Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

         

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

 

1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******ын ******* нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 13-ны өдөр 250,000 төгрөгийг аман гэрээгээр зээлж авсан боловч одоог хүртэл элдэв шалтаг тоочиж, утсаа авахгүй, уг мөнгийг санаатайгаар өгөхгүй байгаа тул хуулийн дагуу шалгаж, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.******* нар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч М.******* 100,000 төгрөгөөс татгалзаж, 1,150,000 төгрөг гаргуулахаар болж хариуцагч Б.******* уг 1,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч

2017-02-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-03-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-04-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-05-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-06-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-07-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-08-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-09-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-10-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-11-25-ны өдөр 100,000 төгрөг,

2017-12-25-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус төлж талууд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоорондын тооцоогүй болсон байхаар харилцан тохиролцов.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж 1,150,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Б.******* нь 1,150,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч 2017-02-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-03-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-04-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-05-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-06-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-07-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-08-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-09-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-10-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-11-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-12-25-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус төлж талууд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоорондын тооцоогүй болсон байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж 1,150,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Б.******* нь 1,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017-02-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-03-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-04-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-05-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-06-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-07-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-08-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-09-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-10-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-11-25-ны өдөр 100,000 төгрөг, 2017-12-25-ны өдөр 150,000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлж талууд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоорондын тооцоогүй болсон байхаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 17,275 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 17,275 төгрөгийг тус тус гаргуулж М.*******д олгосугай.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР