Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 82

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, Зузаан овгийн Цэрэндолгорын Оюунбаатарын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Оюунбаатар, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Оюунбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга бүдэг дарсан, бичилт дутуу хийснээс болж зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Оюунбаатар Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Оюунбаатар нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34 тоот архивын лавлагаа, гэрч Д.Найдансүрэн, С.Цэрэнбат нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЗузаан овгийн Цэрэндолгорын Оюунбаатарыг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА