| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00402/И |
| Дугаар | 44 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн сумын -р багийн иргэн Р овгийн Бхийн Б //-гийн нэхэмжлэлтэй,
аймгийн сумын р баг, “” ХХК-д холбогдох “” ХХК-ий захирлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 16/Б/151 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1465000 төгрөг гаргуулах, нийгмийн даалгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө
Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оноос эхлэн “” ХХК-д Дамп машины жолоочоор орж ажилласан бөгөөд 2016 оны 10 сарын 31-ний бүх нийтийн амралтын өдөр амарч яваад 2016 оны 11 сарын 01-ний өглөө 08 цагт гарах ёстой байсан бөгөөд хүүхэд эмнэлэгт үзүүлэх шалтгаанаар хугацаандаа очиж чадаагүй тул ээлжийн жолооч Хт миний оронд гарч байгаач гэж гуйж, тохироод 2016 оны 11 сарын 01-ний оройн ээлжинд гарахаар 19 цагт ажилдаа очиход ажлаас халсан яв гэж хэлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 11 сарын 08-ны өдөр гарсан байсныг би 2016 оны 11 сарын 10-ны өдөр авсан. Намайг удаа дараа ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр халсан байна. Би урьд өмнө нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаж компаний зүгээс хариуцлага тооцуулж байгаагүй. Урд нь манай ажилчид хоорондоо ярилцаад ээлжээ сольж болдог байсан. Ажлаасаа халагдах хэмжээний зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 10 сарын 07-ны өдөр өглөө гарах ээлжтэй байсан боловч удирдлагад мэдэгдэлгүйгээр ээлжийн жолоочдоо хэлээд ажлын байр сольсон. Манай уул уурхайн салбар нь ажлын байр солих зэрэгт аюулгүй ажиллагааны дүрмийг маш чанга сахиж ажилладаг. Ийм зөрчлийг дотоод журамдаа тусгаж өгсөн байгаа. Мөн ййм зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дотоод журамдаа тусгаж өгсөн. Дотоод журамд заасан заалтуудыг зөрчсөн учраас нэхэмжлэгчийг ажлаас нь халах арга хэмжээ авсан. Ер нь удирдлагад мэдэгдэхгүйгээр ажлын байр солих нь маш аюултай. Нэхэмжлэгч тайлбарлахдаа өмнө нь солиод болдог байсан гэж байна. Тэр хүн осол аваар гаргах, аваарт орох зэрэг эрсдэлтэй байдаг. Ажлаас халагдсан тушаал гарчихсан учраас шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Үнэхээр ажлаас буруу халсан байна гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангана. Компани зөв тушаал гаргасан байна гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь, “” ХХК-д холбогдуулан компаний захирлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 16/Б/151 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1465000 төгрөг гаргуулах, нийгмийн даалгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Ажил олгогч “” ХХК нь ажилтан Б.Батхүүг 2016 оны 11 сарын 1-ний өдөр ажлаас халагдсан гэж тайлбарлаад ажил үүрэг гүйцэтгүүлээгүй болох нь шүүх хуралдаанд оролцогчдын тайлбараар нотлогдож байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Бг ажлаас чөлөөлсөн тус компанийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 2-рт/ 2016 оны 11 сарын 8-ны өдөр гарсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчжээ.
Ажил олгогч нь ажилтныг “2016 оны 11 сарын 1-ний өдрийн өглөөний ээлжийн ажлыг урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч Б.Бд 2016 оны 9 сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан /хх-ийн 14-рт/ баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн боловч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу 2016 оны 11 сарын 1-ний өдөр ажил тасалсан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Бг 2016 оны 11 сарын 1-ний өдөр оройн ээлжинд ажиллахаар ажлын байран дээр очсон тухай тайлбарлаж байна. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 1-ний өдрийн өглөөний ээлжинд ажиллах ёстой байсан, нэхэмжлэгч нь тухайн өдрийн оройн ээлжинд ажилласныг ажил тасалсан гэж үзэх эсэх нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт “” ХХК-ийн, Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тус компанийн хөдөлмөрийн дотоод журмыг ирүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Бгийн 2016 оны 11 сарын 1-ний өдөр өглөөний ээлжинд ажиллаагүй оройн ээлжинд ажиллахаар очсон гэх зөрчил нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хөдөлмөрийн сахилгын зөрчил мөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчийн зүгээс үндэслэлтэй шийдвэр гаргасан эсэхийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж мэтгэлцэж байх боловч дээрхи нөхцөл байдлаар ажилтныг үндэслэлтэй халсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. Хариуцагч тал нь өөрийн тайлбар татгалзлыг нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн, “ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 8-ны өдрийн 16/Б/151 тоот тушаалыг хүчингүй болгож, тус компанийн Дамп автомашины жолоочийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 1465000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авсан цалингийн дунджаас тооцоход 1 сарын дундаж цалин 1607726 төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 1-нээс хойш шүүх хуралдаан болтол 3 сарын хугацаанд ажилгүй байсан байна. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин 1465000 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчид олгох олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэв.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. Төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагад 70200 төгрөг, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1465000 төгрөг гаргуулах тухай шаардлагад 38390 төгрөг, нийт 178790 төгрөг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар “” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 16/Б/151 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Р овгийн Бийн Б //-г “” ХХК-ий “Дамп” автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1465000 /нэг сая дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгийг “” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “” ХХК-д даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 178790 /нэг зуун далан найман мянга долоон зуун ерэн/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ