Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 159

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “В” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 14-04 тоотод оршин суух, Бүргэд овгийн Бавуудоржийн Алтанцэцэгийн /РД:ЖЗ66030306/ хүсэлттэй, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Сэргэлэн сумын Дөчин жил нэгдэлд илгээлт авч 1 дүгээр бригадын малчнаар ажиллаж улсад хөдөлмөрлөж эхэлсэн. Тус нэгдэлдээ 1992 оны 4 сарын 01-нийг хүртэл тасралтгүй ажилласаж байгаад нэгдэл тарж “Буянт” компани болоход шилжин ажиллаж 1994 оны 4 сарын 01-нийг хүртэл ажилласан. Одоо миний бие 50 настай, өндөр насны тэтгэвэрэээ тогтоолгох болоход ажиллаж байсан хугацааны зарим тушаал шийдвэрүүд хөдөлмөрийн дэвтэрт зарим нь бичигдээгүй, зарим нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч аймгийн болон сумын архиваас олдохгүй байгаагаас болж өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүйд хүрээд байна.

Иймд миний бие өндөр насны тэтгэвэртээ гарах шаардлагатай байгаа учраас намайг Дорнод аймгийн Сэргэлэн сумын Дөчин жил нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл, Дорнод аймгийн Сэргэлэн сумын “Буянт” компанид 1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Дөчин жил нэгдлээс 1982 оны 01 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Сэргэлэн сумын Дөчин жил нэгдлийн даргын “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” 1983 оны 6 сарын 15-ны өдрийн №41, “Ээлжийн амралт олгох тухай” 1989 оны 3 сарын 14-ний өдрийн №Б/47, 1990 оны 12 сарын 29-ны өдрийн №198 , “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 1991 оны 4 сарын 26-ны өдрийн №22 тоот тушаалууд, Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Б.Алтанцэцэгийн тус нэгдэлд ажиллаж байсан үеийн /1984-1989 онуудын/ цалинг түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт, Дорнод аймгийн Татварын хэлтсийн тус нэгдэл нь 1992 оны 8 сарын 26-ны өдөр хувьчлагдан “Буянт” ББХКомпани болж өөрчлөгдсөн тухай тодорхойлолт, “Буянт” ББХКомпанийн 1993-1994 он хүртэл нийт 1 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, гэрч Ч.Сягмарсүрэн, Ч.Хишигдулам нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Алтанцэцэг нь 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Сэргэлэн сумын Улз нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар,  1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл “Буянт” ББХКомпанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд Б.Алтанцэцэгийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бүргэд овгийн Бавуудоржийн Алтанцэцэг /РД:ЖЗ66030306/ нь 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг

хүртэл Дорнод аймгийн Сэргэлэн сумын Улз нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар,  1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл “Буянт” ББХКомпанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН