Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

Хариуцагч:

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2007 онд Ж.******* нь намайг Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд бизнес эрхэлж байхад надаас 1,500,000 төгрөг зээлж авсан. Бид хоорондоо аман гэрээ байгуулсан. Гэтэл одоо болтол элдэв шалтаг хэлж өгөхгүй байгаа тул Ж.*******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханхонгор суманд оршин суудаг Л.******* миний бие Мандал-Овоо суманд байхдаа Ш.*******ээс 1,500,000 төгрөгийг бизнесээ өргөжүүлж, худалдаа хийх зорилгоор аман гэрээгээр зээлж авсан нь үнэн. 2017 онд багтаан төлбөрийг төлж барагдуулна. Өгөхөөр маш их хичээж байгаа боловч боломж олдохгүй өнөөдрийг хүрлээ. Ямар ч байсан 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Л.*******аас 1,500,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 Хариуцагч Л.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Ш.*******ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас 19,475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 19,475 төгрөгийг тус тус гаргуулж Ш.*******т олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР