| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00336/И |
| Дугаар | 364 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 364
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, “ПББД” ХХК-ий захирал Харчин овгийн Буянбаатарын Дуламрагчаад холбогдох зээл, зээлийн хүү 31450835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн дарга Б.Лхагвамандал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134-р тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу 2013 оны 06 сарын 21-ний өдрийн Орон тооны бус зөвлөлийн №01 хуралдаанаар 7-р багийн иргэн “ПББД” ХХК-ий дарга Буянбаатар овогтой Дуламрагчаа “Өнгөт хавтан, блок үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 25 сая төгрөгийг олгосон. “ПББД” ХХК нь 2014 оны 10 сараас хойш эргэн төлөлт хийгээгүй явсаар зээлийн хугацаа гэрээний дагуу 2016 оны 06 сарын 21-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан. 2016 оны 09 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 21874349 төгрөг, зээлийн хүү 1257816 төгрөг, алданги 8318670 төгрөг, нийт 31450835 төгрөг байна. Иймд зээлийн төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, алданги, нийт 31450835 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн дарга О.Буянбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:Тус сумын “ПББД” ХХК-ыг төлөөлж Б.Дуламрагчаагийн Сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй талаар хэрэгтэй танилцсан. Засгийн газрын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 153 тоот тогтоолын 3.3.1, 3.3.2-д заасны дагуу шинээр байгуулагдах Сум хөгжүүлэх сангийн зөвлөлөөр энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болоод байна. Иймд Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн Б.Дуламрагчаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан” нь Б.Дуламрагчаад холбогдуулан зээл, зээлийн хүү 31450835 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 120 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, Б.Дуламрагчаад холбогдох зээл, зээлийн хүү 31450835 /гучин нэгэн сая дөрвөн зуун тавин мянга найман зуун гучин таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ