Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.Бд холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******  цогцолбор сургуулийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 7 дугаар хороо, *******ийн 1-1 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн   дугаартай, ******* овогт Ц.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 сард Налайх дүүргийн 7 дугаар хороо *******ийн 1-1 тоотод  гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ю.*******тэй маргалдан нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, мөн 2020 оны 05 сарын 09-ний өглөө 11 цагийн үед гэртээ эхнэр Ю.*******тэй маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний алимны салстад цус хурал, тархи доргилт, гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 сарын 09-нд 10 цагт гэрээсээ гараад 11 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай эхнэр ******* чи тэр эвдсэн амбаарын цоожоо янзал гэхээр нь би өөдөөс нь юун сүртэй юм би л янзалдаг биздээ гэж хэлчихээд гарах гэтэл араас үснээс зулгаахаар нь тохойгоороо цохьсон чинь нүдэнд нь таараад хамраас нь цус гарчихаар нь би гараад явсан. Өмнө нь 2 сард амралтанд явж ирээд согтуудаа нэг цохиж байсан. одоо би архи уухгүй, дахиж ийм үйлдэл гаргахгүй ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Бы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2020 оны 05 сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Тэгээд охиноо дагуулаад ажил дээрээ оччихоод 11 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай эхнэр ******* “чи тэр эвдсэн амбаарын цоожоо янзал” гэхээр нь би өөдөөс нь “юун сүртэй юм би л янзалдаг биздээ” гэж хэлчихээд амбаараас гарах гэтэл араас үснээс зулгаасан. Тэгэхээр нь би баруун талын дохойгоороо арагш саваад цохьсон. Тэгтэл *******ийн зүүн нүдэнд таараад хамраас нь цус гарчихсан. Тэгээд би шууд гараад явсан. ...2020 оны 02 сарын эхээр би архи ууж орж ирээд байж байтал ******* надтай хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би гараараа нэг удаа хамар луу нь цохьсон. Тэр үед хамар нь бага зэрэг хавдсан байснаас өөр юм анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 112 дугаар хуудас/

 

Хохирогч Ю.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 сарын 09-ний өдөр 11-12 цагийн үед гэртээ орж ирсэн. Урьд нь согтуу ирэхдээ эвдэлсэн цоожоо янзал гэж хэлсэн чинь ороод түлхүүр аваад ир гэсэн. Тэгэхээр нь чи өөрөө авахгүй юу гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл эргэж хараад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон. Тэр үед нүд хавдаад хөхөрч цус гарсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм гэж хэлээд би ээжийнх рүүгээ явсан. 2020 оны өвөл 2 сард согтуу орж ирээд хэрэлдэж байгаад гараараа хамар луу цохьсон. Тэр үед хамар хавдсан ч эмнэлгийн байгууллагад хандаагүй. Тэр үед хүү ******* хамт байсан, өөр хүн байгаагүй. Үүнээс өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй ” гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2020 оны 05 сарын 09-ний өдөр гэрийн гадаа дүүтэйгээ хашаан дотор тоглоод байж байтал аав гаднаас ирээд ээжтэй маргалдаад байсан. Тэгснээ гэрийн үүдний амбаарт гараа зангидаж байгаад ээжийн нүд рүү нэг цохьсон. Тэгээд ээж дүүтэй хамт эмээг дуудах гэж байтал аав хашааны арын хаалгаар гараад зугтчихсан. Ээжийн зүүн талын нүд хавдчихсан байсан. Бас өмнө нь цагаан сарын өмнө аав согтуу ирээд ээжтэй хэрэлдэж байгаад хамар луу нь гараараа нэг цохьсон. Тэр үед ээжийн хамар нь хавдаад муруйчихсан. Тэгээд зүгээр болсон. Өөрөөр ээжийг зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/318 дугаар:

“1. Ю.*******ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ ,

Аюулын зэргийн үнэлгээ тогтоосон “Эрсдлийн дунд зэрэгт хамаарна” гэсэн маягт /хх-ийн 91 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 сард Налайх дүүргийн 7 дугаар хороо *******ийн 1-1 тоотод  гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ю.*******тэй шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, мөн 2020 оны 05 сарын 09-ний өглөө 11 цагийн үед гэртээ эхнэр Ю.*******ийг цоож янзал гэж хэлсний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 05 сарын 09-нд 11 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай эхнэр ******* чи тэр эвдсэн амбаарын цоожоо янзал гэхээр нь би өөдөөс нь юун сүртэй юм би л янзалдаг биздээ гэж хэлчихээд гарах гэтэл араас үснээс зулгаахаар нь тохойгоороо цохьсон чинь нүдэнд нь таараад хамраас нь цус гарсан” гэх, , Шүүгдэгч Ц.Бы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2020 оны 05 сарын 09-ний өдөр ....Тэгтэл манай эхнэр ******* “чи тэр эвдсэн амбаарын цоожоо янзал” гэхээр нь би өөдөөс нь “юун сүртэй юм би л янзалдаг биздээ” гэж хэлчихээд амбаараас гарах гэтэл араас үснээс зулгаасан. Тэгэхээр нь би баруун талын дохойгоороо арагш саваад цохьсон. Тэгтэл *******ийн зүүн нүдэнд таараад хамраас нь цус гарчихсан. ...2020 оны 02 сарын эхээр би архи ууж орж ирээд байж байтал ******* надтай хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би гараараа нэг удаа хамар луу нь цохьсон....” гэх, Хохирогч Ю.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 сарын 09-ний өдөр ... Тэгтэл эргэж хараад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон. Тэр үед нүд хавдаад хөхөрч цус гарсан. ...2020 оны өвөл 2 сард согтуу орж ирээд хэрэлдэж байгаад гараараа хамар луу цохьсон. Тэр үед хамар хавдсан ч эмнэлгийн байгууллагад хандаагүй...” гэх, Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2020 оны 05 сарын 09-ний өдөр ... Тэгснээ гэрийн үүдний амбаарт гараа зангидаж байгаад ээжийн нүд рүү нэг цохьсон. ... Ээжийн зүүн талын нүд хавдчихсан байсан. Бас урьд нь цагаан сарын өмнө аав согтуу ирээд ээжтэй хэрэлдэж байгаад хамар луу нь гараараа нэг цохьсон. Тэр үед ээжийн хамар нь хавдаад муруйчихсан... гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/318 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээ тогтоосон  маягт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй байдлыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан тохирсон ялыг түүнд оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******  овогт Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД