Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2017/00023/И |
Дугаар | 78 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Б.*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******инд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага, хяналт шилжсэн бөгөөд *******ны чанаргүй зээлүүдийг төлүүлж, Төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Б.******* нь *******тай 2011 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн №316 тоот цалингийн зээлийн гэрээгээр 950,000.00 /Есөн зуун тавин мянга/ төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар, 2011 оны 02 дугаар сарын 11 -ны өдрийн №326 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 1,100,000.00 /Нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр, 26 сарын хугацаатайгаар, 2011 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №377 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 4,760,000.00 /Дөрвөн сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2011 оны 08 дугаар сарын 11 -ны өдрийн №595 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 800,000.00 /Найман зуун мянга/ төгрөгийг сарын 1.4 хувййн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 7,610,000.00 /Долоон сая зургаан зуун арван мянга/ төгрөгийн зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 06 дугаар хороо 22Б-64 тоот тоотод орших зурагт, угаалгын машин зэрэг гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүд болон таван ханатай гэрийг барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4,454,033.19 /Дөрвөн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга гучин гурван төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүнд 1,694,089.66 /Нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга наян есөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 43,877.91 /Дөчин гурван мянга найман зуун далан долоон төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг нийт 6,122,000.76 /Зургаан сая нэг зуун хорин хоёр мянга далан зургаан мөнгө/ төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2014 оны 08 дугаар сарын 02- ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,155,966.81 /Гурван сая нэг зуун тавин таван мянга есөн зуун жаран зургаан төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1,666,170.27 /Нэг сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун далан төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг; Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 324,222.43 /Гурван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг, Нийт зээл, хүүний үлдэгдэл 5,146,359.51 /Гаван сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин есөн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч *******ы ******* /РД:*******/-аас 5,146,359.51 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Б.******* нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй болох нь холбогдох орон нутгийн багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хариуцагчийг эрэн сурвжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү. Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Б.*******т холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул Б.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ыг оршин суугаа газар, хаягийг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ы ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2.Б.*******ын оршин суугаа газар, хаяг /утасны дугаар/-ийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР