Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 71

 

                     

 

 

 

 

 

 

 

                       

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Жавжмаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч: О.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Дад холбогдох 2022000000087 тоот хэргийг 2020 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны ..... дугаар сарын ........-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, ........настай, ........ боловсролтой, ... ам бүл ........оршин суух, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй гэх З овогт Оын

 

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Аыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Д шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв.

2. Шүүгдэгч О.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буруу үйлдэл хийсэн байна... гэсэн мэдүүлэг /хх-51/

3. Хохирогч Ч.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020.05.04-ний өглөө Адаацаг суманд цагдаагийн хэсгийн байранд ажлаа хийж байгаад үдийн цайны үед гэртээ ороод цонхоор хартал Цагдаагийн хэсгийн урд байх засварын газрын үүдэнд цагдаагийн албаны 64-01 ДУЗ улсын дугаартай мотоциклийг дээлтэй хүн унаж ирээд зогссон. Тухайн үед манай хэсгийн цагдаа, дэд ахлагч О мотоциклийг унаад явсан байсан юм. Тэгээд би цагдаагийн албаны мотоциклийг ямар шалтгаанаар иргэн унаад явж байгааг тодруулах зорилгоор өөрийнхөө, энгийн богино ханцуйтай цамцаа өмсөөд гарсан. Очиход Адаацаг сумын 4-р багийн иргэн Д гэх хүн мотоциклийн хажууд нилээд согтуу зогсож байхаар нь мотоциклийг хэн унаж ирсэн бэ гэж асуухад Д “би унаж ирсэн” гэж хэлэхээр нь би “чи яагаад цагдаагийн албаны мотоцикл унадаг юм бэ, түлхүүр нь хаана байна” гээд хартал мотоциклд түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд би мотоциклийн түлхүүрийг аваад манай цагдаа хаана байна, одоо чи яв гэхэд Д “чамд ямар хамаатай юм бэ, пизда минь, чиний мотоциклийг би унаж болдоггүй юм уу” гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би ...чи нэг бол надтай цагдаагийн хэсэг рүү оч, эсвэл явж амар... гэж хэлэхэд Д чи битгий давраад байгаарай гэж хэлсэн. Би цагдаагийн хэсэг рүү авъя гээд дээлнээс нь барьтал миний цамцнаас татаад урсан. Тэгээд би цагдаагийн хэсэг рүү авч явах гэж нилээд зууралдсан. Тэгсэн Д автозасварын гадна газар хэвтэж байсан нарийн урт модыг аваад надад хандаж “чамайг ална шүү” гэж хэлээд явсан. Би араас нь очоод Дад надтай цуг цагдаагийн хэсэг яв, битгий гудамж талбайд хэрүүл маргаан хийгээд бай гэж хэлэхэд Д “битгий солиор, чи чаддаг юм бол намайг зодчих, би чамайг эргэж очоод ална” гэж хэлээд барьж байсан модоороо намайг цохисон. Тэгээд модоо бариад эмнэлгийн урдуур явсан. Би Дын араас гүйж очоод унаа олоод цагдаагийн хэсэгрүү аваад явъя гэж бодоод ...одоо болъё, цагдаагийн хэсэг дээр очъё” гээд дээлнээс нь барьтал явахгүй гэж хэлээд надтай зууралдаад гартаа барьж байсан модоороо миний зүүн гарын шууруу зоосон. Би гараа харахад миний гарт мод зоогдсон байсан. Тэгээд Дыг орхиод сумын эмнэлэг явсан. Д намайг хэсгийн төлөөлөгч гэдгийг мэднэ. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор миний шаардлагыг эсэргүүцсэн. Өмнө нь миний биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Д гэх хүн миний зүүн гарын шуу, мөр хэсэгт гэмтэл учруулсан. Бас толгой хэсэгт цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

4. Гэрч Г.Уийн “...Тухайн өдөр 13 цаг 5 минутанд ажил дээрээ байж байхад төлөөлөгчийн эхнэр, багийн дарга Эыг асууж орж ирсэн. Яасан бэ гэж асуухад Гадасыг хөдөөний хүн зодоод хувцасыг нь урчихлаа гээд цэнхэр өнгийн хувцасыг нь гартаа барьчихсан ирсэн. Э өрөөндөө байгаагүй учраас би хамт очих гээд гараад иртэл тоглоомын талбайн баруун талд төлөөлөгч А хүрэн улаан дээлтэй хөдөөний хүнтэй маргалдаад зууралдаж байсан. Би очоод яасан бэ болиоч гэж хэлэхэд А “...цагдаагийн мотоциклийг унаад явж байхаар нь би очоод мотоциклоо авах гэтэл өөдөөс эсэргүүцээд зодож байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-15/  

5. Гэрч Ё.Т ын: “...Д өчигдөр орой хөдөөнөөс ирээд өглөө гэрээс гараад явсан юм. Ирэхгүй байхаар нь утсаар нь залгахад Соёмботой овоон дээр архи ууж байна гэхээр нь хөдөө явуулах санаатай очиход байхгүй байсан. Би У машиныг Цоор унуулаад гэртээ хүргүүлсэн. Гэртээ байж байтал Ц, У2 Дыг сураад ирсэн. Очи надтай цуг яваад Дыг олоод өг гэхээр нь би машинд суугаад явсан. Засварын гадаа мотоцикл нь байсан, өөрөө байхгүй байсан. Цоор мотоциклийг унуулаад Соёмботой овоон дээр очоод байж байтал Д хүнээр хүргүүлээд ирсэн. Чи яагаад алга болчихов гэсэн чинь “сая төлөөлөгчтэй муудалцаад гаранд нь мод шаачихлаа, гар нь урагдаад цус гараад эмнэлэг явсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-16/

6. Гэрч Г.Эын: “...Тухайн өдөр 15 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч А эмнэлгийн тусламж авмаар байна гээд эмнэлэгт орж ирсэн. Би үзлэг хийхэд, зүрх дэлссэн, амьсгаадсан бадалтай ирсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, биеийн халуун 36 цэльс, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, захын цусан дахь хүчилтөрөгчийн хагамж 88%, амьсгалын тоо 22 удаа, зүрхний авиа тод, хэм жигд, зүрхний цохилтын тоо 116 удаа, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, захад ил хавангүй. Хэсэг газрын үзлэгээр: “...биеийн арьс цээж нуруу, 2 гараар зулгарч урагдсан шархтай, зүүн гарын шууны гадна талд модоор зоогдсон шархтай...” байсан. Шархыг цэвэрлэхэд гарын шууны шархнаас 2 см урттай модны үртэс хэд хэдэн ширхэг гарсан. Шарх хөхөрч хавдсан, амсар хэсэг нь 2 см урттай зүсэгдсэн шархтай, гүн нь 1 см орчим, шархыг багажаар нь шалгахад дотроо хөндий, урт нь 3 см орчим байсан...“ гэх мэдүүлэг /хх-17/

7. Гэрч Г.Эын: “...Өдөр 13 цагийн үед ажил дээрээ байж байхад татварын байцаагч надруу залгаад А ярьж байна. Танай багийн нэг хүн өөдөөс нь зодолдоод байна хүрээд ир гэж байна, гэж хэлэхээр нь би ажлаас гараад ирэхэд хүүхдийн тоглоомын зүүн талд тэр 2 хоорондоо барьцалдчихсан зогсож байсан. Очиход Д өөдөөс “танай муу төк, намайг цагдаагийн мотоцикл уналаа гээд баривчлах гээд байна, би энэ мууд баривчлагддаг хүн биш, намайг ингэж даралж болохгүй” би одоо явлаа гээд агсраад байсан. Аын зүүн мөр, цээж хэсэг нь шалбарч улаан болчихсон, өмссөн пудволкыг ураад хаячихсан байсан. Д дэлгүүрийн зүг явсан. Тэр 2-ыг хэрэлдэж маргалдаж байх үед нь цагдаа Оирээд Цоор цагдаагийн гадаа байсан мотоциклоо унуулаад өөрөө Ууганбаярын машинтай араас нь дагаад явчихсан. Би харсан. А Дын араас очоод ...чи ингэж болохгүй, манай цагдаа хаана байгааг хэл, би мотоциклоо авмаар байна... гэхэд Д чадахгүй гэж хэлээд цаашаа явсан. Би буцаад Аын пудволкыг аваад араас нь эмнэлэгт очсон. Эмнэдэг дээр очиход зүүн гарын шууны гадна талд модны хугархай зоолттой, зүүн мөр, харьтандаа шалбархайтай, өөрөө бол нилээн сандарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-24/

8. Гэрч Б.н: 2020.05.04-ний өдөр тасгийн даргаас чөлөө аваад Эрдэнэдалай сумруу хоолны маланд явж байгаад Адаацаг сумын баруун хойно У, Д, Ц нартай таараад 1 шил архи хувааж уугаад байж байтал Д тамхины дэлгүүр ороод ирэе гээд мотоцикл унаад явсан. Тэгээд би хөдөө Эрдэнэдалай сумруу яваад өгсөн. Тэгээд мотоцикл ирэхгүй болохоор нь мотоциклоо Цоор авахуулаад Эрдэнэдалай суманд ахынхаа гэрт очоод цай ууж байтал Эрдэнэдалай сумруу очоод байж бай гээд цагдаагаас хэлсэн. Тэгээд би Эрдэнэдалай сумруу очоод манай ажлаас машин ирж аваад би аймагт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-28/

          9. Шинжээчийн 2020.05.07-ны өдрийн 119 тоот дүгнэлтэд: Ч.Аын биед зүүн шуунд шарх, зүүн бугалга, зүүн шуу, хэвлийд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааарна гэжээ. /хх-32/

          10. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/

          11. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/

          12. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-10/

          13. Үнэлгээний комиссын дүгнэлт /хх-37-38/

          14. Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41/

          15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-52/

          16. Согтуурал шалгасан магадлагаа /хх-70/

          17. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-74/

          18. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэрэг болно.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч буюу Дундговь аймгийн Адаацаг сумын хэсгийн мөрдөгч Ч.А нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж  байх үедээ  бусдад зодуулсаны улмаас эрүүл мэндэд “зүүн шуунд шарх, зүүн бугалга, зүүн шуу, хэвлийд зулгаралт, зүүн шуунд цус хуралт” гэмтэл учирсан үйл явдал болсон бөгөөд энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 119 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хохирогч буюу Дундговь аймгийн Адаацаг сумын хэсгийн мөрдөгч Ч.Аыг албан үүргээ биелүүлж байх үед буюу 2020 оны 05 сарын 04-ний өдөр шүүгдэгч О.Д нь түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Дын дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч О.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч О.Д нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч О.Дад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

 

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.Дад Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  торгох ялыг сонгон оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Дын биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Дад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулав.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 05 сарын 04-ний өдөр Б.У,  М.И нараас гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд шүүхээс энэхүү гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь: Хэсгийн мөрдөгч цагдаагийн ахмад Ч.Батсүх нь гэрч М.Иөөс 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 20 цаг 10 минутаас 20 цаг 25 минутын хооронд, гэрч Б.Уээс 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 20 цаг 00 минутаас 20 цаг 38 минутын хооронд тус тус мэдүүлэг авсан нь хэргийн 19-20-рт авагдсан тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд гэрч нараас мэдүүлэг авсан газар, орон байр, он, сар, өдөр, цаг, минут нь давхцаж байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий CD 1 ширхэг хураагдаж ирсэн байх тул CD-г О.Дад холбогдох 2022000000087 тоот хэргийг                                                                                                                                                                                                                                                                            хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

                 Хохирогч Ч.А нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Даас нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд заах нь  зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч З овогт Оын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч З овгийн Оын Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоо зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Дад оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Дын биечлэн эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын  хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь О.Д нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь хохирогчид 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.А нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Даас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г О.Дад холбогдох эрүүгийн 2022000000087 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчдэгч О.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                                Г.МӨНХБАТ