Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

Хариуцагч: 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,473,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******ны Өмнөговь салбар нь А.*******, Э.******* нартай 2014 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр 559 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая / төгрөгийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон. Зээлийн барьцаанд 5-н ханатай гэр 1ш, 3*4 пин 1ш, зурагт 1ш, хивс 3ш, “*******” маркийн ******* улсын дугаартай суудлын автомашин зэргийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч А.*******, Э.******* нар нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч А.*******, Э.******* нар нь 2015 оны 07 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч А.*******, Э.******* нар нь 2017 оны 02-р сарын 02-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 6,188,040 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1,163,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,571 төгрөг нийт 7,473,444 төгрөг байна.” гэжээ.

 

Хариуцагч А.*******, Э.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.*******, Э.******* бид *******ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид 2014 оны 01-р сард *******наас 15,000,000 төгрөгийн гэрээт цалингийн зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлд маргах зүйлгүй. Зээлийн төлбөр болох 7,473,444 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.*******, Э.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,473,444 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 Хариуцагч А.*******, Э.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А.*******, Э.******* нар нь нэхэмжлэгч ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******/-ийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7,473,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,530 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Э.******* нараас 67,265 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 67,265 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР