Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Д холбогдох эрүүгийн 2022000630055 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ж.Д.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ж.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ............. аймгийн ............... сумын .........дүгээр багийн нутаг дэвсгэрт ........... улсын дугаартай “Ш” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ ..............улсын дугаартай “П” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Я мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ө аймгаас У хотруу явж байгаад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөр дамжин өнгөрсөн. Энэ үед замын баруун талаас буюу туслах замаар улаан өнгийн машин гэнэт гарч ирээд манай машины баруун гар талын арын хэсэгт мөргөж миний сууж явсан машин бүтэн эргээд замын хажуу талруу онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Дэлгүүрийн гаднаас улаан өнгийн жижиг машин хөдөлж байсан. Тэгээд би туслах замаас орж ирж байна, зам тавьж өгөх байх гэж бодоод явж байтал зогсолгүй шууд урдуур орох гээд ирэхээр нь зайлаад гарах гэтэл машины арын хэсэгрүү мөргөөд жолооны хүрд булаагаад замын хажуу талруу дээшээ харж ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Дэлгэрцогт сумын төвд засмал замаар явж байтал зүүн талаас улаан өнгийн машин ирж байгаа харагдсан. Тэгтэл машины арын хэсгийг мөргөх шиг болсон. Тэгээд л миний талаар засмал замын хажуу талруу гарч дөрвөн дугуй дээшээ харж ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2046 дугаартай дүгнэлтэнд:  

1. Г.Е-ийн биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөр алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /32-33-р хуудас/

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “

1. Шевролет маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2. Жолооч Ж.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

3. Зам тээврийн осол нь жолооч Ж.Д-ийн буруутай үйлдлийн улмаас болж гарсан байна гэсэн дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/ гэх зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр .............. аймгийн ....... сумын .............дүгээр багийн нутаг дэвсгэрт ................ улсын дугаартай “Ш” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ .............. улсын дугаартай “П” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Е эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Ж.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Я-д 5.600.000 төгрөг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Я нь шүүхэд: “Миний хүү Г.Е-ийн эрүүл мэндэд энэхүү гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээний зардал гарахыг үгүйсгэхгүй тиймээс ирээдүйд гарч болзошгүй зардлыг гаргуулж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. /хх-ийн ....-р хуудас/ гэх хүсэлт ирүүлжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Я-ийн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг тус тус харгалзан түүнд шүүхээс хорих ял  оногдуулахгүйгээр тэнсэж, жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч  Ж.Д Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж.Д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,4,5-т, 7.3 дугаар зүйлд заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Д-д мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн Ж.Д-ын жолооны үнэмлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийг туслах Б.Сайхантуяад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Д-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэний хариуцагч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ