Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Ц

Улсын  яллагч Б.Б

Хохирогч М.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х холбогдох 2022000000089 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Х овгийн О-ийн Х гэв.

Шүүгдэгч О.Х нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ ...2020.05.27-ны өдөр 12 цаг орчим Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт байрлах “А” нэрийн барааны дэлгүүрээс хохирогч М.О-ын эзэмшлийн ............... дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага бус хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би АПУ дэлгүүрт явж байтал нэг хүн миний урд тооцоо хийгээд картаа мартаад гарсан би ард байж байгаад аваад гарсан... АТМ дээр очоод нэг эрэгтэй хүн гуйгаад 600000 төгрөг авсан түүнээсээ 60000 төгрөгөөр хүнсний зүйл авсан... би хохирогчид мөнгийг бүрэн буцааж өгсөн... нууц дугаараа миний урд зогсож байхдаа худалдагчид нууц кодоо хэлсэн тэр үед нь би сонсоод мэдчихсэн...” гэв.

2. Хохирогч М.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020.05.27-ны өдөр 11 цагын үед “А” нэрийн барааны дэлгүүр орж 12000 төгрөгөөр бараа авсан дараа нь Ундрам дэлгүүр орж хувцас аваад утсаар шилжүүлэх гэтэл миний гар утсанд ..............тоот данснаас 600000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл ирсэн байсан... А дэлгүүр орж асуухад хамт явсан хүмүүст чинь өгсөн гэж хэлсэн, дэлгүүрийн камерын бичлэг шүүж үзэхэд нэг эмэгтэй авч явсан байсан... төв хаан банк ороход миний картыг нэг эрэгтэйд өгч 600000 төгрөг авхуулсан байсан... дэлгүүрт гүйлгээ хийхдээ худалдагчид нууц код хэлэх үеэр миний картны нууц кодыг мэдсэн байх... хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

3. Гэрч П.Н-ын: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “А” дэлгүүр дээр худалдагчаар ажиллаж байсан чинь 3 эмэгтэй хэдэн хүүхдийн хамт орж ирсэн нэг эмэгтэй нь худалдаж авсан зүйлийнхээ тооцоог ХААН банкны картаар хийсэн... араас нь улаан цамцтай эмэгтэй тооцоо хийсэн өмнөх хүний карт үлдсэн байхаар нь та хэд хамт яваа билүү гэтэл картыг тэр эмэгтэй аваад гарсан... удалгүй картны эзэн ирж камер шүүгээд танихгүй хүн авсан гэдгийг мэдээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/ 

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10/

6.Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2020.06.11-ний өдрийн №93 дугаартай акт /хх-ийн 23-24/

7. Яллагдагч О.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа  /хх-ийн 32/

8. Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/

9. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар Шүүгдэгч О.Х нь 2020.05.27-ны өдөр 12 цаг орчим Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт байрлах “А” нэрийн барааны дэлгүүрээс хохирогч М.О эзэмшлийн ............. дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага бус хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

   

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Шүүгдэгч О.Х нь 2020.05.27-ны өдөр 12 цаг орчим Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт байрлах “А” нэрийн барааны дэлгүүрээс хохирогч М.О-н эзэмшлийн ..... дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага бус хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Х-нд Эрүүгийн хуулийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар “оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 600000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэцүүлэгт эх хувиар судлагдсан 2014 оны 5 дугаар сарын 28-нд төрсөн охин Х овгийн Х. -йн төрсөний гэрчилгээг буцаан олгож хуулбар хувийг хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овгийн О. Х бусдыг эзэмшлийн  виза картыг /ХААН банкны/ хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч уг картыг ашиглан бусдын данснаас 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овгийн О.Х Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Х тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт нотлох баримтаар хураагдсан СД-1 ширхэгийг О.Х холбогдох 2022000000089 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн хэлэцүүлэгт эх хувиар судлагдсан 2014 оны 5 дугаар сарын 28-нд төрсөн охин Х овгийн Х.Н-ийн төрсөний гэрчилгээг буцаан олгож хуулбар хувийг О.Х-д холбогдох 2022000000089 дугаартай хэрэгт хавсаргасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.МӨНХБАТ