Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

Хариуцагч: 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,089,324.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А.*******, хамтран зээлдэгч С.******* нар нь *******тай 2014.11.04-ны өдрөөр №14/204 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 7,989,796 /Долоон сая есэн зуун наян есэн мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөгийг жилийн 16,8 хувийн, сарын 1,4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлэн авсан Зээлдэгч А.*******, С.******* нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3- т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг төлөлгүй банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 5,250,218.44 /таван сая хоёр зуун тавин мянга хоёр зуун арван найман төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүү 796,904.40 /Долоон зуун ерэн зургаан мянга есэн зуун дөрвөн төгрөг дөчин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,201.42 /дөчин хоёр мянга хоёр зуун нэг төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг, нийт 6,089,324.46 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч А.*******, С.******* нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй нийт 358 хоног хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5-т заасан үүргээ биелүүлэхгүй банкыг хохироосоор байна. Иймд төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 6,089,324.46 /зургаан сая наян есэн мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч А.*******, С.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******инд 6,089,324.46 төгрөг төлөх нь үнэн. Зээлдэгч А.******* нь ажлаасаа орон тооны цомхотголоор халагдсан учир зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй нь үнэн. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. *******инд 6,089,324.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.*******, С.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,089,324.46 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 Хариуцагч А.*******, С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А.*******, С.******* нар нь нэхэмжлэгч ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******/-ийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 6,089,324.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,242 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, С.******* нараас 62,621 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 62,621 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР