Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00086/И |
Дугаар | 86 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 86
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 42-1 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Нарванчин овгийн Осорын Ганбаатарын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Ханы материалын үйлдвэрийн автогражид 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл автокранчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Ханы материалын үйлдвэрийн автогражид 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл автокранчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Ганбаатар Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч О.Ганбаатар нь Өвөрхангай аймгийн Ханы материалын үйлдвэрийн автогражид 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл автокранчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 тоот архивын лавлагаа, Барилга материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот тушаал, гэрч Д.Даваа, Я.Цэрэндолгор, П.Ганхуяг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч О.Ганбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарНарванчин овгийн Осорын Ганбаатарыг Өвөрхангай аймгийн Ханы материалын үйлдвэрийн автогражид 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл автокранчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА