| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0140/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/139 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Ц.*******, өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт *******гийн *******өд холбогдох эрүүгийн 2036000000127 дугаартай, 178/20/01/Э/ индекстэй хэргийг 20 оны 06 сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 20 оны 08 сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 сарын *******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй , эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух,ам бүл ганцаараа, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүхийн 19******* оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******гийн ******* нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 01 сарын 20- ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 20******* оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба 2013 оны 11 сарын 29-ний өдөр овог, нэрээ өөрчилж, *******гийн ******* гэх болсон ба *******гийн ******* нэрээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 06-ны өдрийн 3******* дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил 6 сарын хорих ялаар , Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 1 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 20 оны 03 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 20 оны ******* сарын 26-ны өдрийн 20/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан /РД:ПЮ7708*******71/ регистрийн дугаартай овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч *******гийн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 04 сарын 22-ны өдрөөс 20 оны 04 сарын *******-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Э.ын *******- ХОҮ улсын дугаартай Тоёото Чезер маркийн тээврийн хэрэгслийг унаж үзэх зорилгоор авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/ хэргийн 6-11 дүгээр хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / оны 04 сарын 24-нд төрсөн настай бүрэн дунд боловсролтой хувиараа хөдөлмөр эрхэлдэг жолооч мэргэжилтэй/ Олхон овогт Энхбаярын ын өгсөн... Би 20 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явахдаа найз А.Анхбаярт өөрийн эзэмшлийн *******- ХОҮ улсын дугаартай Тоёото Чезер маркийн тээврийн хэрэгслийг үлдээгээд явсан юм. 20 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр 14 цагийн үед найз А.Анхбаяр над руу луу залгаад “ айлын орон сууцны гадна байсан тээврийн хэрэгсэл алга болчихлоо” гэж хэлсэн. Удалгүй дахиж миний дугаар луу залгаад “олчихлоо” гэж хэлсэн. Сүүлд би тээврийн хэрэгслээ найзаасаа авахад миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд зүйл алга болоогүй байсан. Тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээж авсан. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн түлхүүр таарчихдаг юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Анхбаярын гэрчээр өгсөн... 20.04.22-ны орой 21 цагийн үед би миний унаж байсан *******- ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл айлын орон сууцны гадна зогсож байсан. Тэгээд 20.04.*******-ны өглөө 11 цаг өнгөрч байхад машин алга болсон байсан. Цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн юм. Манай найз Э.а гэдэг залуугийн машин юм. Улаанбаатар хотруу ажлаар явахад нь 20 оны 04 сарын 17-ны өдөр би авч хоцорсон юм. Би тухайн машиныг унаад удаагүй байсан болохоор өөр түлхүүр таардаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим үед жолоочийн арын хаалга онгорхой хоцроод байдаг байсан. Тэгээд би хаалгаа тогтмол шалгаж цоожилдог байсан. Тухайн үед ч гэсэн хаалгаа шалгаад орсон. Хяналтын камер байхгүй. Шар гэрэл нь ер нь асдаггүй, бензин бол дуусаж байсан. 5-10 км орчим явахаар бензин байсан байхаа. Би найз атай дугаарын утсаар холбогдож болсон асуудлын талаар хэлсэн. 20 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө -ын айлын орон сууцны гаднаас хулгайд алдсан тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллага олж тогтоож хүлээлгэн өгсөн. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, хулгайд алдагдсан эд зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг / хэргийн 16-21 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Жанчинхүүгийн гэрчээр өгсөн...Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод манай гэрт амьдардаг юм. Ц.******* нь дээрээ 3 ах, нэг дүүтэй. Том ах Ц.Төмөрбаатар, ах Ц.Батбаяр, Ц.Мөнхтөр, дүү Ц.Нэргүй нар нь Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Ц.*******ийн зан аашны хувьд түргэн огцом зантай, хүнтэй зөв боловсон харьцдаг, ил дутуу зан ааш байхгүй, шудрага зан ааштай ах, дүү нартаа анхаарал халамж сайн тавьдаг, хүнд үгүй гэж хэлдэггүй тусархаг сайн залуу байгаа юм. Ц.*******ийн хувьд амьдралын нөхцөл байдал маш тааруу. Ах дүү нар нь тоохоо байчихсан хүн байгаа юм. Өөрт нь ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Ц.*******өд эхнэр хүүхэд гэж байхгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 25-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Цэцэгээгийн гэрчээр өгсөн...Ц.******* гэх хүнд тээврийн хэрэгсэл байдаг үгүйг сайн мэдэхгүй юм байна. Би Ц.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодож явж байгааг урд өмнө харж байгаагүй. 20 оны 04 дүгээр сарын сүүлээр 20-ны үед байхаа өдрөө сайн санахгүй байна орой 19-20 цагийн үед гэртээ байж байж байхад гэрийн урд талд тээврийн хэрэгсэл ирж зогсох чимээ гарахаар нь би гэрээсээ гарч ирээд хартал цагаан өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл ирээд зогсчихсон тухайн тээврийн хэрэгсэл дотор Ц.******* суучихсан байсан ба тээврийн хэрэгслээс Ц.******* буух үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн янзтай байхаар нь Ц.*******ийг “чи яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм бэ би цагдаад мэдэгдлээ” гээд гэрлүүгээ орчихоод гараад иртэл Ц.******* нь хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан. Тэр үед надад гар утас байгаагүй болохоор Цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй юм. Миний бие өвдөөд гэртээ ганцаараа 3,4 хонож байхад 2 хоногийн дараа цагдаагийн алба хаагч нар ирээд тээврийн хэрэгслийг аваад явсан. Цагдаагийн алба хаагч нар надтай уулзаад болсон хэргийн талаар асуухаар нь би харсан үзсэн зүйлээ бүгдийг үнэн зөв ярьж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг нь сайн санахгүй байна. Сүүлд би Ц.*******тэй захын дээд талын цагаан худаг дээр таараад “чамайг цагдаагийн алба хаагч нар хайгаад явж байна. чи цагаан өнгийн тээврийн хэрэгсэл унаж ирээд манай гэрийн гадна хаячихаад явсан биздээ “ гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлаад гараараа миний толгой руу түлхэж унагаагаад цааш эргээд зугтаагаад явсан. Тухайн үед Ц.******* “чи намайг цагдаад өгч мөнгө авах гэж байгаа юм уу” гээд хэл амаар доромжилж байсан. Тэрнээс хойш би Ц.*******төй дахиж уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-рт/
Авто машин үнэлсэн шинжээчийн...Toyota chaser маркын тээврийн хэрэгсэл 250000 төгрөг ...гэх шинжээчийндүгнэлт / хэргийн 28 дугаар хуудас/
*******гийн ******* нь 2013 оны 11 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын овог нэр өөрчлөлтийн 81000142 дугаартай бүртгэлд *******гийн ******* болгон өөрчилсөн тухай ургийн овог, нэр, өөрчилсөн лавлагаа / хэргийн 48 дугаар хуудас /
ПЮ 7708*******71 регистрийн дугаартай овогт *******гийн *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар / хэргийн 50 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.*******ийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн “ ” байрны гадна зогсоолоос 20 оны 04 дүгээр сарын 22, *******-ны өдөр байхаа хэдний өдрөө сайн санахгүй байна. Цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байхаар нь надад байсан 1 ширхэг тээврийн хэрэгслийн түлхүүрээр тухайн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоход тээврийн хэрэгслийн хаалга нь онгойчихоор нь кундогторт нь түлхүүрээ хийгээд асаахад тээврийн хэрэгсэл асчихсан. Би тухайн тээврийн хэрэгслийг унаад 52 айлын ар талын замаар дээш яваад нисэх буудал руу явдаг замаар явж байгаад шинэ дулааны дээд талын асфальтан замаар урагш явж байгаад шороон замаар доош эргээд явж байтал тээврийн хэрэгсэл хашаагүй айлын гадна талд гэнэт унтарчихсан. Тэр үед тухайн айлаас нэг эмэгтэй хүн гараад ирсэн. Би тэр эмэгтэйг танина Цэцэгээ гэдэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй намайг “чи яагаад архи уусан үедээ тээврийн хэрэгсэл унаад яваад байгаа юм бэ чамайг цагдаад мэдэгдэнэ” гээд гэрлүүгээ буцаад орчихоор нь би зугтаагаад явчихсан юм. Тухайн үед тэзврийн хэрэгсэл яагаад унтарсныг би сайн мэдэхгүй байна. Би дахиж тухайн тээврийн хэрэгсэл дээр очоогүй. Сүүлд О.Цэцэгээтэй захын дээд талын цагаан худаг дээр таараад “би чамайг цагдаад хэлчихсэн шүү чи цагдаад үнэнээ хэлээрэй” гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдэж байгаад явчихсан юм. Би тухайн түлхүүрийг хэн нэгэн хүнээс аваагүй. Гэмт хэрэг болдог өдрийн урд өдөр хүүхдийн паркийн хог нь дотроос олж авсан юм. Тэр түлхүүр одоо байхгүй хэрэг болсны дараа хувцасны карман дотроос алга болчихсон байсан...гэх мэдүүлэг /хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч *******гийн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 04 сарын 22-ны өдрөөс 20 оны 04 сарын *******-ны өдрийн хооронд А.Анхбаярын өөрийн найз Э.ын Тоёото чезер маркын *******- ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг унаж яваад, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг байрны гаднах зогсоол дээр тавьсан байх үед нь түлхүүр тааруулан жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8 дугаар гудамж 20 тоот хашааны гадна унтраад асахгүй байхаар нь орхисон ба уг тээврийн хэрэгсэлийн эзэмшигч А.Анхбаяр нь цагдаагийн байгууллагад авто машинаа алдсан талаараа мэдэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгсэлийг олж, эзэмшигч А.Анхбаярт хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.
Шүүгдэгч *******гийн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 04 сарын 22-ны өдрөөс 20 оны 04 сарын *******-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг байрны гаднах зогсоол дээр байсан иргэн А.Анхбаярын эзэмшлийн хохирогч Э.ын өмчлөлийн *******- ХОҮ улсын дугаартай Тоёото Чезер маркийн тээврийн хэрэгслийг унаж үзэх зорилгоор өөрт байсан түлхүүрээр асааж, замын хөдөлгөөнд оролцож яваад Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8 дугаар гудамж, 20 тоот хашааны үүдэнд орхисон нь тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүй байсан. Харин өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авто машиныг түлхүүр тааруулан асааж, унаж явсан гэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан ...авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ийг авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.*******ийг авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.а нь Тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд зүйл алга болоогүй байсан. Тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээж авсан. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн түлхүүр таарчихдаг юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүхийн 19******* оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******гийн ******* нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 01 сарын 20- ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 20******* оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба 2013 оны 11 сарын 29- ний өдөр овог, нэрээ өөрчилж, *******гийн ******* гэх болсон ба *******гийн ******* нэрээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 06- ны өдрийн 3******* дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил 6 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 1 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 20 оны 03 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 20 оны ******* сарын 26-ны өдрийн 20/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 56 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 59-62 дугаар хуудас дахь ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 63-71 дүгээр хуудас дахь 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, хэргийн 72-73 дугаар хуудас дахь 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 74-76 дугаар хуудас дахь 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 88 дугаар хуудас дахь 149 таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 89-91 дугаар хуудас дахь 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, *******-99 дугаар хуудас дахь 1 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнд оногдуулсан 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны ******* сарын 26-ны өдрийн 20/ ШЦТ/ 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл бичсэний улмаас түүнд холбогдох хэрэг нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар ... эсхүл тус тусад эдлүүлэхээр тогтоож болно... гэснийг үндэслэн шүүгдэгч Ц.*******өд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2036000000127 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол бодит байдлаар төлөгдсөн,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.*******өд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******гийн *******ийг авто тээврийн хэргсэлийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт *******гийн *******өд хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн 2036000000127 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
4.Шүүгдэгч Ц.*******өд оногдуулсан 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******өд тайлбарласугай.
6. Шүүгдэгч Ц.*******өд оногдуулсан 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.*******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА