Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2017/00013/И |
Дугаар | 77 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1985-1990 онуудад ногоочин, саальчнаар тус тус ажиллаж улсад нийт 26 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1985-1990 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүх хурал зарлагдсан ба шүүх хурлаар шийдвэрлэхдээ намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Миний бие хөдөө мал малладаг, хүн хүч муутай тул яаралтай буцах шаардлагатай байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч Д.*******ын шүүхэд өгсөн “Ж.******* Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн харьяа Улаан үхрийн фермд ногоочин, саальчнаар 1985 оноос 1990 оныг хүртэл ажилласан. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан, бид хамт ажиллаж байсан. Би тус нэгдлийн тариа тэжээлийн бригадад тракторын жолоочоор 1977-1990 он хүртэл ажилласан. Хамт нэг дор ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,
2.Гэрч В.*******ийн шүүхэд өгсөн “Ж.******* Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1985 оноос хойш хувьчлал болтол нэгдэлд тасралтгүй ажилласан, бид хоёр нэг нэгдэл, нэг бригадад хамт олон жил ажилласан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгч Ж.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 724 тоот Ж.******* Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1985-1990 онуудад ногоочноор ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
5.Гэрч Д.*******, В.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
Нэхэмжлэгч Ж.******* нь 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч Д.*******, В.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 724 тоот Ж.******* Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1985-1990 онуудад ногоочноор ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ж.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР