Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч А.Энхтөр би *******гийн *******ы нэхэмжлэлтэй, *******гийн *******т холбогдох 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г.******* нь машинаа Цагдаагийн газраас гаргаж авах гэсэн чинь торгуулийн мөнгө дутаад олдодгүй маргааш эргүүлээд өгнө гэж хэлээд 250,000 төгрөг зээлж авсан билээ. Г.*******аас зээлүүлсэн мөнгөө удаа дараа утсаар болон биеэр уулзаж шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй байгаа бөгөөд тэр хүнээс ав, энэ хүнээс ав гэж хүн хүний хооронд явуулдаг нөгөө хүмүүс нь би мөнгө өгөх ёсгүй өөрөөс нь ав гэж хэлдэг. Сүүлдээ Г.*******ын эхнэр нь шүүхдээд авч чадвал аваарай гэж хэлэх болсон. Тиймээс Г.*******аас зээлүүлсэн 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Б.******* миний бие нь Г.*******т хариуцагдах 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлсэн 250,000 төгрөгөө буцаан төлсөн билээ. Иймд миний хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Г.*******т холбогдуулж 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч Г.******* 250,000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч Б.******* нь 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.*******ы нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 4075 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Б.Болорчлуунд олгосугай.

3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        

                                              ШҮҮГЧ                                         А.ЭНХТӨР