Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

      Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн 2022000530054 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, .....оны . дугаар сарын .........-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төрсөн, .........настай, ...боловсролтой, .......мэргэжилтэй, ..........ажилтай, ам бүл .......... багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Д овогт Ц Ө.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Гтэй маргалдаж, түүний нүүрэн хэсэгт шилэн аяга шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сайхан-Овоо суманд согтууруулах ундаа хэрэглэцгээсэн ба намайг харьж амарлаа гэхэд үг хэлээр доромжлоод байсан. Тэгээд тэсэхээ байгаад аяга аваад шидсэн....” гэв.

 

Хохирогч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сайхан-Овоо суманд Ч.А, Х.С нартай пиво ууж байгаад Ч.А бид хоёр Х.Сыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан. Гэтэл Ө.Ө ирээд Ц.Б та хэдтэй уулзъя гээд байна гэж хэлээд бид гурвыг машиндаа суулгаад Сэнжитийн 3-17 тоот хашааны гадна авч очсон. Бид машинаас буутал Ө гарч ирээд Ц.С руу хэл амаар доромжлоод агсараад байсан ...тэгэхээр нь би Ц.Бт чи болиоч яасан атман болчихсон юм бэ... гээд хорьсон чинь намайг заамдаж аваад бид хоёр хэсэг зууралдаж байгаад би Ц.Быг газарт унагаасан. Тэгтэл босч ирээд газраас том чулуу аваад миний өөдөөс намайг ална гэж хэлсэн. Би гарт нь байсан чулууг нь тавиулсан чинь машинаасаа хутга шиг юм бариад гараад ирэхээр нь би зугтаасан. Тэгтэл араас хөөгөөд гудамжны зүүн үзүүрт намайг гүйцээд ирэхээр нь би гарт нь байсан зүйлийг тавиулсан. Удалгүй Ө.Ө, Ч.А, Х.С нар машинтай ирээд Өыг машинд суулгасан. Би гэрлүүгээ явж байтал араас нөгөө хэд машинтайгаа ирж байх шиг байсан ба намайг эргээд хартал Ц.Б шилэн стакан миний нүүр рүү шидсэн. Стакан хагараад миний нүүрнээс цус гарсан. Тухайн үед Ө зугатаагаад явсан. Би сумын эмнэлэг орж нүүрэндээ 9 оёдол тавиулсан. Тэгээд ...миний нүд харахгүй байна гэхэд эмч үзээд яаралтай хотруу явж үзүүл гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би телевизийн салбарт ажиллах хүн би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-21-22/

 

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ггийн нүүрнээс цус гараад цамцаар дараад сууж байхаар нь би Өын машиныг унаад тэр хэдийг суулгаад Гг эмнэлэгт хүргэж өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/

 

Гэрч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны орой Сайхан-Овоо сумын баруун гүүрэн дээр байж байтал Стой таараад С, Г бид нар Өгийнд пиво уусан. Тэгтэл Ө, Ө хоёр ирсэн. Ө Г хоёр хаалга тайлж өгөөгүй гээд хоорондоо маргалдсан. Бид хэд тэр хоёрыг салгаад Гг аваад хойшоо хамтдаа явж байтал Ө араас машинтайгаа ирээд машинаасаа шилэн стакан аваад Ггийн өөдөөс шидсэн. Стакан  Ггийн нүүрэн дээр онож хагарсан. Ггийн нүүрнээс цус гоожоод байхаар нь би цамцаа тайлж Ггийн нүүрэн дээр дараад бид хэд Гг эмнэлэг орж үзүүлж нүүрэнд нь 9 оёдол хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-рт/

 

Гэрч Ө.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө бид хоёр машинтай хөдлөөд Өгийн гэрт нь ороход А, Г, С, Очир, Номин-Эрдэнэ, Ө нар пиво ууж байсан. Ө бид хоёр нэг нэг стакан пиво уучихаад Өгийнхээс гараад бааранд орсон чинь хаалттай байсан. ...эргээд Өгийнд очсон чинь хаалга нь цоожтой байсан, хаалгыг нь тогшоод тайлж өгөөгүй.  ... Ө машинд юун олон хүн суусан юм бэ? бууцгаа би харьлаа гэхэд Г машинаас буугаад Өт яасан гэнээ хөгшөөн, томроод байгаа юмуу гээд Өтай муудалцаж хоорондоо заамдалцахад С салгасан чинь Ө, Гг хутга шааж ална гээд Г рүү дайрсан. Г зүүн тийшээ зугтаахад араас нь Ө гүйгээд яваад эргэж ирээд машинаа унаад Ггийн араас очиж учраа олно гээд явсан. Ө машинаасаа буухдаа машинд байсан шилэн стаканыг Грүү шидсэн чинь нүүрийг нь онож цус гарсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 30-рт/

 

Шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Дээрх гэмтлүүд хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр аль алинд нь үүсэх боломжтой. Гараар цохих үед үүсэх боломжгүй. Хүчтэй өшиглөх болон дэвсэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рт/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 38 дугаартай шинжээчийн

1. Э.Ггийн биед баруун нүдний эвэрлэгийн цус харвалт, Д, баруун зүүн хөмсөг, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл хатуу мохоо, ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна /хх-ийн 35-36-рт/  гэх дүгнэлт,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 464 дугаартай шинжээчийн

1. Э.Ггийн биед тухайн үед баруун нүдний эвэрлэгийн цус хуралт, Д, баруун, зүүн хөмсөг, хамарт шарх гэмтэл учирсан ба уг шарх нь сорви тогтож эдгэсэн байна.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугцаанд үүссэн байх бололмжтой.

5. Дээрх гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 42-43-рт/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх болон хохирол, хоруршигийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвд Э.Ггийн биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, цаг хугацаа, хэргийн талаар тогтоогдсон үйл баримтад нийцсэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой, эх сурвалж нь тодорхой байна.

 

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг мэдсэн, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ж.Гд 306.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож /хх-ийн 66-рт/ байна.

 

Хохирогч Э.Г энэхүү гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Ц.Баас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Бт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн  гомдол саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 / найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Ц Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Быг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 / найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Бт шүүхээс  тогтоосон  хугацаанд  торгох  ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Ж.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ