Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 131

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Хт холбогдох эрүүгийн 2007002110121 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,*******,******* тоотод оршин суух,

Урьд нь дүүргийн шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэг, 239 дүгээр зүлйийн 239.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 340 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэг зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сарыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 9 сар хорих ялаар тогтоосон,

Багануур дүүргийн шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 14 хоногийг нэмж нэгтгэн бүгд 5 жил 1 сар 14 хоног хорих ялаар тогтоосон,

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгүүлсэн,

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаар захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасч суллагдсан,

******* овогт М.Х /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч ******* овогт М.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим ******* дугаар байрны гадаа иргэн Ц.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бугалга орчим нь хутгаар хатгаж биед нь зүүн бугалгад шарх, цус хуралт гэмтэл учруулан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: Гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэл дээр улсын яллагчтай маргах зүйл байхгүй. Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийх ялыг багасгаж, шүүгдэгчийн нас, гэр оронгүй тэнэмэл амьдралаар амьдарч эрүүл мэндийн байдал муу, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр нь шүүхийн болон мөрдөн байцаалт, прокурорын шатанд мэдүүлсэн, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийх ялын доод хэмжээ болох 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж өгнө үү” гэв.

            Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бид хоёр ******* дугаар байрны гадна 21 цагийн үед таарсан. Бид хоёр Хишигмандах дэлгүүрээс мөнгө нийлүүлээд нэг шил “Сэржим” нэртэй архи авч уусан. Бид хоёр архиа ууж байхдаа мөнгөнөөс болж маргалдсан. Хоорондоо муудалцаж байх явцад баруун гарын мөрний орчим М.Х нэг хутгалчихсан. Удалгүй цагдаа ирсэн намайг эмнэлэг дээр аваачиж оёдол тавьсан. Тэгээд би эмнэлгээс гараад шууд явчихсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч М.Х яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 2 дугаар хороонд байдаг 15 дугаар байрны буланд Жаргалсайхан /хохирогч Ц.*******/ хоёулаа согтуу маргалдаад би өдөр нь олоод нуучихсан байсан хутгаа авчраад түүний зүүн бугалга хавьд нь нэг удаа хутгалсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Би ямар нэг орлогогүй, тэтгэвэр тэтгэмж байхгүй, лааз сав түүж түүнийгээ тушааж хэдхэн төгрөгөөр амь зогоогоод үлдсэнээр нь архи авч уудаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

 

            Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 21 цаг өнгөрч байсан байх би гадаа салхилахаар байрныхаа гадаа гараад иртэл манай орцонд байдаг танил эмээ байрны гадаа сууж байсан. Тэгээд би байрныхаа эмээтэй хамт юм яриад сууж байхад бид хоёрын хажууд танихгүй согтуу хоёр хүн сууж байсан. Тэгсэн манай байрны урдаас нэг согтуу эрэгтэй хүн нөгөө хоёр согтуу хүн дээр ирээд нэгэнтэй нь хэрэлдэж маргалдаж байгаад хутгатай гараараа зүүн мөр бугалга хэсэг рүү нь 2-3 удаа цохисон, тэгээд нөгөө хутгалуулсан хүн нь гадуур хувцасаа тайлсан чинь зүүн гарынх нь шуунаас цус урсаад миний хажууд сууж байсан эмээд “намайг ийм болгочихлоо” гэж хэлэхэд нь эмээ надад хоёулаа эндээс явья гээд байрны нөгөө талд очиж сууж байтал нөгөө хутгалуулсан согтуу хүн хутгаа бариад байрны хажуугаар яваад байсан чинь манай байрны хажууд байх хэвлэлийн хүүхэд харчихаад цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд хутгалсан этгээдийн хутгыг хурааж авсан. Тэгсэн хутгалуулсан хүн нь манай байрны нөгөө талаас гараад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 15 дугаар байранд байдаг хэвлэлийн газраа ажиллаж байхад гадаа хүмүүс хашгиралдаад байхаар нь гарч харахад 15 дугаар байрны баруун хойд өнцөгт нь хижээлдүү насны 2 эрэгтэй хүн зууралдчихсан нэг нь хутга барьчихсан гараараа нөгөө хүнийхээ зүүн мөр бугалга хавьд нь цохисон. Тэгээд муудалцахаа больж миний хажуугаар хоёулаа гарахад нэгийнх нь зүүн мөр гар хавийн куртикнээс нь цус дуслаад явж байхаар нь цагдаагийн 102 дугаар руу залгаж 15 дугаар байрны хажууд хүмүүс муудалцаад байгаа тухай дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №312 дугаар :

            “1. Ц.*******ы биед зүүн бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №26******* дугаар:

            “Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх 21 см урттай цагаан цэнхэр өнгийн хуванцар иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №2331 дугаар:

            “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм гэмтэлтэй байна. Уг хүрэм дээр гарсан 16 мм, 15 мм, 3 мм хэмжээтэй гэмтлүүд нь хуучин түлэгдсэн цоорхой байна. 12 мм хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт байна. 50х50 мм, 17 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ургадалт байна. 35 мм, 9 мм, 48 мм, 12 мм хэмжээтэй гэмтлүүд нь мохоо иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэгдэлт байна” гэх дүгнэлт /хх-ийн 38-42 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №2650 дугаар :

            “Шинжилгээнд ирүүлсэн “Smokey Bear” 3 гэсэн шошготой, хар хөх өнгийн куртик дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус АВО системээр А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/

           

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 91 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас /, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч М.Х нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчимд ******* дугаар байрны гадаа иргэн Ц.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бугалга орчим нь хутгаар хатгаж биед нь зүүн бугалгад шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч М.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний буруу. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ц.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хоорондоо муудалцаж байх явцад баруун гарын мөрний орчим М.Х нэг хутгалчихсан. Гомдол санал, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байрны урдаас нэг согтуу эрэгтэй хүн нөгөө хоёр согтуу хүн дээр ирээд нэгэнтэй нь хэрэлдэж маргалдаж байгаад хутгатай гараараа зүүн мөр бугалга хэсэг рүү нь 2-3 удаа цохисон, тэгээд нөгөө хутгалуулсан хүн нь гадуур хувцасаа тайлсан чинь зүүн гарынх нь шуунаас цус урсаад байсан...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15 дугаар байрны баруун хойд өнцөгт нь хижээлдүү насны 2 эрэгтэй хүн зууралдчихсан нэг нь хутга барьчихсан гараараа нөгөө хүнийхээ зүүн мөр бугалга хавьд нь цохисон, тэгээд муудалцахаа больж миний хажуугаар хоёулаа гарахад нэгнийх нь зүүн мөр гар хавийн куртикнээс нь цус дуслаад явж байхаар нь цагдаагийн 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №312 дугаар дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №2331 дугаар дүгнэлт ,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №2650 дугаар дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №2331 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч Ц.*******ы эрүүл мэндэд учирсан “... зүүн бугалгад шарх, цус хуралт” нь хутгаар хатгах үед үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Х нь хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Хыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүгдэгч М.Х нь иргэн Ц.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бугалга орчим нь хутгаар хатгаж биед нь зүүн бугалгад шарх, цус хуралт гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу нас, эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэрэг байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

           

            Хохирогч хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг цэнхэр иштэй хутга болон 1 /нэг/ ширхэг хар өнгийн гадуур хувцасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт М.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт М.Хт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг цэнхэр иштэй хутга, 1 /нэг/ ширхэг хар өнгийн гадуур хувцасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ