Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2017/00035/И |
Дугаар | 83 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 83
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
4,235,770.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.******* нь ******* тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 188 тоот зээлийн гэрээ байгуулан 6,800,000 /Зургаан сая найман зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, хувийн хэрэглээндээ ашиглах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд компьютер, 32 инчийн телевизор, хөргөгч, угаалгын машин, печь зэрэг гэрийн эд хогшлийг тус тус барьцаалан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3,398,157.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1, 416,793.54 төгрөг, нэмэгдуүлсэн хүүгийн төлбөрт 1,698.98 төгрөг, нийт 4,816,650.03 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /571 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 188 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, Үндсэн зээлийн үлдэгдэл 3,401,842.49 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 735,692.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 95,235.01 төгрөг, нийт 4,232,770.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3,0000 төгрөг нийт 4,235,770.21 гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.******* миний бие *******ны 4,235,770.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. ******* би тус банкны нэхэмжлэлийн дагуу 4,325,770.21 төгрөгийг төлөх нь үнэн, хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд өр зээлийг төлж *******ыг хохиролгүй болгоно.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,325,770.21 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/-ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4,325,770.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,722 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 41,361 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 41,361 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР