Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 83

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, Өлзийт 1-5 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Түвд овгийн Хэнмэдхэвийн Насандуламын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Насандулам, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Насандулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын ангид 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл бетончиноор, Замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж байсан хүмүүс төрсөн он сарыг маань засвартай бичснээс болж хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын ангид 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл бетончиноор, Замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Насандулам Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Насандулам нь Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын ангид 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл бетончиноор, Замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 71 тоот архивын лавлагаа, Өвөрхангай зам барилга ашиглалтын ангийн даргын 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 38 тоот тушаал, Замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 тоот болон 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 тоот тушаалууд, гэрч О.Цэнд, Д.Өнөрзул, Ц.Дэлгэрмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарТүвд овгийн Хэнмэдхэвийн Насандуламыг Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын ангид 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл бетончиноор, Замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА