Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Бд холбогдох эрүүгийн 2007000000135 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ******* дүүргийн 1 дүгээр хороо,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн  / дугаартай, ******* овогт Т.Б.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 сарын 22-ны орой 19 цагийн орчим ******* дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 2-679а тоотод хохирогч З.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгойн ар дагзны хэсэгт нь шилээр цохиж, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж, биед нь тархи доргилт, баруун зүүн мөр, зүүн бугалганд шарх, дух, баруун зүүн бугалага, нуруунд зулгаралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал, гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хэрэг гарсан өдөр 2 найзын хамт архи ууссан. Тэгээд архи ууж дуусчихаад *******ынд очсон. Гэрт нь очих үед ******* дахин “Сэржим” нэртэй архи авч өгсөн. Уугаад сууж байх үедээ хоорондоо маргалдаад тийм үйлдэл гаргасан байсан. Хохирол төлбөрөө заавал төлнө. ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 22-ны 8-9 цагийн үед найз *******ын гэрт очсон. ..Би нилээн согтсон учир эхнэрлүүгээ залгаад *******ынд байна ирээд авчих гэж утсаар хэлсэн. Тэгээд *******тай юм яриж байгаад ******* “чамайг бол цохиод унагаана” гэж хэлснээс болоод хоорондоо маргалдаж байхдаа намайг цохих гээд дайрахаар нь ширээн дээр байсан хоосон архины шил аваад *******ын толгой руу нэг удаа цохичихсон. Тэгээд буцаад сандал дээр суухад нь нүүр рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Хохирогч З.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Б бид хоёр үлдсэн архиа уусан. уугаагүй бид хоёрт аягалж өгөөд сууж байсан. Сууж байхдаа чи яасан том атаман юм гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би той юм яриад сууж байсан. Т.Б надруу томроод байхаар нь найз нөхдийн хооронд хоёулаа маргалдаад яах вээ, чи намайг угаасаа барахгүй гэж хэлсэн. Тэр үед утас нь дуугаараад эхнэртэйгээ ярьж байгаа юм шиг гэрийн хаяг зааж өгч байгаа бололтой ярингаа гэрээс гараад явсан. Эхнэрээ дуудаад явж байгаа юм байна гэж бодоод той юм яриад сууж байтал Т.Б эргээд ороод ирсэн. Тэгснээ газар байсан архины шилийг аваад шууд миний толгой дээр цохьсон. Чи яаж байгаа юм бэ гээд зуух түшээд зогсох гэтэл сөхрөөд газар өвдгөөрөө суусан. Тэр үед нуруу руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Би арагшаа унасан тэр үед салгасан. *******, нар босоод ирчихсэн салгасан. Т.Б шууд гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Чука, Түвшээ хоёр нилэн согтсон байсан учир Чуку орон дээр гарч унтаад Түвшээ газраар унтаад өгсөн. Барсаа ах гараад 0.75 литрийн “Сэржим” архи нэгийг  авчирсан. Тэрийг нь би Т.Б тэр хоёрт аягалж өгсөн. Тэр архи нь дуусаад Түвшээ, Т.Б  хоёр үеийнхээ хүмүүсийг яриад сууж байснаа нэг нэгийгээ “чи атман байсан юм уу?” гэх зэргээр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгснээ Барсаа нь “ Т.Бээ би чамайг нэг л цохино” гэсэн чинь Т.Б ширээн дээр байсан архины шилийг аваад Барсаагийн толгойн ар дагз хэсэг рүү шилээрээ цохисон чинь шил хагараад мөрөн дээр нь унаад мөрийг нь цохих шиг болсон. Тэгснээ Т.Б Барсаагийн араас шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохиж аваад толгой руу нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Чука ах босож ирээд салгасан...” гэх мэдүүлэг хх-ийн 19 дүгээр  хуудас/,

 

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******, *******, Т.Б бид 4 хувааж уусан. ******* бид хоёр нилээн согтсон учир унтаад өгсөн. Би хэсэг унтаж байгаад сэрсэн чинь *******, Т.Б хоёртой гэх залуу хамт байсан. Би буцаад унтаад өгсөн. Намайг унтаж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд хартал ******* дээгүүрээ хувцасгүй нүцгэн цээж нь нил цус болчихсон байсан. Би “юу болсон бэ” гэж асуусан чинь  Т.Б намайг архины шилээр цохичихлоо гээд байсан. Би зодож цохиж байсныг нь хараагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр архиа аваад *******ын гэрт орж , Т.Б, ******* бид 4 хувааж уусан. ******* бид хоёр гараад дэлгүүрээс 1 шил архи  аваад буцах замдаа Б. гэх залуутай таараад “ахын дүү ойрхон айлд очоод архи тойруулаад өгөөч гэж хэлээд дагуулаад явсан. Тэндээ нэг шил архиа ууж дуусгаад би унтаад өгсөн. Хэсэг унтаж байгаад сэрсэн чинь Т.Б, ******* хоёр маргалдаад байх шиг байсан. Би нилээн согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг нь сайн санахгүй байна. Тэгээд би юу болсон юм гэж асуусан чинь ******* “Т.Бээ намайг архины шилээр  цохичихлоо” гээд байсан. Цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/440 дугаар: “...З.*******ын биед тархи доргилт, баруун, зүүн мөр, зүүн бугалганд шарх, дух, баруун зүүн бугалга, нуруунд зулгаралт, нүүр, цээжинд цус хуралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ернхий чадварт нөлөөлөхгүй, Дээрхи гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 сарын 22-ны орой 19 цагийн орчим ******* дүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 2-679а тоотод хохирогч З.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэрэг гарсан өдөр 2 найзын хамт архи ууссан. ... Гэрт нь очих үед ******* дахин “Сэржим” нэртэй архи авч өгсөн. Уугаад сууж байх үедээ хоорондоо маргалдаад тийм үйлдэл гаргасан байсан. Хохирол төлбөрөө заавал төлнө...” гэх, Хохирогч З.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Б эргээд ороод ирсэн. Тэгснээ газар байсан архины шилийг аваад шууд миний толгой дээр цохьсон. Чи яаж байгаа юм бэ гээд зуух түшээд зогсох гэтэл сөхрөөд газар өвдгөөрөө суусан. Тэр үед нуруу руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Би арагшаа унасан тэр үед салгасан. *******, нар босоод ирчихсэн салгасан. Т.Б шууд гараад явсан... ” гэх, Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгснээ Барсаа нь “ Т.Бээ би чамайг нэг л цохино” гэсэн чинь Т.Б ширээн дээр байсан архины шилийг аваад Барсаагийн толгойн ар дагз хэсэг рүү шилээрээ цохисон чинь шил хагараад мөрөн дээр нь унаад мөрийг нь зүсэх шиг болсон. Тэгснээ Т.Б Барсаагийн араас шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохиж аваад толгой руу нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Чука ах босож ирээд салгасан...” гэх, Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд хартал ******* дээгүүрээ хувцасгүй нүцгэн цээж нь нил цус болчихсон байсан. Би “юу болсон бэ” гэж асуусан чинь  Т.Б намайг архины шилээр цохичихлоо гээд байсан. Би зодож цохиж байсныг нь хараагүй...” гэх, Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэсэг унтаж байгаад сэрсэн чинь Т.Б, ******* хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгээд би юу болсон юм гэж асуусан чинь ******* “Т.Бээ намайг архины шилээр  цохичихлоо гээд байсан. Цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. ...”гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/440 дугаар дүгнэлт, хувийн байдлыг тодруулсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг харгалзан, шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдлуудыг үнэлэн түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хохирогч З.*******т гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох  эмчилгээний зардал 183,*******0 төгрөг, шатахууны үнэ 34,000 төгрөг бүгд 217,*******0 төгрөгийг шүүгдэгч Т.Бээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэржим” нэртэй архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Бээс 217,*******0 төгрөгийг гаргуулан хохирогч З.*******т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэржим” нэртэй архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД