| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00579/И |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 30
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “******* *******” ХХК-д холбогдох “52.967.221 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн эрүүл *******, ******* ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийгмийн ******* тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар “Нийгмийн ******* шимтгэл” гэж ******* даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд ******* ******* санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлдэг.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д тусгажээ.
Гэтэл хариуцагч “******* *******” ХХК нь 2015 оноос 2016 онуудад ажилтны ******* ******* шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй, 2016 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 52.967.221 төгрөгийн өртэй, ******* ******* санд учруулсан хохиролоо барагдуулаагүй байна. Энэ нь ******* ******* хяналт, шалгалтын улсын байцаагч, харилцан тооцоо нийлсэн актаар баталгаажсан болно.Иймд хариуцагч “******* *******” ХХК-иас 52.967.221 төгрөг гаргуулан Ховд аймгийн ******* *******, ******* ******* хэлтсэст олгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ховд аймгийн ******* *******, ******* ******* хэлтэс нь тус компанийн ажилтнуудын 2015-2016 оны ******* ******* шимтгэл болох 52967221 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Улс орны эдийн засгийн байдал ард иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбогдон ******* ******* ХХК-ийн 2016 онд ашиглалтад орсон 80 айлын орон сууцанд арилжааны банкнаас орон сууцны ипотекийн зээлийг зогсоосон тул компанийн зүгээс санхүүгийн хүндрэл учирсан.
Гэвч Ховд аймгийн ******* *******, ******* ******* хэлтсээс нэхэмжилж буй ******* ******* шимтгэл болох 52.967.221 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.
Нийгмийн ******* шимтгэлийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөх санхүүгийн эх үүсвэр компанийн зүгээс үүсч байгаа тул дээрхи хугацаанд төлбөрийг барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн ******* *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох “52967221 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “******* интернэйшнл” ХХК төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-аас 52.967.221 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 422.786 төгрөгийн 50 хувь болох 211.393 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ховд аймгийн Нийгмийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-д холбогдох “52.967.221 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч “******* *******” ХХК нь 52.967.221 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-аас 52.967.221 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 422.786 төгрөгийн 50 хувь болох 211.393 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “******* *******” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ