Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 0018

 

 

 

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар

123/ШШ2018/0018

Төв аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би “Төв-Эрчим” ХХК-иас Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаартай захирамжийн “Төв-Эрчим” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төв-Эрчим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т.Батцэцэг би тус шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “Төв-Эрчим” ХХК, “МДМ трейдинг” ХХК-уудын захирлуудын итгэмжлэл олгосны үндсэн дээр газар эзэмших эрх сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. “Төв-Эрчим” ХХК-ийн захирлын хүсэлтийн дагуу тус компианаас гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгож мэдсэн гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

“Төв-Эрчим” ХХК-иас Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаартай захирамжийн “Төв-Эрчим” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч “Төв-Эрчим” ХХК-ийн захирал Н.Сандагдоржоос 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 017 дугаартай албан бичгээр Т.Батцэцэгт /НЭ84020963/ итгэмжлэл олгожхдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасны нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах бүрэн эрх олгосон байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг “Төв-Эрчим” ХХК-ийн захирлын хүсэлтийн дагуу тус компианаас гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлж, нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 61.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 62.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Төв-Эрчим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгт шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болохыг дурьдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаартай захирамжийн “Төв-Эрчим” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч “Төв-Эрчим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг татгалзсаныг баталж, “Төв-Эрчим” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаартай захирамжийн “Төв-Эрчим” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч “Төв-Эрчим” ХХК нь “МБМ баян трейдинг” ХХК-тай хамтарч нэхэмжлэлийг нэгтгэн гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хамтарч төлсөн байх тул тус захиргааны хэрэгт улсын тэмдэгтийн хураамжийг үлдээж шийдвэрлэсэн болохыг дурьсугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР