| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00306/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 363
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дэлдий овгийн Дэмчигцогийн Хандсүрэн /ЗИ84052203/ нь Дундговь аймаг Хаан банкны нэхэмжилсэн 5669400 /таван сая зургаан зуун жаран есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг бүрэн төлж, 218550 /хоё зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг 2017 оны 01 сарын 25-нд 109300 /нэг зуун есөн мянга гурван зуун/ төгрөгийг, 2017 оны 02 сарын 25-нд 109300 /нэг зуун есөн мянга гурван зуун/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105511 /нэг зуун таван мянга таван зуун арван нэгэн/ төгрөгний 50 хувь болох 52755 /тавин хоёр мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 52755 /тавин хоёр мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг, хариуцагч Д.Хандсүрэнгээс 52755 /тавин хоёр мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Хаан банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ