Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч Х.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Х.О т холбогдох эрүүгийн 2007000000160 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн   дугаартай, ******* овогт Х.О .

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.О  нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр *******,******* тоотод П.*******гийн зүүн чихний дэлбээнд шарх, хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.О  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нөхөр бид хоёр гэрлүүгээ харьж яваад худгийн тэнд ******* ах, ******* хоёртой таараад ******* ахаар  гитараа хөглүүлэх гэсэн чинь ******* дагаад ирсэн. Хүнээр гитараа хөглүүлж байгаа болохоор нэг шил архи авч өгсөн. Тэгээд ******* ах гараад явсны дараа ******* манай нөхрийг цохьсон. Би боль гэсэн чинь намайг гал тогооны өрөөнд нэг удаа, ахын өрөөнд бас нэг удаа алгадаж унагасан. Тэгэхээр нь өөрийгөө өмөөрөх санаатай гал тогоонд ногоо арилгаж байсан хутгаараа хутгалчихсан. Эмчилгээний зардалд 100,000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.О ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед  тай хамт явж байтал Бямба гэх хүнтэй таарсан. Тэгээд гитар хөглөөд өгөөч гэхэд тэгье гээд хамт явсан ******* нь дагаад ************** тоотод манайд хүрээд ирсэн. Тэгээд тэнд ярьж байхдаа юм хийлгэж байгаа юм чинь гээд дэлгүүр ороод 0,5 граммын “Сэржим” нэртэй архи авч архиа хамт ууцгаасан. Тэр үед ******* ах түрүүлээд харьлаа гээд яваад өгсөн. Манай нөхөр ыг ******* гэнэт цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ортол намайг бас 2-3 удаа алгадсан. Тэр үед манай нөхөр цагдаа дуудах гээд гараад явчихсан. ******* намайг цохиод байхаар нь би гал тогооны өрөөний шүүгээн дээр байсан жижиг хар өнгийн хутгыг аваад *******гийн гэдэс орчимд нэг удаа хутгалсан. Тэгтэл ******* чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлээд гараад яваад өгсөн. Би барьж байсан хутгаа шүүгээн дээр тавчихаад байж байтал гаднаас нөхөр маань ороод ирэхээр нь би сая *******г хутгалчихсан гэж хэлсэн тэгтэл цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/

 

Хохирогч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 сарын 19-ний өдөр 12 цагийн үед *******, Бадралын 14 дүгээр гудамжны худаг дээр ус авах гээд очсон тэнд ахтай тааралдсан. Тэгтэл гэх найз маань эхнэртэйгээ явж тааралдаад ахаар гитар хөглүүлнэ гээд хамт гэррүү нь явцгаасан бид нар гэрт нь очоод гитар хөглөж байхдаа 0,5 граммын хараа нэртэй архи авсан. Анх нь таарахдаа эхнэртэйгээ цуг уучихсан байсан. Гэрт очиход жижиг өрөөнд нь хэвтэрт байдаг ах нь байсан өөр хүн байгаагүй. Тэгээд тэнд гитар хөглөнгөө архиа дөрвүүлээ хувааж уусан. Тэр үед эхнэртэйгээ маргалдаад байсан тэгтэл та хоёр боль гэж хэлчихээд харьлаа гээд гараад явсан. Тэгээд би эхнэрт нь хандаж “чи яагаад нөхрийгөө ингээд байдаг юм бэ, чамаас ер нь болдог юм байна ш дээ гэж хэлсэн” тэгтэл надруу хандаж “Чамд ер нь бид хоёрын амьдрал ямар хамаатай юм бэ” гэхээр нь би ын шанаа орчимруу нэг удаа гараараа цохчихоод эргэтэл эхнэр Х.О  нь хутга барьчихсан миний хэвлийн зүүн талд нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь хутгыг нь булааж авах гээд булаацалдсан. Тэгтэл зүүн талын чихний дэлбээнд зүсэгдсэн тэгээд би шууд тэднийхээс гараад гэрийнх нь гадаа ухаан алдсан тэгээд сэрээд хашаанаас гараад явсан. Намайг хутгалуулахын өмнө нөхөр нь гэрээс гүйгээд гараад явчихсан байсан юм. Би хашаанаас гараад явж байхдаа ухаан балартаад байсан нэг сэртэл эмнэлэгт сэрсэн ... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай хадамын гэр болох ************** тоотод байж байхад 15 цагийн үед гэрт байж байсан чинь хашааны гадаа хүмүүс орилоод байхаар нь би гэрээс гараад очсон чинь манай хадам аав гадаа зогсож байсан. Аавын хажууд нэг гэдэснээс нь цус гарсан байдалтай хажууд нь бас нүдний шилтэй 60 насны эрэгтэй зогсож байсан тэгээд хадам аав надад цагдаа, эмнэлэг дууд гэхээр нь би эхлээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би эхнэр Х.О ийн хамтаар *******ны худаг дээр харих гээд явж байтал худаг дээр *******, ******* хоёртой тааралдсан. *******гаар гитар хөглүүлье гэхэд тэгье гэж хэлсэн дагуулаад гэртээ ирсэн. *******гаар юм хийлгэж байгаа юм чинь гээд дэлгүүрээс 0,5 граммын Сэржим нэртэй архи авчираад бүгдээрээ хувааж уусан. Тэгээд архиа уугаад сууж байгаад Бямба гэдэг ах харьлаа гээд яваад өгсөн. Тэгээд эхнэр Х.О , ******* бид 3 сууж байгаад архи дуусчихсан байна яв гэхэд явахгүй байсан. Тэгээд яв гээд хэлчихсэн уурлаад ******* миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгээд дахиад цохиод байхаар нь би цагдаа дуудлаа гээд гараад явсан. Намайг цохиж байхад эхнэр Х.О  дундуур ороод салгаад үлдсэн.  Доод талын хөрш айл болох Ганболд гэх хүний утсаар цагдаа дуудаад эргээд гэррүүгээ орох гээд явж байтал өөдөөс ******* нь гараад явж байсан би хажуугаар нь зөрөөд явтал ардаас Ганболд ах хөөе энэ хүний чинь гэдэснээс цус гараад байна гэсэн. ******* шууд гэррүүгээ яваад өгсөн би гэртээ ороход эхнэр Х.О  нь жижиг өрөөнд ах тай юм яриад цохьсон зодсон гээд ярьж байсан тэгээд надад *******г санамсаргүй хутгалчихлаа айгаад байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эхнэрийн хамт таарч гитар хөглөөд өг гэхээр нь тэгье гээд *******тэй хамт бид 4 ын гэрт очсон. Гитарыг нь хөглөж өгсөн. Тэгтэл 0.5 граммын архи гаргаж өгөхөөр нь 2 хундага татсан. эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болоод хэрэлдэх маягтай болохоор нь “та хоёр архи уучихад юундаа маргалдаад байгаа юм бэ” гэж хэлчихээд түрүүлээд гараад явсан. Гэртээ ороод байж байтал цагдаа нар ирж ******* хутгалуулсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Х.ын “...*******тэй манай дүү Х.О  маргалдаад жижиг өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болж байна гэхэд тэр үед ******* нь манай дүүг 2 удаа алгадаад авахаар нь чи болиоч гэхэд өрөөнөөс гараад явчихсан. Тэгээд цаад том өрөөгөөр дамжаад гал тогоо руу орж тэнд маргалдаад байгаа бололтой байсан. Тэгээд цагдаа сэргийлэх болоод явчихсан. Миний хэвтэж байгаа өрөөнөөс гал тогоо руу харагддаггүй учир би хутгалсныг нь хараагүй. Цагдаа нар орж ирж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/555 дугаар:

“1. П.*******гийн биед хэвлий, зүүн чихний дэлбээнд шарх, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/ ,

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/551 дүгээр:

“1. Д.ын биед нуруунд цус хуралт, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ ,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/550 дүгээр:

“1. Х.О ийн биед зүүн бугалга, зүүн шуу, баруун тохойнд цус хуралт , бүсэлхий баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/ ,

 

 

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х. нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр *******,******* тоотод П.*******гийн зүүн чихний дэлбээнд шарх, хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.О ийн өгсөн: “ Манай нөхөр ыг ******* нь гэнэт цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ортол намайг бас 2-3 удаа алгадсан. Тэр үед манай нөхөр цагдаа дуудах гээд гараад явчихсан тэгтэл намайг цохиод байхаар нь би гал тогооны өрөөний шүүгээн дээр жижиг хар өнгийн хутгыг аваад *******гийн гэдэс орчимд нэг удаа хутгалсан ...гаднаас нөхөр маань ороод ирэхээр нь би сая *******г хутгалчихсан гэж хэлсэн тэгтэл цагдаа ороод ирсэн...” гэх, Хохирогч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ын шанаа орчимруу нэг удаа гараараа цохчихоод эргэтэл эхнэр Х.О  нь хутга барьчихсан миний хэвлийн зүүн талд нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь хутгыг нь булааж авах гээд булаацалдсан тэгтэл зүүн талын чихний дэлбээнд зүсэгдсэн. Би шууд тэднийхээс гараад гэрийнх нь гадаа ухаан алдсан тэгээд сэрээд хашаанаас гараад явсан. Намайг хутгалуулахын өмнө нөхөр нь гэрээс гүйгээд гараад явчихсан байсан юм. Би хашаанаас гараад явж байхдаа ухаан балартаад байсан нэг сэртэл эмнэлэгт сэрсэн ... ” гэх, Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ... 15 цагийн үед гэрт байж байсан чинь хашааны гадаа хүмүүс орилоод байхаар нь гараад очсон чинь манай хадам аав гадаа зогсож байсан. Аавын хажууд гэдэснээс нь цус гарсан байдалтай нэг хүн, бас нэг нүдний шилтэй 60 орчим насны эрэгтэй зогсож байсан тэгээд хадам аав надад цагдаа, эмнэлэг дууд гэхээр би эхлээд цагдаа дуудсан юм...” гэх, Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ ороход эхнэр Х.О  нь жижиг өрөөнд ах тай юм яриад цохьсон зодсон гээд ярьж байсан тэгээд надад *******г санамсаргүй хутгалчихлаа айгаад байна гэж хэлсэн тэгтэл удалгүй цагдаа ороод ирсэн...” гэх, Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... Гэртээ ороод байж байтал цагдаа нар ирж ******* хутгалуулсан байна гэж хэлсэн...” гэх, Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* нь манай дүүг 2 удаа алгадаад авахаар нь чи болиоч гэхэд өрөөнөөс гараад явчихсан. Тэгээд цаад том өрөөгөөр дамжаад гал тогоо руу орж тэнд маргалдаад байгаа бололтой байсан. Миний хэвтэж байгаа өрөөнөөс гал тогоо руу харагддаггүй учир би хутгалсныг нь хараагүй. Цагдаа нар орж ирж байгаа харагдсан...” гэх мэдүүлгүүд, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/555, 08 шэ/551 ,08 шэ/550 дугаар дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.О т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч Тайжийнхан овогт Х.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х.О т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.******* нь гэрч , шүүгдэгч Х.О  нарын биед халдсан буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийг ялаас чөлөөлсөнтэй холбогдуулан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайжийнхан овогт Х.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О ийг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.О т оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.О  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД