Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 97

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Д.Ад холбогдох эрүүгийн 2007001710093 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “*******” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт *******, Уурхайчдын 12-5******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Д.А /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр *******, дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Аг нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр залгасан. Тэгээд бид нар Өвөршандын сааданд найзуудтайгаа хамт сууж байгаад 2 том пиво, 1 шил архи уусан. Тэгээд архиа дуусахаар нь дэлгүүр орох гээд Өвөршандын 11 дүгээр гудамжруу алхаж байхдаа би А.Аг нэг удаа гараараа нүүрлүү нь алгадаад, нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Шүүгдэгч Д.А гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр 13 цагийн үед , , бид дөрөв дэлгүүрээс 2 ширхэг том савтай Сэнгүр нэртэй пиво аваад *******, дугаар гудамжинд байдаг тоглоомын талбайн сааданд сууж, хувааж уусан. 15 цагийн үед дээр ирээд дахиад нэг том савтай пиво аваад тавуулаа хувааж уусан. Тэгээд тэндээс харих гээд ээтэй хамт явж байтал дуудаад “байж бай одоо ирж байгаа гэнэ” гэж хэлээд хамт сааданд хүлээж байтал ах /Улаанаа ах/, , А.А, нар хамт ирсэн. Тэгээд 1 том савтай Сэнгүр пиво, 0.75 граммын Хараа нэртэй архи авчраад бүгдээрээ уусан, архи пивоо ууж дуусчихаад бүгдээрээ салаад явцгааж, ах түрүүлээд явсан. , А.А бид гурав дугаар гудамжны тэнд алхаж явсан, , , гурав бид нарын өмнө нэлээд түрүүлээд явж байсан. Тэгтэл А.А танай найзуудыг явуулчихаад хэдүүлээ дахиад ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи битгий сонин сонин юм яриад бай, бөөнөөрөө явж байж” гээд нүүр рүү нь нэг удаа алгадсан тэгтэл хамарнаас нь цус гарчихсан байсан, тэгээд А.А буцаад ганцаараа яваад өгсөн. Тэгээд нөгөө хэд дээр очоод А.Аг асуухаар нь “сонин сонин юм яриад байхаар нь нэг алгадчихсан чинь яваад өглөө” гэж хэлсэн тэгээд дэлгүүр ороход архи пиво зарахгүй гэхээр нь тарцгаагаад харих гэхэд А.А нэг хүүхэн дагуулаад ирсэн. Тэгээд цагдаа дуудна гэж хэлээд тэр хүүхэн цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

            Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг тэр өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр гэртээ байж байхад ах залгаад “гараад ир” гэхээр нь би тэй хамт уулзаад, Тулгаа ах руу залгаад хаана байгаа юм бэ гэхэд Өвөршандын тоглоомын саадан дээр байна хүрээд ир гэхээр нь очсон юм. Тэнд очиход ээ, ах, Д.А миний танихгүй 2 ах байсан юм. Тэгээд ярилцаж байгаад 1 шил архи, 2 ширхэг пиво аваад бүгдээрээ ууцгаасан. Тэгээд ах /Улаанаа/ түрүүлээд яваад өгсөн. Тэгээд тэр хэд нь явчихаад буцаад ирсэн юм. Тэр үед Өвөршанд 6 дугаар гудамжинд явж байхад Тулга ах ирсэн. Д.А ах “Тулгааг явуулчих” гэхээр нь би “Тулгааг явуулж яах юм бэ. Энэ танихгүй хоёр найзыгаа явуулчих” гэхэд Д.А ах “манай хоёр найз яачихаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “бид нар сайн танихгүй юм чинь явуулчих” гэхэд Д.А ах ээг дуудсан бусад нь түрүүлээд яваад өгсөн байсан юм. Тэгээд Д.А ах “манай хоёр найз яачихаад байгаа юм бэ” гэж хэлээд баруун хацарт нэг удаа алгадаад, баруун гараараа миний нүүр рүү дээд уруул руу 3 удаа цохичихоод яваад өгсөн. Би ээ ахад “явлаа” гэж хэлээд явсан. Гэртээ очоод Амина руу залгаад намайг хүн зодчихлоо гэхэд ирж аваад цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг  /хх-ийн 21-******* дугаар хуудас/,

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг тэр өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Д.А, , , нарын хамтаар *******, Өвөршандын тоглоомын талбайн саадан дээр сагс тоглож байгаад очиход манай найзууд 2 ширхэг том савтай пиво авчихсан байсан. Тэрийгээ ууцгаасан, тэгтэл , А.А, нар нь 0.75 граммын 1 ширхэг архи, пивотой ирснийг ууж сууж байгаад 17 цагаас дэлгүүр хаадаг учир нэмж пиво авахаар болоод бүгдээрээ явцгаасан. Тэгээд цуваад зарим нь түрүүлээд явчихсан байсан, ард 6 дугаар гудамжинд Д.А, А.А бид гурав зэрэгцээд, би арай түрүүнд нь явж байсан. Тэгтэл Д.А дуудаад А.А “, хоёрыг явуулчих тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ ууя” гээд байна гэхээр нь би А.А дээр очоод “ахын дүү яагаад тэгж хэлж байгаа юм” гэхэд Д.А бас тэгж хэлээд нэг удаа баруун талын гараараа зүүн талын хацар руу нэг удаа алгадсан тэгэхээр нь би Д.Аг цааш нь түлхээд болиулсан. Тухайн үед А.Агийн хамарнаас нь цус гарчихсан байсан, алчуур өгөхөд арчихгүй “ах нараа дуудаж алуулна” гээд байсан. Д.Аг боль гээд цааш нь явуулсан, А.Аг цусыг нь арчаад өгье гэхэд “үгүй” гээд, аргадах гэхэд болохгүй байхаар нь явуулсан. Тэгээд би нөгөө хэд дээр очоод үлдэгдэл пиво уучихаад салцгаасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

             Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг тэр өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр гэртээ байж байхад манай найзууд болох Д.А, , , нар нь ******* Өвөршандын тоглоомын талбайн саадан дээр очсон. Тэнд жоохон тоглож байгаад намайг очиход манай найзууд 3 ширхэг том савтай пиво авчихсан байсан юм. Тэр пивыг бүгдээрээ хувааж уучихаад тарах гэж байтал оройхон, цагийг нь санахгүй байна над руу залгаад “хаана байгаа юм бэ” гээд уулзахаар ирэхдээ А.А, хоёртой ирээд дэлгүүр яваад 0.75 граммын Хараа архи, том савтай пиво авчраад бүгдээрээ хувааж ууж дуусгаад дэлгүүр орж лаазтай пиво авч уухаар явцгаасан. Би түрүүлээд , , Бөтмөнх нартай хамт явсан. харилаа гээд түрүүлээд яваад өгсөн юм. Ард А.А, Д.А, гурав үлдсэн юм билээ. Би дэлгүүр орчихоод гараад ирэхэд А.А байхгүй байсан, Д.А “нэг алгадчихсан чинь яваад өглөө” гэж байсан. Тэгээд би тэд нараас салаад харьсан, дараа нь цагдаагаас дуудахад ирсэн юм. Тухайн үед би яг зодоон болохыг хараагүй. А.Атай уулзаагүй, сүүлд эмнэлгээр явахад нь цуг явсан. Тэгэхэд хамар нь хатиг гараад хавдчихсан байсан. Бусад гэмтлийг тухайн үед анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

            Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.А нөгөө танихгүй залуу болох сүүлд нэрийг нь мэдсэн А.А гэх залуутай, тэй хамт гурвуулаа ард үлдсэн. Бид нар түрүүлээд дэлгүүр орчихоод гараад ирэхэд А.А байхгүй байсан. А.Аг асуухад манай найз Д.А нь А.Аг нэг алгадсан чинь явчихсан гэж хэлсэн. ...Тухайн зодоон болох үед хараагүй, дараа нь эгчтэйгээ ирэхэд нь харахад хамраас нь цус гарчихсан байдалтай харагдсан, өөр гэмтэл анзаарагдаагүй. Маргааш нь Д.А би нэг алгадчихсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Анх уулзахад А.Агийн нүүр хэсэг нь цус болчихсон, аль нэг нүд нь хавдсан байсан уруул нь бас хавдчихсан, үүдэн хоёр шүд нь хөдөлсөн харагдсан. Өөрөө архи уусан согтуу байсан. Болсон асуудлыг асуухад хамт архи ууж байгаад Д.А нь найзыгаа өмөөрөөд цохисон гэж л хэлсэн. Нарийн зүйлийг асуугаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №08/шэ/202 дугаар:

            “1. А.Агийн биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, духанд зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Д.А нь 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр *******, дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Аг нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “3 дугаар сарын *******-ны өдөр залгасан. Тэгээд бид нар Өвөршандын сааданд найзуудтайгаа хамт сууж байгаад 2 том пиво, 1 шил архи уусан. Тэгээд архиа дуусахаар нь дэлгүүр орох гээд Өвөршандын 11 дүгээр гудамжруу алхаж байгаад  би А.Аг 1 удаа гараараа нүүрлүү нь алгадаад нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.А ах манай хоёр найз яачихаад байгаа юм бэ гэж хэлээд баруун хацарт нэг удаа алгадаад, баруун гараараа миний нүүр рүү, дээд уруул руу 3 удаа цохичихоод яваад өгсөн” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “6 дугаар гудамжинд Д.А, А.А бид гурав зэрэгцээд би арай түрүүнд нь явж байтал Д.А дуудаад А.А “, хоёрыг явуулчих тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ ууя гээд байна” гэхээр нь би А.А дээр очоод ахын дүү яагаад тэгж хэлж байгаа юм гэхэд Д.А бас тэгж хэлээд нэг удаа баруун талын гараараа зүүн талын хацар руу нэг удаа алгадсан тэгэхээр нь би Д.Аг цааш нь түлхээд болиулсан А.А тухайн үед хамарнаас нь цус гарчихсан байсан тэгэхээр нь алчуур өгөхөд арчихгүй ах нараа дуудаж алуулна гээд байсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед би яг зодоон болох үед хараагүй, А.Атай уулзаагүй явж байгаад сүүлд эмнэлгээр явахад нь цуг явсан тэгэхэд хамар нь хавдчихсан байсан хатиг гараад хавдсан байсан бусад гэмтлийг тухайн үед анзаараагүй” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Анх уулзахад Б.А.Агийн нүүр хэсэг нь цус болчихсон, аль нэг нүд нь хавдсан байсан, уруул нь бас хавдчихсан, үүдэн хоёр шүд нь хөдөлсөн харагдсан. Өөрөө архи уусан согтуу байсан. Болсон асуудлыг асуухад хамт архи ууж байгаад Д.А нь найзыгаа өмөөрөөд цохисон гэж л хэлсэн. Нарийн зүйлийг асуугаагүй” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №08/шэ/202 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

             Шүүгдэгч Д.Ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүгдэгч Д.Агийн иргэн А.Агийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                                           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

           

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Хохирогч хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх ба хавтаст хэрэгт А.Агийн “миний бие Д.Атэй хохирлын талаар маргаангүй, сайн дураар эвлэрсэн” гэх хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ