Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн /томилолт/,

шүүгдэгч О.О, О.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт О.О, ******* овогт О.Янарт холбогдох эрүүгийн 2007002580146 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа зам дагуу жимс зардаг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамж 13 тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, ******* овогт О.О /РД:  /,

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа зам дагуу жимс зардаг, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 8 дугаар гудамж 12 тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, ******* овогт О.Я/РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч О.О нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн замын хураамж авдаг постын хажууд хохирогч О.Ятай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь цохиж улмаар биед нь баруун хөмсгөнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч О.Я нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн замын хураамж авдаг постын хажууд хохирогч О.Отэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь цохиж улмаар биед нь тархи доргилт, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарсан өдөр би охины хамт постон дээр очсон. Ширээн дээрээ жимсээ гаргаж тавьчихаад охиноо явуулах гэж байтал Янжаа замын цаад талаас зураг дараад байсан. Би яагаад зураг аваад байгаа юм бэ гэж асуухад хүүхдээ дагуулаад зайл. Чи нөхрөө үхүүлсэн мөнгөрөө машин авч унаа биз дээ гэх мэтээр доромжлоод байсан. Би тэр үед нь очоод түлхсэн. Янжаа намайг үсдээд авсан. Манай охин намайг өмөөрч Янжааг түлхсэн. Тэгээд байж байтал Янжаагийн охин, дүү хоёр ирээд бид хоёрыг салгасан” гэв.

 

Шүүгдэгч О.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарахаас 1-2 өдрийн өмнө дүүргийн Засаг даргын тамгын газраас хүмүүс ирээд хүүхэд зогсоохгүй наймаа хийж болно харин хүүхэд зогсоох юм бол бүх хүнийг энд наймаа худалдаа хийлгэхгүй гэж хэлсэн. Тэр өдөр О.О хүүхдээрээ наймаа хийлгээд байхаар нь би хэлсэн. Тэгсэн урд нь болж байсан одоо яагаад болдоггүй юм гэж хэлсэн. Тэгээд чи дандаа хэл ам хийдэг гээд бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал О.О зам гарч ирээд намайг шууд цохиж авсан” гэв.

 

            Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би жимс ногоо түүж төв замын 1 дүгээр хорооны мөнгө хураадаг постон дээр жолооч зорчигчдод зардаг ажил хийдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед том охин ийг дагуулаад очиход тэнд бас ногоо зардаг хүүхэн О.Яхүүхдээ явуулаач насанд хүрээгүй хүүхдээр худалдаа хийлгэлээ гэхээр нь явуулна ш дээ ширээн дээрхээ янзалчихаад явууллаа гэхэд нөхрөө үхүүлсэн авгай, мөнгөөр нь машин авч унасан авгай гэх зэргээр доромжлоод байхаар нь би замын цаана очоод манай нөхөр үхлээ гээд та нараас нэг ч төгрөг гуйгаагүй амьдарч байна гээд түлхсэн чинь намайг цээжинд маажаад үснээс зулгааж газар унагаад дээрээс толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед охин болох , дүү нар нь боль боль гээд болиулсан. Тэгээд би босож ирээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 дүгээр хуудас/,

 

            Хохирогч О.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би мөнгө хураадаг постны баруун талд замын хүмүүст жимс ногоо зардаг ажил хийдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 11 цагт намайг ногоо зардаг цэг дээр байхад замын урд талд О.О машинтайгаа ирээд ширээгээ гаргаж тавиад охиноо зогсоохоор нь би Оогий чи хүүхдээ битгий зогсоогоорой, хүүхэд зогсоовол торгоод байна лээ гэхэд “чамд хамаагүй, би хүүхдээ зогсооно уу, чамд хамаагүй янхан минь” гэхээр нь би утсаа гаргаж ирээд зургийг нь автал “чи миний зургийг авдаг хэн бэ” гээд зам гарч над руу ирээд намайг баруун хөмсөг нүдэнд цохиод би газар унахад охин нь намайг баруун гарын сарвуу хэсэгт өшиглөхөөр нь би босож ирээд заамдалцаад үснээс нь зулгааж дарсан. Тэгтэл намайг бас үсдээд дээр гарахад цаанаас манай дүү , охин нар гүйж ирээд бид хоёрыг салгасны дараа О.О цагдаа руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

 

            Гэрч О. мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* дүүргийн 1 дүгээр хороонд байдаг мөнгө хураадаг постноос баруун тийш 50 орчим метрт замынхаа хойд талд зогсож ногоо зардаг юм. 2020 оны 06 дугаар сарын 06-07-ны өдөр 11-12 цагийн хооронд байх би машинд нэг ногоо зарчихаад эргээд хартал замын хойд талд эгчийн саравчны урд О.Яэгч, О.О 2 газар өнхөрөөд үсдэлцчихсэн зодолдож байхаар нь эхэлж би гүйж ирээд миний зүүн талд зогсдог дүү араас ирж бид 2 тэр хоёрыг салгаж холдуулсан. Тэгээд О.О буюу Оогий цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн 1 дүгээр хороонд байдаг мөнгө хураадаг постны хажууд замынхаа хойд талд зогсож ногоо зардаг юм. Манай эгч миний баруун талд ээж цаад талд нь зогсдог. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед байх О.О ирээд замын урд ширээгээ гаргаад охиноо зогсоогоод өөрөө болохоор машин дотрооо утсаа ухаад суугаад байсан. Тэгтэл ээж юм хэлсэн бололтой ээжтэй маргалдаж байснаа охинтойгоо зам гарч очоод О.О ээжийг цохиж унагаад зууралдчихаар нь би гүйгээд очиход миний наана байсан манай эгч түрүүлж очоод би араас нь очиж бид 2 тэр хоёрын үсдэлцсэн гарыг тавиулж ээжийг би аваад холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №393 дугаар:

           “1. О.Яын биед баруун сарвуу, баруун хөмсгөнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №389 дүгээр:

           “1. О.Оийн биед тархи доргилт, цээжинд зулгаралт, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч О.Яын урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/, шүүгдэгч О.Оийн урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/, О.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, ******* дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/, ******* дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/, О.Яын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг  шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.О нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн замын хураамж авдаг постын хажууд хохирогч О.Ятай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь цохиж улмаар биед нь баруун хөмсгөнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч О.Я нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн замын хураамж авдаг постын хажууд хохирогч О.Отэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь цохиж улмаар биед нь тархи доргилт, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч О.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “О.О зам гарч ирээд намайг шууд цохиж авсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр үед нь очоод түлхсэн. Янжаа намайг үсдээд авсан. Манай охин намайг өмөөрч Янжааг түлхсэн. Тэгээд байж байтал Янжаагын охин, дүү хоёр ирээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.Яэгч, О.О 2 газар өнхөрөөд үсдэлцчихсэн зодолдож байхаар нь эхэлж би гүйж ирээд миний араас зүүн талд зогсдог дүү ирж бид 2 тэр хоёрыг салгаж холдуулсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.О ээжийг цохиж унагаад зууралдчихаар нь би гүйгээд очиход миний наана байсан манай эгч түрүүлж очоод би араас нь очиж бид 2 тэр хоёрын үсдэлцсэн гарыг тавиулж ээжийг би аваад холдуулсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №393 дугаар дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №389 дүгээр дүгнэлт зэрэг болно.

 

                Шүүгдэгч О.О, О.Я нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иймд шүүгдэгч О.О, О.Я нарыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч О.О нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Бид эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээсэн тул шүүгдэгч О.Яыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хохирогч О.Я нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Бид эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээсэн тул шүүгдэгч О.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч О.О, О.Я нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, прокуророос шүүгдэгч О.От  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, О.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгч О.О, О.Я нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От, О.Я нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.О, О.Я нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1, 4, *******.6, *******.7, *******.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт О.О, ******* овогт О.Янарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.От 450 /дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, О.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, О.Я нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.О, О.Я нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О, О.Я нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ