Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 144

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Р.Түвшинбат

шүүгдэгч Б.Ба өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

шүүгдэгч Б.Ба, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэнтэй овогт Баянбулгийн Б.Ба, Өөлөг овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ундарга хайрхан” ХХК-нд түүхийн эдийн ченж ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 50-27  тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 12 сарын 16-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасны дагуу 280 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

-Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 03 сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасны дагуу 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн   дугаартай, Бүрэнтэй овогт Б.Ба,

 

Монгол улсын иргэн 1973 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймаг Бугат суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа уул уурхай ажиллуулдаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо 37-28 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн   дугаартай Өөлөг овогт Б.Б

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн урд талбайд хохирогч Б.******* тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар чулуугаар цохиж толгойн хуйханд шарх, залгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Ба нь  2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны урд талбайд хохирогч Б.Бтай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохисны улмаас биед нь тархи доргилт, дээд доод урууланд язралт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алиманд цус хуралт, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ба нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...06 сарын 18-ны өдөр Б.Б ах согтуу ...хагархай ******* ахыг толгой руу нь мангасдсан. Тэгэхээр нь тэсэлгүй ахаа та одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи муу бацаан юу юм бэ гээд намайг заамдаад фудволк урсан. Тэгэнгүүт нь би та яагаад фудволк урж байгаа юм бэ адилхан урна гээд заамдалцаад байж байтал манай аавын төрсөн дүү бид 2-ыг ирж салгасан. Маргааш нь 06 сарын 20-ны өдөр ордны урд эрүүл явж байсан чинь Б.Б ах ахиад гарч ирээд чи муу өчигдөр их том байнаа гэхээр нь та одоо яагаад байгаа юм бэ би яасан юм бэ гэсэн чинь ахиж намайг заамдаад фудволк урахаар нь та яагаад байгаа юм бэ гэсэн чинь толгой руу нэг цохихоор нь хойшоогоо саваад унасан чинь дээрээс цохиод байсан. Тэгээд шингэн юм гойжоод байхаар нь харсан чинь толгой хагарсан байсан. Б.Б ах гартаа чулуу барьсан байсан. Тэгээд би чулууг нь авах гээд ноцолдоод чулуугаа өгөөгүй, ******* эгч ирээд салгасан. Би захаас такси баръя гээд явж байтал Б.Б ах дээрээс гараад ирсэн. Тэгэхээр нь би та одоо яаж байгаа юм 2 удаа фудволк ураад толгой хагалчихлаа гэсэн чинь миний дүү хоёулаа эвлэрье гэсэн. Би үгүй гээд цагдаа дуудах гэсэн боловч нэгжгүй байсан. Тэгтэл 2 цагдаа ирсэн. Тэгээд Б.Б ахыг аваад явсан...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...06 сарын 18-нд найз ирээд 2, 3 шил архи уусан. Орой 17 цагийн үед найзынхаасаа гараад явж байгаад Б.******* таараад маргалдсан. 06 сарын 20-нд найзындаа архи уучихаад гэрлүүгээ явж байхад Б.******* таараад салахгүй дагаад, явуулахгүй зуурчихаад байхаар нь ноцолдоод тонгорсон юугаар цохисоноо мэдэхгүй байна газраас юм аваад 2 цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн Б.Баыг мэс заслын эмнэлэгт очиж оёдол тавиулаарай гээд явсан. Харилцан зодолдсон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 2 дугаар хороо Соёлын төвийн урд талд танил дүү Б.******* таарсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ...намайг гартаа барьсан чулуугаар 2 удаа нүүр рүү гараараа цохисон тэгэхээр нь  би барьж аваад газар унагаад дээр доороо ороод ноцолдож эхэлсэн. Тэр үед ******* гэдэг эгч таараад салгасан. Тэгээд би 22 дугаар байрны буланд явж байтал араас Б.Ба дахиж ирээд ...намайг тонгорч унагаад дээр дараад сууж байхад ******* ах ирээд боль гэж салгачихаад яваад өгсөн. Уруулын язралт гэмтэл бол бие засах газар заамдаж байгаад өөдөөс Б.Ба нь гараараа цохисон. Харин зүүн талын шанаа толгойн хуйх, баруун зүүн өвдөг шилбэнд учирсан гэмтлийг Б.******* дээр доороо ороод ноцолдож байхдаа авсан гэмтэл юм. Б.Ба биед зууралдаад өнхөрөлдөөд босож ирэхэд толгойн зүүн талаас цус гарч байсан өөр зүйл анзаарагдаагүй... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06 дугаар хуудас/

            Хохирогч Б.Ба мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ...2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн орчимд Соёлын төвийн урд талд явж байтал Б.Б тааралдаад "Өчигдөр чи их байна тээ" гэж хэлэхээр нь "та фудволк ураад яаж байгаа юм" гэхэд өөдөөс үгийн зөрүүгүй толгой руу 2-3 удаа цохисон би зөрүүлээд зүүн шанаа орчим руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон тэр үед толгойноос халуу дүүгээд шингэн юм урссан бид хоёр зодолдож байгаад би замын боржур таараад бөгсөөрөө суусан. Дахиад толгой руу хатуу зүйлээр цохиод байсан. Гараараа бариад гараа хартал цус болчихсон байсан. Би бодохдоо бөгжтэй гараараа цохиод байгаа юм байна гэж бодсон. Тэгээд гар руу нь хартал баруун гартаа чулуу барьчихсан байсан. Тэгэхээр нь би чулууг нь авах гэж ноцолдоод дээр доороо ороод дийлээгүй. Би босоод Б.Б ахад хандан би цагдаа дуудлаа гэхэд зугтаад явчихсан...”гэх мэдүүлэг   /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

            Гэрч Ч.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрийн банкны урд талын цементэн дээр Б.Б нь газар уначихсан Б.Ба гэгч залуу дээр нь гарчихсан гараараа Б.Бгийн нүүр рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/441 дугаар: “...Б.Бгийн биед тархи доргилт, дээд, доод урууланд язралт, толгойн хуйх, нүүр, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/451 дугаар: “...Б.Ба биед толгойн хуйханд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Б.Ба нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны урд талбайд Б.Бтай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг өдөж  улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...06 сарын 18-нд Б.******* таараад маргалдсан. 06 сарын 20-нд найзындаа архи уучихаад гэрлүүгээ явж байхад Б.******* таараад салахгүй дагаад, явуулахгүй зуурчихаад байхаар нь ноцолдоод тонгорсон юугаар цохисоноо мэдэхгүй байна газраас юм аваад 2 цохисон....”гэх, Б.Бгийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гартаа барьсан чулуугаар 2 удаа нүүр рүү гараараа цохисон тэгэхээр нь  би барьж аваад газар унагаад дээр доороо ороод ноцолдож эхэлсэн. Тэр үед ******* гэдэг эгч таараад салгасан шүүгдэгч Б.Ба өгсөн:  та фудволк ураад яаж байгаа юм" гэхэд өөдөөс үгийн зөрүүгүй толгой руу 2-3 удаа цохисон би зөрүүлээд зүүн шанаа орчим руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон...”гэх мэдүүлэг, Гэрч Ч.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрийн банкны урд талын цементэн дээр Б.Б нь газар уначихсан Б.Ба гэгч залуу дээр нь гарчихсан гараараа Б.Бгийн нүүр рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/451 дүгээр дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн урд талбайд Б.******* маргалдаж улмаар түүний толгойн тус газар чулуугаар цохиж толгойн хуйханд шарх, залгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...найзындаа архи уучаад гэрлүүгээ явж байхад Б.******* таараад салахгүй дагаад, явуулахгүй зуурчихаад байхаар нь ноцолдоод тонгорсон юугаар цохисоноо мэдэхгүй байна газраас юм аваад 2 цохисон, харилцан зодолдсон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...”гэх, шүүгдэгч Б.Ба мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг заамдаад фудволк урсан. Тэгэнгүүт нь би та яагаад фудволк урж байгаа юм бэ адилхан урна гээд заамдалцаад байж байтал манай аавын төрсөн дүү бид 2-ыг ирж салгасан. Маргааш нь 06 сарын 20-ны өдөр ордны урд Б.Б ах ахиад ...намайг заамдаад фудволк урахаар нь та яагаад байгаа юм бэ гэсэн чинь толгой руу нэг цохихоор нь хойшоогоо саваад унасан чинь дээрээс цохиод байсан. Тэгээд шингэн юм гойжоод байхаар нь харсан чинь толгой хагарсан байсан. Б.Б ах гартаа чулуу барьсан байсан... ” гэх, Б.Бгийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би барьж аваад газар унагаад дээр доороо ороод ноцолдож эхэлсэн. Тэр үед ******* гэдэг эгч таараад салгасан. Тэгээд би 22 дугаар байрны буланд явж байтал араас Б.Ба дахиж ирээд ...намайг тонгорч унагаад дээр дараад сууж байхад ******* ах ирээд боль гэж салгачихаад яваад өгсөн. ... Б.Ба биед зууралдаад өнхөрөлдөөд босож ирэхэд толгойн зүүн талаас цус гарч байсан өөр зүйл анзаарагдаагүй... ”гэх, Б.Ба хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ...2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн орчимд Соёлын төвийн урд талд явж байтал Б.Б тааралдаад "Өчигдөр чи их байна тээ" гэж хэлэхээр нь "та фудволк ураад яаж байгаа юм" гэхэд өөдөөс үгийн зөрүүгүй толгой руу 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд зүүн шанаа орчим руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон тэр үед толгойноос халуу дүүгээд шингэн юм урссан бид хоёр зодолдож байгаад би замын боржур таараад бөгсөөрөө суусан. Дахиад толгой руу хатуу зүйлээр цохиод байсан. Гараараа бариад гараа хартал цус болчихсон байсан. Тэгээд гар руу нь хартал баруун гартаа чулуу барьчихсан байсан. ... Би босоод Б.Б ахад хандан би цагдаа дуудлаа гэхэд зугтаад явчихсан...”гэх  мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 08шэ/441 дугаартай дүгнэл зэргээр тогтоож байна. 

 

             Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Ба, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарлаагүй байна гэж үзлээ.

 

            Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ удаа дараа бие биентэйгээ таарамжгүй харьцсны улмаас харилцан зодолдсон гэж үзлээ.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Иймд шүүхээс шүүгдэгч Бүрэнтэй овогт Баянбулгийн Б.Ба, Өөлөг овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.                                                                                                       

            Шүүгдэгч Б.Ба, Б.Б нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Б.Бад 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Б.Бд 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг  шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь  бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан шүүгдэгч нарт тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг ижил хэмжээгээр оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүрэнтэй овогт Баянбулгийн Б.Ба, Өөлөг овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба, Б.Б нарт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба,  Б.Б нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Б.Ба, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ба, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД