| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0146/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/142 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 20360000000169 дугаартай, 178/2020/0146/Э/ индекстэй хэргийг 2020 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 07 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, хувиараа хөлсний мал малладаг, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******той маргалдаж, түүнийг зодож түүний биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, ******* оны 01 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, тодорхой эрхэлсэн ажилгүй дугаарын регистртэй/ овогт гийн *******ийн өгсөн... 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр аймгаас Мэргэжпийн хяналтаас нэг хүн, боловсролын хэлтсээс нэг хүн миний ажпыг шалгахаар ирсэн. Ажлаа шалгуулж дуусчихаад ажпын байр луугаа орж ирэхэд Б.*******, Алтанхуяг Г.Мөнхнаран нар ажлын цагаар ажпын байрандаа байгаагүй. Тэгэхээр нь би “ ХХК” ний орлогч дарга Б.Олонбаярын хамт тэр 3-ийг хайхаар явсан. Худгийн тэнд яваад очиход Б.*******, Алтанхуяг, Г.Мөнхнаран нар машиныхаа хажууд суугаад пиво ууж байсан. Би очиж уулзаад яагаад ажил таслаад байнаа одоо машиныхаа түлхүүрийг надад өгөөд харьж амарцгаа гэж хэлэхэд, “за” гэж хэлчихээд машиндаа суугаад зугтсан. Тэгэхлээр нь араас нь Олонбаярын машинтай яваад эмнэлэгийн хажууд байж байхаар нь очоод “машины түлхүүрээ өг” гэж хэлэхэд Б.******* намайг хэл амаар доромжилсон. Тэр үед Б.Олонбаяр Б.*******г чи яахлаараа хүнийг хэл амаар доромжилдог юм бэ? гэж хэлээд *******тэй барилцаж аваад ноцолдоод байж байхад Г.Мөнхнаран очоод Б.Олонбаярыг салгах гээд барьж авахад нь би Б.*******г татаад тавиулах үед толгойгоороо миний нүүр лүү 2 мөргөөд эргэж хараад миний бэлэг эрхтэн лүү өшиглөсөн. Тэгээд тэд нар зугтсан би цагдаагийн хэсэг дээр ирсэн. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл алга байна. Би Б.*******, Мөнхнаран нартай нэг газарт ажилладаг болоод танилцсан. Харин Алтанхуяг, Б.Олонбаяр нарыг эртнээс таньдаг, нэг нутгийн хүмүүс байгаа юм аа.Тухайн миний биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөр ч байна, тухайн гэмтлийг Б.******* гэх залуу миний биед учруулсан байгаа. Би тухайн үед хэн нэгнийг цохисон, маргалдсан асуудал байхгүй. Алтанхуяг, Г.Мөнхнаран, Б.Олонбаяр тухайн үед хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон асуудал гаргаагүй. Миний баруун нүд хөхөрч хавдсан, баруун төмсөг хавдсан байгаа, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Одоогоор өвдөж зовиурлаж байгаа зүйл алга байна. Намайг эмчлүүлэхэд нийт 200000 төгрөгийн зардал гарсан байгаа. Тхайн зардлыг Б.******* бүрэн барагдуулсан. Надад Б.*******гээс ямар нэгэн нэхэмжпэх зүйл үгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй. Одоо өвдөж, зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхнарангийн өгсөн...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг *******. Алтанхуяг бид гурав уулзаад хоёр литрийн Боргио нэртэй пиво аваад хувааж уугаад сууж байхад Б.Олонбаяр, Б.******* хоёр хамт ирсэн тэгээд бид гурвыг байр луу яв гэж хэлээд бид гурав байр луу явсан. Тэгээд эмнэлэгийн хажуугаар гарах гэж байхад зам хаачихсан байсан болохоор буцаж эргээд явах гэж байхад Б.Олонбаяр урдаас ирээд “бид нарыг зогсоогоод наад машиныхаа түлхүүрээ” гэж гэхэд Б.******* өгөхгүй, чиний түлхүүр биш гэж хэлээд маргаан болоод байж байгаад бид нар байр луу явсан. Байранд ирээд байж байгаад Б.*******, Б.Олонбаяр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгтэл Б.******* салгах гээд гүйж очоод Б.*******г тэврээд авсан. Тэгтэл Алтанхуяг араас нь очоод Б.*******ийг боль гэж хэлээд бариад авахад Б.******* толгойгоороо Б.*******ийн нүүр хэсэгт цохисон. Б.******* цагдаа дуудна гэж хэлээд явсан.Бид нар нэг газарт ажилдаг бие биенээ танина.Би хэн нэгэнтэй зодолдсон асуудал гаргаагүй. Эхлээд Б.*******, Б.Олонбаяр хоёр маргалдаж байгаад зодолдсон.Тэгтэл тэр хоёрыг салгах гэж ирээд Б.*******г бариад авахад нь Б.******* толгойгоороо Б.*******ийн нүүр хэсэгт нь цохисон. Өөр хаана цохисон талаар хараагүй. Надад ямар нэгэн санал алга байна...гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Олонбаярын өгсөн...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би хамт ажилладаг. Б.*******г ажилтай үедээ архи уулаа гэж хэрүүл маргаан хийж хоорондоо бие биеэ барилцаж аваад зогсож байтал хоорондоо зодолдож байна гээд манай ажилтан Б.******* ирж *******гийн араас нь тэвэрч аваад салгасан. Энэ үед Б.******* нь Б.*******ийн салтаа руу хөлөөрөө хойшоогоо өшиглөж харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг очиж салгасан. Тэр үед Б.******* нь цагдаа дуудна гээд яваад өгсөн. Намайг ******* зодож цохисон зүйл байхгүй. Харин бид 2-ыг бие биетэйгээ барилцаж аваад зогсож байтал зодолдож байна гэж бодоод Б.******* ирж салгах гэж байгаад Б.*******гээр салтаа руугаа 1 удаа өшиглүүлсэн. Б.*******ийн зүүн нүд нь хөхөрчихсөн харагдсан ба *******д ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 17 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн...Б.******* нь 10 жилийн сургуульд байхдаа маш даруухан хүүхэд байсан. Намайг оюутан болоод төгсөөд ирэхэд бага зэрэг түргэн ааштай болчихсон байсан. Ерөнхий зан байдлын хувьд төлөв даруу зантай, найз нөхөд болон гэр бүлийнхээ хүрээлэл дунд ямар нэгэн байдлаар огцом ааш зан гаргаад байдаггүй хүн байгаа юм. Ам бүл 6, айлын бага хүүхэд бөгөөд дээрээ нэг ах, нэг эгчтэй, өөрөө ихэр хүүхэд байгаа юм. Хааяа хааяа архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ зан авир нь өөрчлөгдөөд байдаг зүйл байхгүй. Согтуу үед нь хүн амьтан ямар нэгэн байдлаар өдөж хоргоогоод байвал жаахан түргэн ааштай. Хэрүүл маргаан үүсгээд байдаг зүйл байдаггүй. Ховд аймгийн Дуут сумын Босго багт хувийн барилгын компанид туслах ажилтан хийж байгаа. 10 жилийн сургуулийг Ховд аймгийн Дуут суманд сурч төгссөн. Мэргэжил эзэмшсэн эсэх талаар мэдэх зүйл алга байна. Ховд аймгийн Дуут сумын Босго багт ганцаараа амьдарч байгаа. Аав ээж нь өнгөрчихсөн, ах, эгч, болон ихэр нь хүнтэй суугаад тусдаа гарсан байгаа. Төрсөн ахынхаа хашаанд өөрийнхөө гэрт байдаг. Сагс, Волейболын спортоор хичээллэдэг байсан. 2009-2010 оны хооронд Говь-Алтай аймгийн 0214-р ангид хугацаат цэргийн алба хааж, хугацаа дуусаад халагдаж ирсэн. Хүнд их тусархаг, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, цайлган сэтгэлтэй залуу...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Баянмөнхийн өгсөн...Бид 2 нутагт төрж өссөн. 10 жилийн нэг сургуульд сурч одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа. Манай найз болох Б.******* төлөв даруу зантай, хүнтэй эвсэг найрсаг харицаатай, шударга зантай, ажилсаг, хүнд тусархуу, хүний итгэлийг сайн даадаг залуу байгаа юм. Ам бүл 6, айлын бага хүүхэд бөгөөд дээрээ нэг ах, нэг эгчтэй, өөрөө ихэр хүүхэд байгаа юм. Хааяа хааяа архи согтууруулах ундааны зүйлийг баяр ёслолын үе болон найз нөхдийнхөө дунд хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ зан авир нь өөрчлөгдөөд байдаг зүйл байхгүй, хэтрүүлэн хэрэглэж байхыг нь харж байгаагүй. 2-3 жилийн өмнө 1 удаа баривчилгаанд орчихсон байхаар нь 1 удаа эргэж ирж байсан. Ховд аймгийн Дуут сумын Босго багт хувийн барилгын компанид туслах ажилтан хийж байгаа. 10 жилийн сургуулийг Ховд аймгийн Дуут суманд сурч төгссөн. Мэргэжил эзэмшсэн зүйл байхгүй. Ховд аймгийн Дуут сумын Босго багт ганцаараа амьдарч байгаа. Аав ээж нь өнгөрчихсөн, ах, эгч, болон ихэр нь хүнтэй суугаад тусдаа гарсан байгаа. Сагс, Волейболын спортоор хичээллэдэг байсан. 2009-2010 оны хооронд Говь-Алтай аймгийн 0214-р ангид хугацаат цэргийн алба хааж, хугацаа дуусаад халагдаж ирсэн...гэх мэдүүлэг/ 40-41-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 513 дугаартай “
-Б.*******ийн биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нудний доод зовхинд зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүуд байна.
-Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар
тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 23 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 06 дугаар сарын 1-ний өдөр Дуут сумын төвд сургуулийн засварын ажил дээр барилгын засал хийж байгаад өдөр 12 цагийн үед үдийн хоолондоо орсон. Түүний дараа түр амарч байх хооронд Мөнхнаран, Алтанхуяг бид 3 дэлгүүрээс боргио нэртэй 2.5литрийн бор савтай 3 ширхэг том пиво хувааж уусан. Тэгээд байж байтал манай захирал Олонбаяр, бригадын даамал Б.******* /Хоч нь Зоригоо/ нар ирээд “ажил руугаа яв” гэж хэлэхээр нь машинаа унаад урд нь ороод явж байтал зам хөндлөн нүх ухчихсан байсан. Тэгэхээр буцаад эргэтэл захирал Б.Олонбаяр, Б.******* нар машинтай машины урд талаар ирж зогссон. Тэгээд захирал Б.Олонбаяр машинаасаа бууж ирээд “машиныхаа түлхүүр өг” гэж хэлэхээр нь чиний машин биш би машиныхаа түлхүүрийг өгөхгүй гэж хэлээд машинаа орхиод ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ очоод захирал Б.Олонбаяртай маргалдаж байтал ******* миний ардаас ирээд миний 2 гараас бариад авахаар нь тавьж гэж хэлсэн тавихгүй болохоор нь толгойгоороо хойшоо 1 удаа Б.*******ийн нүүр рүү мөргөж, доогуураа хойшоогоо бас салтаа руу нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед Б.******* цагдаад хэлнэ гээд яваад өгсөн. Би Г.Мөнхнаран, Алтанхуяг нартаа хамт явж машинаа авчирч сургуулийн гадна тавьж орхичихоод гэрлүүгээ явсан. 2 хоногийн дараа ажил дээрээ очиход Б.******* Ховд аймаг орж биеэ үзүүлээд ирлээ төмсөг хавдчихсан байна гэж гар утсан дээрх зургаа үзүүлсэн. Мөн зүүн талынхан нүд хөхрөөд хавдчихсан байсан. Тэгэхээр нь би Б.*******оос уучлалт гуйсан. Гэтэл Б.******* миний хохирол болох унааны зардал болон эмнэлэгт үзүүлсэн /авахуулсан зураг, шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулахад төлсөн мөнгө төгрөг гэх/ зэрэг 200000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө олдоогүй юм. Гэтэл 06 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал аймгаас цагдаа нар ирчихсэн байна гэж чи зугтаа гэж Б.******* надад хэлэхээр нь би мотоцикльтэй хөдөө гараад явчихсан юм. Б.******* бид 2-ын хооронд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Захирал Б.Олонбаяр бид 2-ыг хэрүүл маргаан хийгээд зогсож байтал даамал Б.******* миний ардаас ирээд 2 гар бариад авахаар нь тавь гэж хэлсэн тавихгүй болохоор толгойгоороо болон хөлөөрөө хойшоогоо цохиж өшиглөсөн. Асуудал гарсан өөр ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Намайг зодож цохисон зүйл байхгүй. Би Б.*******ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай зүйл явдлаас болсон. Хохирлыг төлсөн. Би одоо Дуут сумын төвд байдаг төрсөн ах Олзвойн хашаанд гэртээ ганцаараа хувиараа ажил хийж амьдардаг. Өөрт ноогдох эд хөрөнгө гэж байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт алга байна. Улсын яллагчийн санал болгосон 550000 төгрөгний торгох ялыг хүлээн зөвшөөрч, 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлнө...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -Эрдэнэ ХХК-ний орлогч захирал Б.Олонбаярын “ ажил руугаа яв, архи битгий уу” гэх шаардлага тавихад нь эсэргүүцэж маргалдах үед нь түүнийг хориглосон Б.*******ийн нүүр лүү нь мөргөж, салтаа болон хөл рүү нь өшиглөж, түүний биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт...гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан ба хэргийн үйл баримт тогтоогдсон, үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******той маргалдах явцдаа түүнийг зодож түүний биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******той маргалдаж, түүнийг зодож түүний биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******г санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь “архи битгий уу,ажилаа хий” гэх шаардлага тавьсныг эсэргүүцэж, хэн нэгэндээ хүндэтгэлтэй хандаагүйн улмаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.
Иймд шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.******* нь...Биеэ эмчлүүлэхэд нийт 200000 төгрөгийн зардал гарсан. Тухайн зардлыг Б.******* бүрэн барагдуулсан байгаа. Б.*******гээс ямар нэгэн зүйл нэхэмжпэхгүй, бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй. Одоо өвдөж, зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-рт/-ээр шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******т 200000 төгрөгийн хохирол төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолооор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь хэргийн 39 дугаар хуудас дахь 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 33 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “- аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчтой маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан 200000 төгрөгийн хохирлыг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт, тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид 200000 төгрөгийн хохирол төлсөн. Байнгын тогтвортой ажлын байр байхгүй. Хөлсний мал малладаг байдлыг харгалзан 550000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү?...гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 200000 төгрөгийн хохирол төлсөн, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгөв.
Эрүүгийн 2036000000169 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 203600000169 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 550000 төгрөгний торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Б.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА