суманд оршин суудаг. овогт нь миний охин А.Айнагүльтэй 2008 онд гэр бүл болж, 4 хүүхдийн эцэг эх болсон. 2013 оны 08 дугаар сард хүргэн болох А. нь надаас 8 тонн төмс авч Улаанбаатар хот руу аваачиж борлуулж өгнө, танд 1 кг бүрийг 350 төгрөгөөр тооцож, 2 800 000  төгрөг өгнө гэж хэлээд ачаад явсан. Төмсийг ачих үедээ 1 сая төгрөгийг бэлнээр надад өгөөд үлдэгдэлийг нь зарчихаад өгнө гэсэн. Мөн А. нь Ховд аймгийн ******* сумын Хаан банкнаас 1 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд зээлээ төлж дуусгалгүй сураггүй алга болсон учир зээлийн үлдэгдэл төлбөр болох 554698 төгрөгийг миний бие төлж дуусгасан. Иймд А.ээс 2354698 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхийн шатанд А.тэй дараахь байдлаар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1600698 төгрөгөөс татгалзаж, 754000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч А. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 754 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор 354 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны дотор 400 000 төгрөг тус тус төлөхөөр тохирсон тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү гэжээ. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие шүүхийн шатанд нэхэмжлэгч А.*******тай харилцан эвлэрч нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1600698 төгрөгөөс татгалзаж, 754000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч А. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 754 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор 354 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны дотор 400 000 төгрөг тус тус төлөхөөр тохирсон тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч А.т холбогдуулан 2354698 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд шүүхийн шатанд нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1600698 төгрөгөөс татгалзаж, 754000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч А. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 754 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор 354 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны дотор 400 000 төгрөг тус тус төлөхөөр эвлэрэлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг х*******сэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 11323 төгрөг, хариуцагч А.ээс 11323 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлтэй, А.т холбогдох иргэний х*******т “Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1600698 төгрөгөөс татгалзаж, 754000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч А. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 754 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор 354 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны дотор 400 000 төгрөг тус тус төлөх”-өөр эвлэрэлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг х*******сэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 11323 төгрөг, хариуцагч А.ээс 11323 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ