Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 аймгийн  сумын -р баг, -р байрны  тоотод оршин суух З овгийн Аийн Э /эхэмжлэлтэй,

 аймгийн д холбогдох, захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Э

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  аймгийн гийн захирлын 2015 оны 04 сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар тус номын санд нягтлан бодогчийн үүрэгт ажилд томилогдсон. аймгийн ийн захирлын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар “Ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл надад хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн завсрын аудитын шалгалтаар илэрсэн асуудлын бүртгэл нь дахин сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэн ажлаас чөлөөлсөн. Учир нь би хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй бөгөөд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ зөрчсөн тохиолдолд надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн ажил олгогч нь завсрын шалгалтын аудитаар илэрсэн асуудлын бүртгэлээр сахилгын зөрчил ногдуулсан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар дахин сахилгын зөрчил гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлсөн боловч тус сахилгын шийтгэлд ямар арга хэмжээ авсан болохыг дурдаагүй. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд тухайн сахилгын зөрчлийн үндэслэлийг тодорхойлж сахилгын шийтгэл ногдуулаагүй гэх үндэслэлтэй байна. Иймд  аймгийн гийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Эийг  аймгийн гийн захирлын 2015 оны 04 сарын 23-ны өдрийн Б/12 тоот тушаалаар нягтлан бодогчийн үүрэгт ажилд түр томилсон боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу албан тушаалыг хянуулалгүйгээр, ТҮ8 шатлалаар, ахлах нягтлан бодогчийн цалин авч ажиллаж байсан. Төсвийн шууд захирагч нарын ахлан нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан байх гэсэн Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалыг зөрчиж, ямар ч шалгуур үзүүлэлтгүйгээр энэ албан тушаалд томилогдсон байсан. А.Э нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж 2016 оны 05 сарын 27-ны өдрийн Б/02 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авахуулсан. Гэтэл энэ дутагдалдаа дүгнэлт хийхгүй завсрын аудитын шалгалтаар дахин зөрчил илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Мөн А.Этэй тухайн томилсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  А.Э нь  аймгийн гийн захирлын 2015 оны 04 сарын 23-ны өдрийн Б/12 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд түр томилогдсон байна. Ажилд томилогдохдоо  Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалд заагдсан шаардлагыг хангаагүй, Авилгатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчлийг шалгуулаагүй байсан. Мөн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй 2016 оны 11 сар хүрсэн. Нягтлан бодогч нь жил бүр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байдаг. А.Эийн ажлыг шалгасан 2 удаагийн аудитын дүгнэлт гарсан байдаг. 2016 оны 05 сард сануулах арга хэмжээ авагдсанаас хойш 5 сарын дараа дахин аудитын шалгалтаар зөрчилтэй гарсан. Иймд учраас давтан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Э нь аймгийн д холбогдуулан захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч хэргийн материалтай 2017 оны 01 сарын 09-ний өдөр танилцсан байх боловч “шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэн шүүхийн хэлэлцүүлгийн өмнө шүүхэд өгснийг шүүх хүлээн авсан, нэмж нотлох баримт бүрдүүлэхгүй, байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангасан гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан гэж маргаж байх боловч  аймгийн , А.Э нар хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй 2015 оны 4 сарын 23-наас /хх-ийн 7-рт/ 2016 оны 11 сарын 2-ны өдрийг хүртэл ажиллуулсан нь ажилтны буруугаас болсон нь тогтоогдохгүй байна. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх тул энэхүү маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэв.

 

Хариуцагч  аймгийн нь нэхэмжлэгч А.Эйг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” үндэслэлээр ажлаас халсан болох нь хэрэгт  ирүүлсэн  аймгийн ийн захирлын 2016 оны 11 сарын 2-ны өдрийн Б/13 дугаар тушаал /хх-ийн 6-рт/, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.Э нь “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, 2016 оны 5 сард өмнөх ажиллаж байсан нягтлангийн гаргасан зөрчил дээр надад сануулах арга хэмжээ авсан” гэж маргаж байх боловч тухайн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, түүнд 2016 оны 5 сарын 27-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 10 сард А.Эд ажлаа зохих ёсоор хийж чадахгүй байгаа талаар сануулж энэ талаар баримтжуулж тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үүнийгээ сануулах арга хэмжээ авсан гэж үзэж байна” тайлбарлаж байна. Хэрэв ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг бичгээр гаргаж ажилтанд гардуулснаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзнэ. Гэтэл 2016 оны 10 сард нэхэмжлэгч А.Эд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг бичгээр гаргаагүй байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт ын сангийн А.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг ирүүлээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж буй “завсрын аудитын актаар илэрсэн зөрчил нь” ажилтны хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил мөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар яг юуг  хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзэх нь тодорхойгүй байна.

 

Мөн ажилтныг 2016 оны 11 сарын 2-ны өдөр ажлаас чөлөөлсөн атлаа Дундговь аймгийн Аудитын газрын  2016 оны 11 сарын 4-ний өдрийн 01/163 дугаартай албан шаардлага /хх-ийн 52-53–рт/, мөн өдрийн 01/32 дугаартай актыг /хх-ийн 55-56–рт/ үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн байна. Аймгийн аудитын газраас дээрх албан шаардлага болон, актыг 2016 оны 11 сарын 2-ны өдрөөс өмнө аймгийн Төв номын сангийн захирал болон нягтлан бодогчид танилцуулсан талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй учир гараагүй байгаа баримт бичигт үндэслэн ажилтныг ажлаас халсан гэж үзэхээр байна.

 Хариуцагчийн төлөөлөгч нь “нэхэмжлэгч А.Э нь хуульд заасан журмын дагуу Авилгатай тэмцэх газрын дүгнэлт гараагүй байхад ажилд орсон, ажлын туршлага байхгүй, байгууллагын ахлах нягтлан бодогчийн ажлыг хийх чадваргүй, байгууллагын санхүүгийн хагас жилийн баримтыг эмхэлж үдээгүй, хагас жилийн эд хөрөнгийн тооллогыг худлаа хийсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан” гэж тайлбарлаж байна.  Ажилтныг анх ажилд ороход ажлын туршлагагүй гэх нөхцөл байдал тодорхой байсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулалгүйгээр /хх-ийн 49–рт/ ажилд авсан нь ажилтны буруу биш, мөн байгууллагын нягтлан бодогчийн ажлыг хийх ур чадвартай эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад ажил олгогчийн зүгээс гаргаж байгаа дээрхи тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  Мөн байгууллагын санхүүгийн хагас жилийн баримтыг эмхэлж үдээгүй, хагас жилийн эд хөрөнгийн тооллогыг худлаа хийсэн зөрчлүүд гарсныг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш илрүүлж, баримтыг /хх-ийн 43-47–рт/ ирүүлсэн байх тул энэ нь нэхэмжлэгчийг 2016 оны 11 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч  аймгийн  нь нэхэмжлэгч А.Эийг ажлаас буруу халсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Эийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг бүрэн цалин авсан сүүлийн 3 сараас тооцоход /хх-ийн 5-рт/ 1 сарын дундаж цалин хөлс 599060 төгрөг болж байна. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 27230 төгрөг болох ба 2016 оны 11 сарын 2-оос 2017 оны 1 сарын 10-ныг хүртэл нийт ажилгүй байсан 50 хоногт 1361500 төгрөгийн олговор тооцогдоно. Энэхүү олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох ба олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 139/ШЗ2016/01517 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.  Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тооцоход аймгийн Төв номын сангийн захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагад 70200, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад 70200, ажилгүй байсан хугацааны олговор 1361500 төгрөг гаргуулах тухай шаардлагад 36734 төгрөг, нийт 177134 төгрөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар  аймгийн гийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч З овгийн Аийн Эийг Дундговь аймгийн Төв номын сангийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.Эийн ажилгүй байсан хугацааны олговор 1361500 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга таван зуун/ төгрөгийг  аймгийн  /захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.О/-гаас гаргуулан нэхэмжлэгч А.Эд олгосугай.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч А.Эд олгох 1361500 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга таван зуун/ төгрөгийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, энэ тухай түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг аймгийн д үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч  аймгийн  /захирлын үүрэн гүйцэтгэгч Ц.О/-гаас 177134 /нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ