Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 87

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Шарнууд овгийн Бандийн Жанчивын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Жанчив шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ Ялалт нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга бүдэг дарсан, зарим бичилт хийсэн хэсэгт тамга дараагүйгээс зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ Ялалт нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Жанчив Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Жанчив нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ Ялалт нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот болон 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 75 тоот архивын лавлагаанууд, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн сайшаалын үнэмлэх, диплом, гэрч Л.Лхамсүрэн, Ц.Мэдэхгүй, П.Бадарч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Жанчивт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарШарнууд овгийн Бандийн Жанчивыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ Ялалт нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА