| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0140/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Л.Эад холбогдох эрүүгийн 2007002690156 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны холбооны техникч мэргэжилтэй, ******* дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овогт Л.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** тоотод эхнэр Г.*******ийг дүү *******д мөнгө өгөх гэлээ гэж хоорондоо маргалдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүнийг өшиглөж, түлхэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Архи ууж согтуурсан үедээ эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Эын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 13-ны өдөр 13 цагийн үед би гэрээсээ гараад ангийнхаа найзтай таараад 2 том савтай пиво уучихаад 17 цаг болж байхад гэртээ орсон. Эхнэр ******* надруу залгаад намын байран дээр цалин өгч байна. Очоод авчих гэхээр нь би намын байр луу очоод цалин болох 100,000 төгрөгийг аваад 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд цалин буучихсан байна “ганц шил архи аваад өгчих” гэхэд тэгье гээд 0.5 литрийн “Хараа” архи авчраад тэр архинаас эхнэр 3 хундага уусан. Би ч бас 3 хундага уусан. Эхнэрийн дүү *******д мөнгө өгөх байсан бөгөөд тэр мөнгөнөөс болж бид хоёр маргалдсан. Би босч ирээд эхнэрийнхээ баруун талын гуя руу 1 удаа өшиглөөд мөрнөөс нь 2 гараараа барьж аваад хажуу тийш нь түлхсэн. Тэгэхэд өрөөнд байсан стенкний буланг нүүрээрээ мөргөөд унасан. Урьд өмнө нь би эхнэрээ огт зодож байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/
Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 13-ны өдөр 09 цагийн үед ******* Гандан уулын хэсгээр /сонгуулийн ухуулга/ айлуудаар орж гарын авлага материал тараах ажил хийж дуусчихаад 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэр өдөр сонгуулийн сурталчилгаанд явсан гээд 100,000 төгрөг авах байсан ба нөхөр маань очиж аваад ирсэн. Тэгээд надаас 1 шил архи аваад өгчих гэхээр нь би 0.5 литрийн “Хараа” архи авч өгсөн. Тэр архинаас нь би 3 хундага уусан. Манай нөхөр өмнө нь уусан байсан болохоор 2, 3 хундага уугаад согтчихсон. Тухайн үед би дүү *******дээ мөнгө өгөх байсан бөгөөд үүнээс болж маргалдсан. Тэгээд нөхөр Л.Э намайг өшиглөөд гараараа баруун талын булчин руу түлхэх үед би урагшаа унаж жижиг мөлхөө стенкний буланг духаараа мөргөсөн. Манай нөхөр намайг урьд нь огт зодож байгаагүй... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2020 оны 06 сарын 13-ний өдөр 20 цаг 30 минутын үед ************** тоотод төрсөн эгч *******ийн гэрт очиход манай эгч нөхөртэйгээ хамт сууж байсан. Эгч хоёр нүд нь хөхрөөд зодуулсан байдалтай байсан. Тэгээд эгчээсээ хэнд зодуулсан талаар асуухад нөхөр Л.Эад зодуулсан гэж хэлсэн. Тэр хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/412 дугаар:
“1. Г.*******ийн биед нүүр, баруун нүдний алим хүзүү, хэвлийд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ ,
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** тоотод эхнэр Г.Оюунтөгсийг дүү *******д мөнгө өгөх гэлээ гэж хоорондоо маргалдаж түүнийг өшиглөж, түлхэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Эын өгсөн: “...Архи ууж согтуурсан үедээ эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…2020 оны 06 сарын 13-ны өдөр...Би босч ирээд эхнэрийнхээ баруун талын гуя руу 1 удаа өшиглөөд мөрнөөс нь 2 гараараа барьж аваад хажуу тийш нь түлхсэн. Тэгэхэд өрөөнд байсан стенкний буланг нүүрээрээ мөргөөд унасан. Урьд өмнө нь би эхнэрээ огт зодож байгаагүй...” гэх, хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд нөхөр Л.Э намайг өшиглөөд гараараа баруун талын булчин руу түлхэх үед би урашгаа унаж жижиг мөлхөө стенкний буланг духаараа мөргөсөн. Манай нөхөр намайг урьд нь огт зодож байгаагүй...”гэх, Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Эгч хоёр нүд нь хөхрөөд зодуулсан байдалтай байсан. Тэгээд эгчээсээ хэнд зодуулсан талаар асуухад нөхөр Л.Эад зодуулсан гэж хэлсэн. Тэр хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/412 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.Эад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт ын Л.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Эад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял санал гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй байдлыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан тохирсон ялыг түүнд оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, *******.2 дугаар зүйлийн 1, 4, *******.6, *******.7, *******.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ын Л.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эад 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД