Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,490,395.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч У.*******, С.******* нар нь ******* тооцооны төвөөс 2014 оны 01 дугаар сарын 06-ны өдөр 10 тоот зээлийн гэрээ байгуулан 8,500,000 /Найман сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, хувийн хэрэгцээндээ автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн С.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1114001737 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Ямаан хүрэн 12-13 тоотын 500м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх газар, иргэн У.*******, С.******* нарын өмчлөлийн 4 болон 5 ханатай гэр тус бүр 1 ширхэгийг тус тус барьцаалан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5,295,760.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,846,417.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,060.04 төгрөг, нийт 7,145,238.25 төгрөгийн төлбөр төлсөн болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /553 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,204,239.58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,166,148.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 113,507.27 төгрөг, нийт 4,483,895.12 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч У.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “У.******* миний бие 2014 оны 01 дүгээр сард *******наас 8,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг хугацаанд нь төлж явсан боловч гэр бүлд хүнд өвчин тусч урт удаан хугацааны эмчилгээний зардал болон хэрэглээний зардал гарах болж зээлийг төлж чадалгүй хугацаа хэтэрч одоо 4,490,395.12 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Уг зээлийн үлдэгдлийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч тайлбар гаргав.” гэжээ.

 

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хамтран зээлдэгч миний бие зээлдэгч У.*******тай Хаанбакны Өмнөговь салбарын харьяа Тавантолгой тооцолны төвөөс 8,500,000 төгрөгийн зээлийг 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зориулан авсан нь үнэн болно. Одоо үлдэгдэл 4,490,395.12 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба уг 4,490,395.12 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч У.*******, С.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,490,395.12 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 Хариуцагч У.*******, С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч У.*******, С.******* нар нь нэхэмжлэгч ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номинчулуун/-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4,490,395.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,796 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******, С.******* нараас 43,398 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 43,398 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР