| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 169/2020/0054/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч М.Оюунбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө.Эт холбогдох эрүүгийн 2022001360061 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....оны ........дугаар сарын ..........-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, .... настай, .... боловсролтой, мэргэжилгүй, .. ам бүл ..........оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар Г овогт Өгийн Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хамрын дэрс” гэх газар иргэн Д.Мтай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ө.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ө.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Э 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Мын биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ө.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө М манайд ирсэн. Би өөрийнхөө машинтай явж байгаад М болон Д нарыг авсан. Сумын төв орж 1 шил архи аваад Ж, М бид 3 тэр архийг хувааж уусан, их согтсон. Яг юунаас болоод маргалдсан гэдгээ мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд М бид 2 дээр доороо ороод зууралдаж байхад Д ирж салгасан. Би босохдоо Мын толгой, цээжрүү нэг нэг удаа өшиглөсөн. Өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-21-22-р хуудас/
Хохирогч Д.Мын “...Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Энх-Агийнд очоод 16 цагийн үед Жагаагийнд очсон. Бид хэд хорооны ард сууж байгаад 1 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад А бид 2 маргалдсан. Юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн А намайг унагаачихсан толгой руу өшиглөхөөр нь би босоод мод бариад Аг цохих гэхэд Д миний барьж байсан модыг булааж авсан..” гэх мэдүүлэг /хх-7-р хуудас /
Гэрч Б.Дн “...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад А, М хоёр ирсэн. Тэгээд гурвуулаа сум орж нэг шил архи аваад Ж ахынд 16 цагийн үед очсон. Тэр гурав архиа хувааж уусан. Би архи уудаггүй болохоор цуг сууж байсан. А ах М хоёр хоорондоо маргалдаад үг сөрөөд хэрэлдээд байсан. Би машины өндөрлөгөө янзлаад ирэхэд тэр 2 хоорондоо барицалдаад ойчсон байхаар нь би салгаад тэр 2-ыг машинд суулгаад явсан. Мэргэний хамраас жоохон цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-10-р хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтэд:
-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-рт/
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлот /хх-26, 28-р хуудас/
-Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 35-37-р хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ө.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Мын биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Эын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-24 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.Эын хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирогч Д.Мын гаргасан хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ө.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ө.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ө.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ө.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Говогт Өгийн Эт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Эт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө.Эт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ө.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ