| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0086/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,
хохирогч Г.С,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.,
шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ч.Хд холбогдох эрүүгийн 201501080234 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 7, нөхөр, 3 хүүхэд, ах, дүү нарын хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт Ч.Х.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Х нь Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 26,567,375 төгрөгийг гаргуулан иргэн С.*******д олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.*******д төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.*******ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан шилжүүлсэн,
2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.*******гийн нэр дээр шилжүүлсэн,
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байрыг 62.000.000 төгрөгөөр зарж Э.*******гийн дансаас нөхөр Ц.гийн дансаар дамжуулан авч Ү.д худалдан өөрийн эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн,
Мөн төлбөр төлөгч Ч.Х нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд БЗД-ийн 22-р хорооны 77-р байрны 1-р орц 16, БЗД-ийн 16-р хороо 72-5, БЗД-ийн 1-р хороо 10-р байрны 46, БЗД-ийн 18 дугаар хороо 13-р хороолол 12 дугаар байрны 58, СБД-ийн 10 дугаар хороо 103-р байрны 37, БЗД-ийн 19-р хороо 101-р байр 26, БЗД-ийн 1-р хороо 30-р байрны 58, БЗД-ийн 1-р хороо 55А байрны 406, БЗД-ийн 2-р хороо 26-7 тоотод оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг шүүхийн шийдвэрийнхэн хайгаад би цагдаа дээр эрүү үүсчихээд шалгагдаад байж байсан. Баянзүрх дүүргээс явахгүй байгаад байсан. Тэгээд хамгийн сүүлд дуудаад асуудал чинь шийдэгдлээ Г.С гуай бид 2-ыг суулгаж байгаад гарын үсэг зуруулсан тэгэхэд шүүхдээд байж байсан. Намайг ингэж гүтгэж сууж байгаад нь гомдолтой байна. Би ******* дүүрэгт ашиглалтанд оруулсан байруудын маргаан одоо хүртэл шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа. 2015 оноос хойш би ямар нэгэн ажил хийгээгүй, нөхөр маань осолд орсон, дүү маань өвчтэй, дүүгийнхээ хүүхдүүдийг болон өөрийнхөө хүүхдүүдийг асардаг. Ажил хийх боломжгүй байсан бөгөөд 2019 оноос ажилд орж шийдвэрийнхээ төлбөрийг төлж байгаа. Би байнга холбоо барих утастай, эрхэлсэн ажилтай амьдрах хаягтай болсон. ” гэв.
Хохирогч Г. шүүхийн хэлэлцүүлэгт: “Төлбөр төлөгч Ч.Х нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор шүүхийн шийдвэр гарснаас хойш эд хөрөнгийн мэдүүлэгтэй өөрийн өмчлөлийн байраа мэдүүлээгүй нуун дарагдуулсан шүүхийн шийдвэр гарснаас хойш бусдад өөрийн өмчлөлийн байрыг шилжүүлсэн гэдэг үндэслэлээр буруутай гэж үзэж байна. 2014 оноос хойш удаа дараа оршин суух хаягаа өөрчилж шийдвэр гүйцэтгэгч нараас зугатааж улмаар эрэн сурвалжлуулж байсан. ...Ч.Х нь одоо хаана амьдарч байгаа болон хаана ажиллаж байгаагаа байнга мэдэгдэж байгаа. Ажил хийж байгаа учраас төлбөрөө төлж байгаа. Харин ажилд орсноос хойш цалингаасаа төлбөрөө төлж байгаа. ” гэв.
Хохирогч Г.С шүүхийн хэлэлц33үүлэгт: “12 жил зайлсхийсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж 5 жил шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн ийм учраас мөрдөгч шүүгдэгч Ч.Х нар хэрэг шийдэгдэхээс өмнө үгсэн хуйвилдан 66 дугаар байрны 12 тоот байрыг 2015 оны 10 сарын 28-нд иргэн *******ад хууль зөрчин худалдсанаар ******* дүүргийн шүүхийн 2008 оны 09 сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Дээрх нөхцөлд мөрдөгч , прокурор нарыг хамааралтай талаар мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагааны явцад үүссэн ээдрээтэй нөхцөл байдлыг бүрэн арилгаж хуулийн дагуу шудрагаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байх тул прокурорын хяналтанд буцаан шийдвэрлэх хүсэлт анхан шатны шүүхэд гаргаж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.ийн байрны асуудал нь 2008 онд шүүхийн шийдвэр гарсан. Би "" ХХК-ийн захирал тай 2003 оны 05 дугаар сарын 20-нд *******ын 65; 66 дугаар байрнуудыг барилгын засвар хийж ашиглалтанд оруулая гэж хамтран ажиллах гэрээ хийсэн, 65 дугаар байрны нэг орцыг тэр чигээр нь өөр хүнд зарсанаас болж маргаан үүссэн, бид хоёрын хооронд хөрөнгийн маргаан гарч ирээд би *******ын шүүхэд ыг өгч уг байруудыг битүүмжлүүлсэн ингээд уг маргаан 2005 оноос 2015 он хүртэл үргэлжлээд явж байх дунд би 2007 онд 66-р байрны 1-р орцыг айлуудаас нь урьдчилгаа аваад өөрийн нэр дээрх "" ХХК-ийн нэр дээр барьж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн. Тэгээд би 15 айл зарж дуусгаад айлууд бүрэн дотор талд нь амьдарч эхэлсэн. Ингээд энэ 10 жилийн хугацаанд иргэний хэрэг маргааны өмгөөлөгчийн хөлс, байрнуудын засварын ажил дахин хийгдсэн, ус алдаад орц юу ч үгүй байсан, байрны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсан тул би С.ийн мөнгийг төлөх ямар ч боломж байгаагүй. Хэрэв ээ энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол уг 15 айл бүгд байрнаасаа хөөгдөж гарах байсан юм. Төрсөнөөс хойш ийн төлбөрийг төлье гэсэн боловч манай ар гэрт хүнд асуудлууд гарч ирсэн манай төрсөн дүү Ганболдын бөөрнии архаг өвчин илэрч хэвтэрт орчихсон байсан, 2016 оны 02 дугаар сард манай ээж өвчнии улмаас нас барчихсан, би тухайн үед ээжийг өөд болохоос өмнө ээжийн тэтгэвэрийн мөнгөнөөс Г. төлбөрөө барагдуулж байхаар гэх шиидвэр гүйцэтгэгчийн өрөөнд Г.Стой уулзаж бид хоёр хоорондоо тохирсон, би ээжиин тэтгэвэрийн мөнгөнөес cap бүр 100.000 төгрөг төлж байя гэж тохирсон . Тэгээд би 2015 оны 10 дугаар сарын 08-ны едөр төрж хүүтэй болсон, би олон шатны шүүх дамжсан, шүүхийн тэмдэгтийн хураамжийг.шат.болгонд.төлдөг.байсан. Тэгээд би Г.С гуайд мөнге төгрөг өгөөгүй юм чинь гээд нэг удаа 100.000 төгрөг шүүхийн шийдвэрийн дансруу шилжүүлсэн тэгээд манай ах Гантөмөр 90 хувийн групптэй байдаг. Манай нөхөр тархи хүзүүний гэмтэл авч хүнд хагалгаанд орж гэрээс гараад ажил хийх боломжгүй болсон, ингээд би нөхөр ах хоёроо, нялх хүүтэйгээ сахиад ажил төрөл хийх боломжгүй байнгын гэртээ байдаг болсон юм. Одоо манай охин Эрдэнэномин энэ жил 06 дугаар сарын 20 гэхэд Элсэлтийн шалгалтуудаа өгч дуусаад завтай болох тул энэ хэдийг гэрт харж би ажил хийж өр ширээ төлж телбөрөө барагдуулна гэж бодож байна. Мөн нэмж ярихад би *******гаас 15.000.000 төгрөг зээлээд өдрийн 1 хувиар бодоод авчихаж байсан. Би тухайн үед уг байрыг зараад ийн өрийг өгье гэж бодож байсан тэгтэл *******гийн мөнгөний хүүнд явчихсан. Тухайн үед т уг байрыг 48.000.000 төгрөгөөр зарсан гэж *******. хоёр явж зарчихаад ирсэн. Би энэ байр зарсан асуудалд нь оролцоогүй, тухайн үед нь *******ыг буруу юм хийчих вий гэж бодоод дагаж явсан. Уг байрыг зарахад 62.000.000 төгрөгөөр банкнаас зээлж ын эхнэр аваад 48.000.000 төгрөгөөс илүүг нь өөрсдөө байр засварлах гэж авсан гэж байсан юм. Тухайн уедээ нотариатаар орж хийсэн гэж байсан. Би намайг оргон зайлсан гэсэн байх юм. Манай хүүхдийн сургуулиар дамжуулаад намайг олох бүрэн боломжтой байсан юм. Гэтэл тэгж асууж яваагүй гэж байсан намайг утас шөрмөсөө авдаггүй гэж байсан тийм зүйл бол байгаагүй харин дугаараа байнга сольдог нь үнэн байсан. Суурь хураамжийг нь төлж чаддаггүй, yтсaa алга болгочихдог зэрэг байдлаас дугаар солигдчихдог байсан 2015 оноос хойш дугаараа 3-4 удаа л сольсон, тэгэхдээ манай өвчтэй дүүгийн дугаар байнгын холбогддог байсан юм. Би айлын байрны түрээсийн мөнгө болонгуут л хөөгдөж явж байсан. Түрээсийн байрныхаа мөнгөө төлөхгүй хугацаа нь болонгуут өөр хүн байгаа гараарай солиорой л гэдэг байсан, ингэж явсаар би олон л байр сольсон яг хичнээн.хаяг.сольсноо.санахгүй.байна. Би тай уулзаж байсан, мөн тай уулзаж байсан, миний асуудлыг хотруу шилжүүллээ гэж байсан нэг өдөр эрэн сурвалжлахаас хүн намайг олоод дуудаж байна гээд очиж уулзаж байсан. Мөн би хүүхэддээ вакцин хийлгэхдээ хороон дээрээ бүртгүүлж байсан учраас намайг олоход амархан байсан.
Би хаягаа бол шийдвэр гүйцэтгэгчид солигдсоноо хэлж байгаагүй, утсаар бол ярьж дугаараа өгч байсан, минийх солигдлоо гэхэд миний дүүгийнх солигдохгүй шүү гэж хэлдэг байсан. Очиж уулзахдаа бол хаягаа хэлж тэрнийх нь дагуу шүүхийн шийдвэрийнхэн манай гэрт ирээд зураг хөрөг авдаг байсан *******аас хотруу шүүхийн шийдвэр гүйцэтгэх рүү очих хооронд удсан байх тэр хугацаанд юу болсоныг мэдэхгүй байна энэ хооронд л дуудаагүй нь намайг оргон зайлсан гэх асуудал үүссэн юм болов уу гэж бодож байна гэсэн мэдүүлэг /3р хх-ийн 248-2*******-р тал/
Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2008 онд Ч.Х гэх эмэгтэй нь манай хүү С.*******д 9.500.000 төгрөгөөр байр зарна гэж 8 сая төгрөгийг нь аваад 1.500.000 төгрөгийг нь байрны гэрчилгээ гарсны дараа авахаар болсон. Тэгтэл нөгөө байр нь гэх хүний байр болж таарсан. Тэгэнгүүт нь бид нар шүүхэд хандсан ба гурван шатны шүүхийн шийдвэрээр манай хүү С.*******д Ч.Х нь 25.567.375 төгрөг өгөх шийдвэр гарсан. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэдэг хүн дээр материал нь очсон боловч тухайн шийдвэр гүйцэтгэгч ажил үүргээ гүйцэтгээгүйгээс болоод Ч.Х бүх хөрөнгөө үгүй хийсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэгч өөр дээр байсан материалаа устгаснаас болж дахин хүсэлт гаргаад материал бүрдүүлээд Өнөржаргал гэдэг шийдвэр гүйцэтгэгч дээр очсон ба одоо хүртэл манай гомдол шийдэгдээгүй байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/
Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ч.Х нь 2012.03.13-ны өдөр бэлэглэлийн "гэрээгээр ******* дүүргийн 2 хороо 66 байрны 12 тоот орон сууцыг төрсөн охин болох *******ад шилжүүлсэн байсан. Төлбөр телехөөс зайлсхийж өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлж зайлсхийсэн явдалд гомдолтой байна" гэх мэдүүлэг /1-р xx-ийн 170-р тал/,
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2016 оны 03 сарын 11-ний өдөр Ч.Хд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажилагаа эхэлсэн байсан одоо уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа миний бие явуулж байгаа уг ажиллагаа анх ******* дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч явуулсан байсан. шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ч.Хд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх явцад Ч.Хгийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байгаагүй, гэрт нь очиж үзэхэд Ч.Хгийн сүүлд оршин суух хаяганд төлбөрийн шаардлага хангах хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигтэй танилцахад Ч.Хг 2 удаа эрэн сурвалжилж олж тогтоосон, шүүхийн шийдвэрийн төлбөрийг төлж барагдуулаагүй тогтсон утасны дугаар хаягандаа байдаггүй байсан. Ч.Х нь дуудсан хугацаанд ирдэггүй, хаягаа байнга өөрчилдөг, утасны дугаараа солиод эргэж мэдэгддэггүй, хаягаа өөрчилснөө мэдэгддэгүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байна” гэх мэдүүлэг, /3хх-ийн 158 дугаар хуудас/
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хугацаанд Ч.Х нь шүүхээр битүүмжилсэн 66-р байрны 1-р орцонд хууль бусаар засвар хийгээд хууль бусаар иргэдэд зарсан.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 35 дугаар хуудас/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагатай ажиллагаа буюу сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, эд хөрөнгийг тогтоох зэрэг ажиллагаануудыг хийсэн боловч Ч.Х сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Түүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө тухайн үедээ байгаагүй. Ийм
учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хойшлогдож байсан. Ер нь Ч.Х төлбөр төлөх талаар санаачлага гаргадаггүй, дуудсан цагт ирдэггүй, тодорхой хаягт оршин суудаггүй, байнга хаягаа өөрчилж явдаг байсан.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 36 дугаар хуудас/
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.*******тай 2007 онд танилцаад үерхэж байгаад 2011 оноос нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2012 онд ******* “2-лаа байртай болъё” гээд надаас 4 сая төгрөг аваад ээж Ч.Хдаа өгч байсан. Сүүлд нь “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай” гэж хадам ээж Ч.Х хэлж байсан. Тэр байрандаа ******* аав, ээж нарынхаа хамтаар амьдардаг байсан ба аав, ээж нь салаад 2 тийшээ явангуут миний бие ******* болон түүний эмээ, ээжийнх нь дүү нарын хамтаар амьдарч байсан” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 37 дугаар хуудас/
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд ******* шүүхэд гомдол гаргаад гурван шатны шүүхийн шийдвэрээр Ч.Х нь *******д 25.567.375 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх гэсэн боловч Ч.Х ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байр 12 тоот өөрийн нэр дээр бүртгэлгүй байраа охин Х.*******ад 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Иймд Ч.Хг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байгаа. Би 2014 оны 10 дугаар сараас уг гүйцэтгэх хуудсанд ажиллагаа хийж эхэлсэн би уг нэхэмжлэлийн холбогдогч Ч.Хг дуудаж гүйцэтгэх хуудсанд бүртгэгдсэн гар утасны дугаарууд нь холбогдохгүй байсан тул 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Консул 14-377 тоот дээр байсан эсэхийг хороон дээр нь очиж тодруулахад уг хаяган дээрээ Ч.Х нь байдаггүй оршин суух бүртгэлтэй боловч байдаггүй гэж байсан, мөн хороон дээр нь бүртгэлтэй Ч.Хгийн гар утасны дугааруудыг нь өрхийн дэвтэрээс авч залгахад мөн холбогдох боломжгүй байсан, ер нь бол Ч.Х өөрөө гар утсаа авдаггүй, зарим нэг дугаар нь дуудаад байдаг байсан. Мөн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.Хгаас байр түрээсэлж байгаа той уулзахад Ч.Хгаас 1 жилийн хугацаатай сарын 400.000 төгрөгөөр байр түрээслэж байгаа Ч.Хд 4 сая төгрөг бэлнээр өгөөд мөнгөнийхөө хүүнд нь уг байранд нь түрээсээр амьдарч байгаа гэж байсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ч.Х нь цагдаад дуудагдаж ирэх үедээ надтай өөрөө ирж уулзсан, тэгэхэд нь Ч.Хгаар нь өөрөөс нь "эд хөрөнгийн мэдүүлэг" авахад хаана ажилладаг, хаана амьдардаг, өөрийн нэр дээр хөрөнгөтэй эсэх, утасны дугаар зэргийг нь тэмдэглэн авсан, тухайн үед Баянзүрх дүүргийн 16-р хороо 72-5 тоотод оршин суудаг гэсэн тул уг байрлуу очиж үзэхэд түрээсийн байранд оршин сууж байсан түрээсийн мөнгө төгрөгөө өгөөгүй шөнө орой зугтаачихдаг гэж тэр байрыг нь түрээслэж байсан хүмүүс ярьж байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 38, 3хх-ийн 202-203 дугаар хуудас/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...66 дугаар байрны 12 тоот орон сууцыг цаад барилга барьж буй компанитай урьчилан тохироод гэрээ байгуулсан байсан, уг гэрээнд барилгыг баригдаж дууссаны дараа Ч.Х уг байрыг худалдан авч үл хөдлөхийн гэрчилгээг авна гэсэн байсан гэрээний дагуу уг байрны эзэмшигч нь Ч.Х болох тогтоогдсон тул гэрээг баталж өгөх хуулийн үндэслэлтэй болсон тул гэрээг нь баталж өгсөн. Мөн байрыг Ч.Х засаж ашиглалтанд оруулсан ба хамтарч ажилласан хүнтэйгээ маргалдаад шүүхээр асуудлаа шийдүүлсэн шүүхийн шийдвэрийг надад үзүүлсэн уг шийдвэр дээр Ч.Хгийн талд асуудлыг шүүх шийдвэрлэсэн байсан шүүхийн шийдвэрийг мөн үзэж баталж өгсөн юм. Тухайн үед барилга нь баригдаж дууссан хойно гэрчилгээг олгоно гэсэн гэрээтэй, байрны гэрчилгээ нь гараагүй байсан тул дээрхи баримтуудыг үндэслэн нотариатаар баталгаажуулж өгсөн. Миний хувьд уг асуудлыг нь их хянуур баталж өгсөн. Ч.Хгийн бүх бичиг баримт нь хуулийн дагуу бүрэн байсан юм” гэх мэдүүлэг, /1хх-ийн 240 дүгээр хуудас/
Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №000153181 дугаартай ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 12 тоот байрны улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан он сар нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар бүртгэлийн гэрчилгээ нь нэгдмэл дугаартай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно гэж заасан байдаг тул тухайн мэдүүлэг гаргасан он сараар бичиж олгосон нь зөв байна. Мөн анхны мэдүүлгийн маягтан дээр бүрдүүлбэр дутуу байгаа материалыг тэмдэглэж иргэнд мэдэгдэж нөхөж бүрдүүлсэн байгаа нь харагдаж байна. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш бүртгэл хөтлөх журмын дагуу хийгдсэн байна” гэх мэдүүлэг, /1хх-ийн 243 дугаар хуудас/
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний санаж байгаагаар нь 2014 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлээд жирэмсний амралтаа авсан бөгөөд Ч.Хгийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигийг өөр хүн томилогдож автал би түр хугацаагаар ажиллагаа явуулсан тухайн үед 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Хгийн Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх хаяг болох Баянзүрх дүүргийн 22-р хороо 77-16 тоотод амьдарч байгаа гэсэн мэдээллийн дагуу очиход уг байранд Ч.Х нь байхгүй, харин Т.Цагаанаа гэгч хүн уг тоотод түрээсээр амьдарч байсан ба Ч.Х нь 1-2 сарын өмнө уг байрнаас нүүсэн байсныг нь тогтоосон. Ингээд Ч.Хг эрэн сурвалжлаад Ч.Хгийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох ******* дүүргийн 2-р хороо 66-12 тоот байранд очиход Оюун-Эрдэнэ гэгч хүн байсан бөгөөд уг байрыг Ч.Хгаас түрээслэн оршин сууж байсан тул Ч.Хг ирдэг эсэх талаар тодруулахад "Ч.Х нь ирдэг, саяхан ирээд түрээсийнхээ мөнгөө аваад явсан, хотод байр түрээслэж байгаа гэсэн хаягийг нь сайн мэдэхгүй" гэж байсан юм тэр өдрийн маргааш төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сын өгсөн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээр очиж шүүгчийн туслах Одонтуяатай уулзаж нэхэмжлэгч Сосорбурам, хариуцагч Ч.Хд холбогдох хэргийг шийдвэрлэсэн эсэх талаар асуухад талууд гомдолтой гээд давж заалдаж байгаа гэж байсан юм. Ингээд би уг баримт бичигт өөр ямар нэгэн ажиллагаа явуулаагүй бөгөөд Ж.Цэцэгээ гэх шийдвэр гүйцэтгэгчид уг шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн байгаа юм.” гэх мэдүүлэг, /3хх-ийн 198 дугаар хуудас/
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс Ч.Х нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай гэж манайд уг материалыг шилжүүлсэн байсан тул Ч.Хгийн байгаа гэх Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12-38 тоотод очиход уг байранд Ч.Х нь огт оршин суудаггүй түрээсийн байр байсан. Ингээд Ч.Х нь тухайн байранд оршин суудаггүй болох нь тогтоогдсон, материалд тусгагдсан утаснууд нь холбогдохгүй байсан тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулахаар 2016 оны 08 дугаар сарын 08-нд санал гаргаад тухайн үед тасгийн дарга байхгүй байсан тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоолыг Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.аар тогтоол үйлдүүлж байсан юм. Ингээд Ч.Хг эрэн сурвалжлах хэсгээс хайж Ч.Хг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103 дугаар байрны 37 тоотод оршин суудаг болохыг нь тогтоосон. Тухайн үед Ч.Хгийн амьдардаг давхарыг тогтоож айл болгоны хаалгыг цохиж байж Ч.Хг олж тогтоож байсан. Уг хаягандаа Ч.Х нь түрээслэн оршин сууж байсан юм. Ингээд би Ч.Хд хохирол төлж барагдуулах хуудас өгсөн. Ч.Хд холбогдох материалыг Сүхбаатар дүүрэгт оршин суух хаяганд байсан тул харьяалалаар Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Х. дээр шилжин очсон юм” гэх мэдүүлэг, /3хх-ийн 197 дугаар хуудас/
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Хг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103-37 тоотыг түрээслэн амьдардаг гэдгийг шийдвэр гүйцэтгэгч тогтоож ирүүлсэн байсан тул уг хаягаар очиход Ч.Х өөрөө байгаагүй ч түүний ээж /талийгаач болсон гэх/ дүү нар нь байсан тул ар гэрийнхэнд нь Ч.Хг ирж уулзахыг дуудсан зарлан дуудах хуудас, төлбөр төлөхийг мэдэгдэх хуудас өгсөн боловч Ч.Х нь ирж уулзаагүй тул тухайн үед Ч.Хгийн утсыг ар гэрийнхэнээс нь авсан байсан тул залгаж удаа дараа Ч.Хг дуудахад огт ирж уулзаагүй, харин өөрийн түрээсийн байрнаас шүүж өөр газар түрээслэж амьдарч байгаа хаягаа өгсөн. Уг хаяг нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Тэнгэр 2 хотхонд нэг түрээсийн байранд амьдарч байхад нь очиж уулзсан. Тухайн үед Ч.Х төлбөр төлөх одоогоор боломжгүй байна. Мөнгө олдвол боломжоороо төлнө гэсэн боловч огт төлбөр төлөөгүй. Ингээд дахин Ч.Хг удаа дараа утсаар дуудахад огт ирж уулзаагүй, ер нь дуудахаар ирдэггүй тавьсан шаардлага биелүүлдэггүй байсан тул Ч.Хгийн хаягийг утсаар асууж очиход Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах өөр байранд нүүж очсон байсан, уг байранд очиход Ч.Х мөн л юмаа төлнө гэж байсан. ...10 орчим сар ажиллагаа явуулахдаа бараг 7 хоног бүр дууддаг боловч ирж байгаагүй, тухай бүр нь Ч.Хг төлбөрөө төлөх, ирж уулзахыг шаарддаг байсан” гэх мэдүүлэг, /3хх-ийн 199-200 дугаар хуудас/
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.Хг эрэн сурвалжлах тогтоол гаргаж түүний оршин суугаа хаягийг тодорхой болгох мөн эд хөрөнгөтэй эсэхийг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэх газрын эрэн сурвалжлах хэсэгт тогтоолыг хүргүүлсэн” гэх мэдүүлэг, /3хх-ийн 201 дүгээр хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр С.******* гэх хүний нэхэмжлэлтэй гуйцэтгэх хуудсыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Мягмарсүрэн гэх хүний тогтоолын дагуу хүлээн авч ажиллагаа явуулж байсан. Тэгээд төлбөр төлөгч Ч.Хгийн ажиллагааны дагуу бүх эд хөрөнгө, оршин суух хаягийн талаарх лавлагааг аваад тухайн оршин суух бүртгэлтэй ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот хаягаар нь очсон боловч уг хаяган дээрээ Ч.Х нь оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Ингээд Ч.Хг эрэн сурвалжлаад 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр шүүх дээр Ч.Хг олж уулзаад ямар асуудлаар явж байгаагаа тайлбарлан ямар хаяган дээр байгааг нь тодруулахад "БЗД-ийн 22-р хороо 77-16 тоотыг хөлсөлж амьдарч байгаа гэж байсан, харин цахим үнэмлэхийн хаяг нь БЗД-ийн 14-р хороо Консул 15-377 тоотод бүртгэлтэй боловч хашаа маань газарт орчихсон учраас тэндээ амьдардаггүй гэж байсан юм. ийн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар асуухад ******* дүүргийн 2 дугаар хороонд байрлах 66-6 тоотыг шүүх миний нэр дээр шилжүүлж өгвөл тэр байраа зараад төлбөрөө бүрэн барагдуулна гэж байсан, тэрнээс хойш би Ч.Хтай нэг ч удаа уулзалдаагүй, тухайн үед Ч.Хгийн нөхөр Даваасүрэн гэгчтэй БЗД-ийн 22-р хороо 77-16 тоотод очих уулзсан Даваасүрэн гэх хүн нь Ч.Хгийн нөхөр гэж байсан уг байрыг түрээслэдэг тул байрны түрээсийн гэрээгээ үзүүл гэхэд аман гэрээ хийсэн гэж байсан, мөн гэрт нь байдаг эд хөрөнгийг нь бүртгээд явж байсан. Харин 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Хгийн талаар мэдээллийг авахаар ******* дүүргийн 2 дугаар хорооны улсын бүртгэгч Баярцэцэгтэй уулзаад Ч.Х нь 2 дугаар хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй, мөн ээж нь ч бүртгэлтэй боловч аль аль нь амьдардаггүй гэх тул хороны тодорхойлолт бичүүлж авч байсан, мөн Ч.Хгийн ээжийн хаяг болох ******* дүүргийн 2-р хороо 66-12 тоотод очиход Уранчимэг, Нарангоо гэх хүмүүст түрээслэсэн байсан. Хэн гэдэг айлынх вэ гэхээр Ч.Хгаас биш шал өөр хүнээс түрээслэсэн байсан. Би Ч.Хтай 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уулзсанаас хойш Ч.Х тухайн үед 9*******41257 гэсэн дугаар дээр байгаа гэсэн боловч хэсэг хугацаанд уг дугаар нь холбогдож байгаад дараа нь огт холбогдох боломжгүй болсон байсан. Ингээд би ******* дүүргийн 2 дугаар хороо 66-6 тоот орон сууцны талаарх дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагааг авахаар албан бичиг хүргүүлж байсан ингээд би 2014 оны 07 дугаар сард жирэмсний амралтаа аваад 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс ажилдаа эргэн орж 2015 оны 10 дугаар сарын 01-нд ******* дүүрэгт Ч.Х яваад байна гэсэн мэдээлэл иргэн Г.Соос өгсөний дагуу Ч.Хгийн ******* дүүргийн 2-р хороо 66-12 тоотод ирсэн тэгэхэд уг тоотыг түрээслэгч X нь уг байрыг түрээслэсэн Ч.Хтай хийсэн хэлцэлээ гаргаж ирж үзүүлсэн, байрных нь ордер нь охиных нь нэр дээр байсан гэж байсан тэгээд Ч.Хг ирж уулзвал мэдээлэл өгөх талаар хүсэхэд зөвшөөрч миний дугаарыг авч үлдэж байсан. Тухайн үед нь ярихдаа Ч.Х нь д 4 сая төгрөгийн өртэй, энэ өрнийхөө мөнгөнд байранд нь амьдарч байгаа өрийг төлчихөөд Ч.Х нь уг байрыг зарна гэж ярьж байсан гэж байсан юм. Ингээд 2016 оны 01 сарын 06-ны өдөр Ч.Хгийн оршин сууж байгаа гэх Баянзүрх дүүргийн 18-р хороон дээр очиж Сугар-Энх өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж эмч Отгонбилэгээс Ч.Хгийн талаар мэдээлэл авахад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шижир гэх хүү төрүүлсэн, Ч.Х нь манай эмнэлэг дээр жирэмсний хяналтанд байгаагүй бүртгэлгүй байсан төрснийхөө дараа л бүртгүүлсэн гэж байсан, өрхийн эмнэлэгээс Ч.Хгийн утасны дугаарыг нь авсан. Ингээд Баянзүрх дүүргийн 18-р хороо 12-58 тоотод очиход хаалга огт тайлж өгөөгүй, хэсгийн ахлагчтай уулзахад уг хаяган дээр Ч.Х гэж хүн байсан гэж байсан юм. Ингээд Ч.Хд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх материалыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаруу шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг, /3хх-ийн 204-205 дугаар хуудас/
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2014 онд шиг санагдаж байна Ч.Х гэх эмэгтэйгийн байр түрээслэнэ гэсэн зарын дагуу анх холбогдоод уулзахад 4.000.000 төгрөг зээлчих хүүний мөнгөнд ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот 3 өрөө орон сууцандаа суулгая гэхээр нь би сарын 12 хувийн хүүтэй гэрээ хийгээд 3 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1 сая төгрөгийг нь 10 хоногийн дараа өгч байсам юм. Тухайн үед би Ч.Хгийн саяхан гэрлэсэн гэх Цанжидын гийн 5070037601 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 850.000 төгрөгийг шилжүүлсэн байсан ба тухайн үед байрных нь 00-ын өрөө эвдэрсэн, жижиг өрөөний хананы обойг наасан, тогны монтаж нь ил гарсаныг зарсан хөлсөө суутгаад 150.000 төгрөгийг нь суутгаж авсан юм. Тэгээд би 2014 оны 10 дугаар сараас 2016 онь намар хүртэл бараг 3 жилийн хугацаанд түрээслэж суусан, Ч.Хд зээлсэн 4 сая төгрөг нь зээлэндээ таараад бид хоёрын хооронд ямар нэгэн өр ширгүй болоод л таарсан юм. Тухайн үед Ч.Х нь намайг мөнгө нэмээд уг байрыг бүр худалдаж авбал ав гээд гуйж байсан тэгэхдээ надад тухайн үед нь мөнгө төгрөг байгаагүй болохоор би худалдан авч чадаагүй юм. Тэгээд миний дараа нэг банкинд ажилладаг гэх эмэгтэй тэр байрыг Ч.Хгаас худалдан авч байсан юм тэгээд би байраа чөлөөлөн өгч байсан юм.” гэх мэдүүлэг, /3хх-ийн 207 дугаар хуудас/
Гэрч Ү. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр би ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот орон сууцыг ******* гэх хүнээс худалдан аваад гэрчилгээг нь өөрийн нэр дээр болгон авч байсан юм, би уг 3 өрөө орон сууцыг 62.000.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан. Би уг байрыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *******гаас худалдан аваад байранд дотор засал хийгээд 2016 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл уг байрандаа амьдарч байна. Би уг байрыг *******гаас худалдан аваад Хаан банкны 0.8 хувийн зээлэнд хамрагдсан, одоо манай байрны ордер нь *******ын ХААН банкны барьцаанд банкин дээрээ байгаа юм. Би уг байрыг анх зарын дагуу олж очиж уулзаад худалдан авч байр авсан ******* гэх хүнийг тухайн үед л харж байсан огт таньж мэдэхгүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг, /3хх-ийн 209 дүгээр хуудас/
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ч.Х гэх хүнтэй нэг танидаг эгчээрээ дамжуулаад танилцаж байсан. 2015 оны 10 сарын үеэр шиг санагдаж байна би Ч.Х нь надаас 15.000.000 төгрөг зээлээд зээлийнхээ барьцаанд ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот 3 өрөө орон сууцыг тавиад 1 сарын хугацаатай мөнгө зээлж байсан юм. Тэгээд би уг ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот байрыг нь зээлийнхээ барьцаанд өөрийнхөө нэр дээр ордерыг нь шилжүүлэн авч байсан, тухайн үед уг байр нь Ч.Х гэгчийн охин *******ын нэр дээр байсныг Ч.Х нь миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр яг шинэ жилтэй давхцаад Ч.Х өөрөө байраа зарах хүнээ олоод надаас зээлсэн мөнгөө өгөөд уг байраа буцааж зарж байгаа хүний нэр дээр нь шилжүүлэн өгсөн юм. Ийм л зүйл болсон би тэр байран дээр нь очиж ч үзээгүй, уг байранд нь тухайн үед настай эрэгтэй хүн түрээсэлж амьдарч байгаа гэж хэлж байсан юм. Тухайн үед Ч.Х нь байр зарсан мөнгөө миний дансруу байрыг худалдан авсан гэдэг хүнээсээ мөнгийг нь хийлгэж авсан, би тэр мөнгөнөөс нь Ч.Хд зээлсэн 15.000.000 төгрөгөө мөнгөнийхөө хүүтэй нь бодож аваад үлдсэн мөнгийг нь Ч.Х надаас буцааж өөрийн нөхөр Даваасүрэн гэх хүний Хаан банкны дансаар авч байсан юм.” гэх мэдүүлэг, /3хх-ийн 210 дугаар хуудас/
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2015 оны 12 дугаар сард би ******* дүүргийн 2-р хороо 66-12 тоотод байр зарна гэсэн *******ын Баянбүрд захын гадна талын зарын самбар дээр зар тавьчихсан байхаар нь зарын дагуу утсаар ярьж байрыг нь үзэхээр болсон тэгтэл нэг залуу ирээд би байрыг нь орж үзэхэд гэх хүн уг байрыг нь түрээслээд амьдарч байсан, тэгээд байрыг нь үзчихээд эхнэртэйгээ зөвлөлдөөд авахаар болж эхнэртээ байрыг үзүүлсэн. Тухайн үед надад байр үзүүлсэн эрэгтэй /нэрийг нь санахгүй байна/ эхнэр нь гэх Ч.Х гэх эмэгтэйн хамтаар ирсэн Ч.Х гэх эмэгтэй, тэр залуу хоёр уг байрыг зарж байсан. Тэгээд манай эхнэр бид хоёр уг байрыг худалдаж авахаар болоод уг залуу, Ч.Х гэх эмэгтэй хоёртой байр худалдан авах үнэ хөлсөө тохиролцоод 62.000.000 төгрөгөөр дүүргийн 2-р хороо 66-12 тоот 3 өрөө байрыг авахаар болсон. Ингээд уг байрыг худалдаж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдаж авахдаа байрных нь ордер ******* гэх эмэгтэйн нэр дээр байсан бөгөөд мөнгийг нь уг ******* гэх эмэгтэйн дансруу хийсэн юм. ******* гэх эмэгтэй нь цаад хүмүүстэйгээ ямар холбоотойг нь мэдэхгүй, ямар ч байсан тэр эмэгтэйн нэрнээс манай эхнэр гийн нэр дээр уг байрны ордерыг шилжүүлсэн юм. Манай эхнэр бид хоёр уг байрыг худалдан авч засвар хийж орсноос хойш одоог хүртэл уг байрандаа амьдарч байна. Уг байрыг худалдан аваад Хаан банкны 0.8 хувийн зээлэнд хамрагдсан, одоо манай байрны ордер нь *******ын ХААН банкны барьцаанд банкин дээрээ байгаа юм. Манай эхнэр яг уг байрыг худалдан авах яриа хэлцэлд нь биечлэн оролцоогүй юм.” гэх мэдүүлэг, /3хх-ийн 211 дүгээр хуудас/
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 09 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгч О.ын тогтоолоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн 10-р хороо 103-37 тоотод оршин суудаг болохыг олж тогтоон шийдвэр гүйцэтгэгч О.ад хүлээлгэж өгч эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Хажидмаагийн Ч.Хг эрэн сурвалжлах тогтоолын дагуу Ч.Хг эрэн сурвалжилж 13-22 УНГ Т.Приус маркийн машинтай явж байхад нь 2018 оны 02 дугаар сард олж авч шийдвэр гүйцэтгэгч д хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг, /4хх-ийн 03 дугаар хуудас/
Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас /1хх-ийн 5-12/,
Шүүгдэгч Ч.Х нь охин Х.*******ад өгсөн Орон сууц бэлэглэх гэрээ мэдүүлэг, хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /1хх-ийн 14-23/,
2009.01.26-ны өдрийн 41 дугаартай Багахангай, ******* дүүргийн
иргэний шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай захирамж, уг захирамжийг шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Зхх-ийн 218-219/,
Хохирогч Г.Соос ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 12 тоотын өмчлөгчтэй холбоотой баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, /2хх-ийн 13-15/
Цагдаагийн мэдээллийн Асап санд Ч.Хг оргодол байдлаар эрэн сурвалжилсан мэдээлэл, мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 16-21/
Шүүгдэгч Ч.Хг эрэн сурвалжлах тухай 156-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Хажидмаагийн тогтоолын хуулбар /2хх-ийн 61-62/,
Шийдвэр гүйцэтгэлийн №14310136 дугаартай Ч.Хд холбогдох 286 хуудас хувийн хэргийг хуулбарлан авсан баримтууд болон уулзалтын тэмдэглэлүүд /2-3 хх-ийн 118- 156/,
Шийдвэр гүйцэтгэгч Б., Д.Болормаа нарын 2014.06.18-ны өдрийн тэмдэглэлд "...би одоо БЗД-ийн 22-р хорооны 77-р байрны 1-р орц 16 тоотыг хөлсөлж амьдарч байгаа" гэсэн Б.Ч.Хтай хийсэн уулзалтын тэмдэглэл, /2хх-ийн 175/,
Шийдвэр гүйцэтгэгч Б.ын 2014.06.18-ны өдрийн Б.Ч.Хгийн нөхөр Ц.тэй уулзсан тэмдэглэл /2хх-ийн 180/
Шийдвэр гүйцэтгэгч Б., Х. нарын 2014.09.04-ний өдөр "...БЗД-ийн 22-р хорооны 77-р байрны 1-р орц 16 тротод Ч.Х гэж хүн байхгүй, 1-ээс 2 сарын дараа өмнө явсан, хаашаа явсныг мэдэхгүй Т.Цагаанаа гэх хүн мэдээлэл өгөв" гэх тэмдэглэл /2хх-ийн 183-184/,
Шийдвэр гүйцэтгэгч Х.ийн 2014.09.11-ний өдрийн "...НД-ийн 2-р хороо 66-р байрны 12 тоот хаягт очиход түрээслэн амьдрагч Оюун-Эрдэнэтэй уулзахад Ч.Х одоо хаана байгааг нь мэдэхгүй саяхан л ирээд явсан хотод байр түрээслэж байгаа гэдэг" гэх тэмдэглэл /2хх-ийн 185/,
Шийдвэр гүйцэтгэгч Х.ийн 2014.09.12-ны өдрийн "...СБД-ийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Мэдээлэл лавлагааны ажилтан Сайнбилэгтэй уулзсан тэмдэглэл /2хх-ийн 186/,
Шийдвэр гүйцэтгэгч Ж.гийн 2014.10.22-ны өдрийн "...НД 2-р хороо 66-р байрны 8 тоотыг түрээслэгч Х.той уулзсан" тэмдэглэл /2хх-ийн 190/
Шүүгдэгч Б.Ч.Хгаас шийдвэр гүйцэтгэгчид гаргасан 2015.05.18-ны өдрийн тайлбарт "БЗД-ийн 1-р хороо 10-р байрны 46 тоотод амьдардаг" гэсэн тайлбар /2хх-ийн 246/
Иргэн Х.Жовд, Ч.Х нарын 2014.09.28-ны өдөр байр түрээслүүлэх тухай хэлцэл /Зхх-ийн 6/,
шийдвэр гүйцэтгэгч Б.ын 2015.10.01-ний өдөр "З.Гэрэлтуяа, Х. нартай уулзсан" тэмдэглэл /Зхх-ийн 16-17/,
шийдвэр гүйцэтгэгч Б.ын 2016.01.05-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Зхх-ийн 24-26/,
шийдвэр гүйцэтгэгч Б.ын 2016.01.06-ны өдрийн тэмдэглэл, хорооны тодорхойлолт, хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийн карт, өрхийн гишүүдийн үндсэн бүртгэл зэрэг баримтуудаар Б.Ч.Х нь БЗД-ийн 18 дугаар хороо 13-р хороолол 12 дугаар байрны 58 тоотод амьдарч байгаа баримтууд, хаягаар очиход хаалгаа тайлж өгөөгүй тухай тэмдэглэл /Зхх-ийн 27-41/
шийдвэр гүйцэтгэгч О.ын 2016.08.04-ний өдрийн "...БЗД-ийн 18 дугаар хороо 13-р хороолол 12 дугаар байрны 58 тоотод Б.Ч.Х амьдрахгүй байгаа, 2016.01.27-ны өдрөөс эхлэн М.Булгансар гэдэг хүн түрээслэн амьдарч байгаа талаарх" тэмдэглэл /Зхх-ийн 60/,
Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч П.ын 2016.08.05-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай тогтоол/Зхх-ийн 62/
Шүүгдэгч Б.Ч.Хгийн нөхөр гийн төрсөн эгч Мөнхцэцэгтэй уулзаж тайлбар авсан шийдвэр гүйцэтгэгч Ц., С. нарын 2016.09.15, 16-ны өдрийн тэмдэглэл /Зхх-ийн 64-65/
шийдвэр гүйцэтгэгч О.ын 2016.11.18-ны өдөр Ч.Хгаас эд хөрөнгийн мэдүүлэг авах акт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлд "...СБД-ийн 10 дугаар хороо 103-р байрны 37 тоотод түр оршин суудаг" /Зхх-ийн 71-78/
шийдвэр гүйцэтгэгч Х.ын 2017.06.15-ны өдрийн тэмдэглэлд "хаяг Сансарт 30-р байр 58 тоотод байгаа" гэх тэмдэглэл, мөн 2017.06.23-ны өдөр хаяг дээр очсон тэмдэглэл /Зхх-ийн 113/,
Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах тогтоолыг 2017.12.26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч М.Хажидмаа гаргажээ. /Зхх-ийн 144х/,
Шийдвэр гүйцэтгэгч Ч.гийн 2018.04.11-ний өдрийн тэмдэглэлд "...7 хоногийн өмнө БЗД-ийн 1-р хороо 55А байрны 406 тоотод амьдарч байгаа" гэсэн тэмдэглэл /Зхх-ийн 145/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эд хөрөнгөгүй, бусдад үл хөдлөх хөрөнгө борлуулаагүй, уг байр охины нэр дээрх байр байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийгээгүй , цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, тогтсон ажилгүй байдлаас хамааран тухай бүр нь мэдэгдэх боломжгүй талаар мэдүүлжээ.
Гэвч Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 26.567.375 төгрөгийг гаргуулан иргэн С.*******д олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.*******д төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.*******ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан шилжүүлсэн зайлсхийсэн,
2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.*******гийн нэр дээр шилжүүлсэн,
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байрыг 62.000.000 төгрөгөөр зарж Э.*******гийн дансаас нөхөр Ц.гийн дансаар дамжуулан авч Ү.д худалдан уг эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Г. шүүхийн хэлэлцүүлэгт: “...өөрийн өмчлөлийн байраа мэдүүлээгүй нуун дарагдуулсан шүүхийн шийдвэр гарснаас хойш бусдад өөрийн өмчлөлийн байрыг шилжүүлсэн гэдэг үндэслэлээр буруутай гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг. Хохирогч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөгч шүүгдэгч Ч.Х нар хэрэг шийдэгдэхээс өмнө үгсэн хуйвалдан 66 дугаар байрны 12 тоот байрыг төлбөр 2015 оны 10 сарын 28-нд иргэн *******ад хууль зөрчин худалдсанаар ******* дүүргийн шүүхийн 2008 оны 09 сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.
Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ч.Х нь 2012.03.13-ны өдөр бэлэглэлийн "гэрээгээр НД 2 хороо 66 байрны 12 тоот орон сууцыг төрсөн охин болох *******ад шилжүүлсэн байсан. Төлбөр төлехөөс зайлсхийж өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлж зайлсхийсэн явдалд гомдоптой байна" гэх мэдүүлэг ,
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “. Энэ хугацаанд Ч.Х нь шүүхээр битүүмжилсэн 66-р байрны 1-р орцонд хууль бусаар засвар хийгээд хууль бусаар иргэдэд зарсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.*******тай 2007 онд танилцаад үерхэж байгаад 2011 оноос нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2012 онд ******* “2-лаа байртай болъё” гээд надаас 4 сая төгрөг аваад ээж Ч.Хдаа өгч байсан. Сүүлд нь “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай” гэж хадам ээж Ч.Х хэлж байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх гэсэн боловч Ч.Х ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байр 12 тоот өөрийн нэр дээр бүртгэлгүй байраа охин Х.*******ад 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Иймд Ч.Хг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байгаа. ...Мөн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.Хгаийн байрыг түрээслэж байгаа той уулзахад Ч.Хгаас 1 жилийн хугацаатай сарын 400.000 төгрөгөөр байр түрээслэж байгаа Ч.Хд 4 сая төгрөг бэлнээр өгөөд мөнгөнийхөө хүүнд нь уг байранд нь түрээсээр амьдарч байгаа гэж байсан юм.” гэх мэдүүлэг,
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...66 дугаар байрны 12 тоот орон сууцыг цаад барилга барьж буй компанитай урьчилан тохироод гэрээ байгуулсан байсан, уг гэрээнд барилгыг баригдаж дууссаны дараа Ч.Х уг байрыг худалдан авч үл хөдлөхийн гэрчилгээг авна гэсэн байсан гэрээний дагуу уг байрны эзэмшигч нь Ч.Х болох нь тогтоогдсон тул гэрээг баталж өгөх хуулийн үндэслэлтэй болсон тул гэрээг нь баталж өгсөн. ...шүүхийн шийдвэрийг надад үзүүлсэн уг шийдвэр дээр Ч.Хгийн талд асуудлыг шүүх шийдвэрлэсэн байсан шүүхийн шийдвэрийг мөн үзэж баталж өгсөн юм. Тухайн үед барилга нь баригдаж дууссан хойно гэрчилгээг олгоно гэсэн гэрээтэй, байрны гэрчилгээ нь гараагүй байсан тул дээрх баримтуудыг үндэслэн нотариатаар баталгаажуулж өгсөн. мэдүүлэг,
Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №000153181 дугаартай ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 12 тоот байрны улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан он сар нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар бүртгэлийн гэрчилгээ нь нэгдмэл дугаартай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно гэж заасан байдаг тул тухайн мэдүүлэг гаргасан он сараар бичиж олгосон” гэх мэдүүлэг,
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2014 онд шиг санагдаж байна Ч.Х гэх эмэгтэйгийн байр түрээслэнэ гэсэн зарын дагуу анх холбогдоод уулзахад 4.000.000 төгрөг зээлчих хүүний мөнгөнд ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот 3 өрөө орон сууцандаа суулгая гэхээр нь би сарын 12 хувийн хүүтэй гэрээ хийгээд 3 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1 сая төгрөгийг нь 10 хоногийн дараа өгч байсан юм.” гэх мэдүүлэг,
Гэрч Ү. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот орон сууцыг ******* гэх хүнээс худалдан аваад гэрчилгээг нь өөрийн нэр дээр болгон авч байсан юм, би уг 3 өрөө орон сууцыг 62.000.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2015 оны 10 сарын үеэр шиг санагдаж байна. Ч.Х нь надаас 15.000.000 төгрөг зээлээд зээлийнхээ барьцаанд ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот 3 өрөө орон сууцыг тавиад 1 сарын хугацаатай мөнгө зээлж байсан юм. Тэгээд би уг ******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот байрыг нь зээлийнхээ барьцаанд өөрийнхөө нэр дээр ордерыг нь шилжүүлэн авч байсан, тухайн үед уг байр нь Ч.Х гэгчийн охин *******ын нэр дээр байсныг Ч.Х нь миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. гэх мэдүүлэг,
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр нь гэх Ч.Х гэх эмэгтэйн хамтаар ирсэн Ч.Х гэх эмэгтэй, тэр залуу хоёр уг байрыг зарж байсан. Тэгээд манай эхнэр бид хоёр уг байрыг худалдаж авахаар болоод уг залуу, Ч.Х гэх эмэгтэй хоёртой байр худалдан авах үнэ хөлсөө тохиролцоод 62.000.000 төгрөгөөр дүүргийн 2-р хороо 66-12 тоот 3 өрөө байрыг авахаар болсон. Ингээд уг байрыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдаж авахдаа байрных нь ордер ******* гэх эмэгтэйн нэр дээр байсан бөгөөд мөнгийг нь уг ******* гэх эмэгтэйн дансруу хийсэн юм.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Х нь охин Х.*******ад өгсөн Орон сууц бэлэглэх гэрээ мэдүүлэг, хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ******* дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 12 тоотын өмчлөгчтэй холбоотой баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Ч.Хд ямар нэг эд хөрөнгөгүй талаар шийдвэр гүйцэтгэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Х сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Түүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө тухайн үедээ байгаагүй гэсэн мэдүүлгүүд, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан ч шүүгдэгч нь өөрт олгосон орон сууцны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр төрсөн охин *******даа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, улмаар уг байрыг өөрийн санаачлагаар бусдад борлуулж байсан үйлдлүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөхгүйгээр уг эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ч.Х нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд БЗД-ийн 22-р хорооны 77-р байрны 1-р орц 16, БЗД-ийн 16-р хороо 72-5, БЗД-ийн 1-р хороо 10-р байрны 46, БЗД-ийн 18 дугаар хороо 13-р хороолол 12 дугаар байрны 58, СБД-ийн 10 дугаар хороо 103-р байрны 37, БЗД-ийн 19-р хороо 101-р байр 26, БЗД-ийн 1-р хороо 30-р байрны 58, БЗД-ийн 1-р хороо 55А байрны 406, БЗД-ийн 2-р хороо 26-7 тоотод оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ирээгүй зэргээр удааширсан үйлдлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн болох нь Хохирогч Г.Уянгын шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2014 оноос хойш удаа дараа оршин суух хаягаа өөрчилж шийдвэр гүйцэтгэгч нараас зугатаж улмаар эрэн сурвалжлуулж байсан. ” гэв. Хохирогч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт: “12 жил зайлсхийсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж 5 жил шүүхийн.шийдвэр.биелүүлэхээс.зайлсхийсэн”.гэв.
Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шийдвэр гүйцэх ажиллагааны явцад Ч.Хд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигтэй танилцахад Ч.Хг 2 удаа эрэн сурвалжилж олж тогтоосон, шүүхийн шийдвэрийн төлбөрийг төлж барагдуулаагүй тогтсон утасны дугаар хаягандаа байдаггүй байсан. Ч.Х нь дуудсан хугацаанд ирдэггүй, хаягаа байнга өөрчилдөг, утасны дугаараа солиод эргэж мэдэгддэггүй, хаягаа өөрчилснөө мэдэгддэггүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байна” гэх мэдүүлэг
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ер нь Ч.Х төлбөр төлөх талаар санаачлага гаргадаггүй, дуудсан цагт ирдэггүй, тодорхой хаягт оршин суудаггүй, байнга хаягаа өөрчилж явдаг байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сараас уг гүйцэтгэх хуудсанд ажиллагаа хийж эхэлсэн. Би уг нэхэмжлэлийн холбогдогч Ч.Хг дуудаж гүйцэтгэх хуудсанд бүртгэгдсэн гар утасны дугаарууд нь холбогдохгүй байсан тул 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Консул 14-377 тоот дээр байсан эсэхийг хороон дээр нь очиж тодруулахад уг хаяган дээрээ Ч.Х нь байдаггүй оршин суух бүртгэлтэй боловч байдаггүй гэж байсан, мөн хороон дээр нь бүртгэлтэй Ч.Хгийн гар утасны дугааруудыг нь өрхийн дэвтэрээс авч залгахад мөн холбогдох боломжгүй байсан, ер нь бол Ч.Х өөрөө гар утсаа авдаггүй, зарим нэг дугаар нь дуудаад байдаг байсан. ...Ч.Хгаар нь өөрөөс нь "эд хөрөнгийн мэдүүлэг" авахад хаана ажилладаг, хаана амьдардаг, өөрийн нэр дээр хөрөнгөтэй эсэх, утасны дугаар зэргийг нь тэмдэглэн авсан, тухайн үед Баянзүрх дүүргийн 16-р хороо 72-5 тоотод оршин суудаг гэсэн тул уг байрлуу очиж үзэхэд түрээсийн байранд оршин сууж байсан түрээсийн мөнгө төгрөгөө өгөөгүй шөнө орой зугтаачихдаг гэж тэр байрыг нь түрээслэж байсан хүмүүс ярьж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2014 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Ч.Хгийн Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх хаяг болох Баянзүрх дүүргийн 22-р хороо 77-16 тоотод амьдарч байгаа гэсэн мэдээллийн дагуу очиход уг байранд Ч.Х нь байхгүй, харин Т.Цагаанаа гэгч хүн уг тоотод түрээсээр амьдарч байсан ба Ч.Х нь 1-2 сарын өмнө уг байрнаас нүүсэн байсныг нь тогтоосон..” гэх мэдүүлэг, /3хх-ийн 198 дугаар хуудас/
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ч.Хгийн байгаа гэх Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12-38 тоотод очиход уг байранд Ч.Х нь огт оршин суудаггүй түрээсийн байр байсан. Ингээд Ч.Х нь тухайн байранд оршин суудаггүй болох нь тогтоогдсон, материалд тусгагдсан утаснууд нь холбогдохгүй байсан тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулахаар тогтоолыг Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.аар тогтоол үйлдүүлж байсан юм. Ингээд Ч.Хг эрэн сурвалжлах хэсгээс хайж Ч.Хг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103 дугаар байрны 37 тоотод оршин суудаг болохыг нь тогтоосон. Тухайн үед Ч.Хгийн амьдардаг давхарыг тогтоож айл болгоны хаалгыг цохиж байж Ч.Хг олж тогтоож байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би тухайн Ч.Хтай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103-37 тоотод түрээслэн амьдардаг гэдгийг шийдвэр гүйцэтгэгч ын тогтоож ирүүлсэн байсан тул уг хаягаар очиход Ч.Х өөрөө байгаагүй ...тухайн үед Ч.Хгийн утсыг ар гэрийнхэнээс нь авсан байсан тул залгаж удаа дараа Ч.Хг дуудахад огт ирж уулзаагүй, харин өөрийн түрээсийн байрнаас шүүж өөр газар түрээслэж амьдарч байгаа хаягаа өгсөн. Уг хаяг нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Тэнгэр 2 хотхонд нэг түрээсийн байранд амьдарч байхад нь очиж уулзсан. ...Ингээд дахин Ч.Хг удаа дараа утсаар дуудахад огт ирж уулзаагүй, ер нь дуудахаар ирдэггүй тавьсан шаардлага биелүүлдэггүй байсан тул Ч.Хгийн хаягийг утсаар асууж очиход Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах өөр байранд нүүж очсон байсан,...10 орчим сар ажиллагаа явуулахдаа бараг 7 хоног бүр дууддаг боловч ирж байгаагүй,” гэх мэдүүлэг,
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.Хг эрэн сурвалжлах тогтоол гаргаж түүний оршин суугаа хаягийг тодорхой болгох мөн эд хөрөнгөтэй эсэхийг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэх газрын эрэн сурвалжлах хэсэгт тогтоолыг хүргүүлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот хаягаар нь очсон боловч уг хаяган дээрээ Ч. Ч.Х нь оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Ингээд Ч.Хг эрэн сурвалжлаад 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр шүүх дээр Ч.Хг олж уулзаад ямар асуудлаар явж байгаагаа тайлбарлан ямар хаяган дээр явж байгааг нь тодруулахад "БЗД-ийн 22-р хороо 77-16 тоотыг хөлсөлж амьдарч байгаа гэж байсан, харин цахим үнэмлэхийн хаяг нь БЗД-ийн 14-р хороо Консул 15-377 тоотод бүртгэлтэй боловч хашаа маань газарт орчихсон учраас тэндээ амьдардаггүй гэж байсан юм. ... Би Ч.Хтай 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уулзсанаас хойш Ч.Х тухайн үед 9*******41257 гэсэн дугаар дээр байгаа гэсэн боловч хэсэг хугацаанд уг дугаар нь холбогдож байгаад дараа нь огт холбогдох боломжгүй болсон байсан. ... Ингээд 2016 оны 01 сарын 06-ны өдөр Ч.Хгийн оршин сууж байгаа гэх Баянзүрх дүүргийн 18-р хороон дээр очиж Сугар-Энх өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж эмч Отгонбилэгээс Ч.Хгийн талаар мэдээлэл авахад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шижир гэх хүү төрүүлсэн, ...Ингээд Баянзүрх дүүргийн 18-р хороо 12-58 тоотод очиход хаалга огт тайлж өгөөгүй, хэсгийн ахлагчтай уулзахад уг хаяган дээр Ч.Х гэж хүн байсан гэж байсан юм. Ингээд Ч.Хд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх материалыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба руу шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг,
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 09 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгч О.ын тогтоолоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн 10-р хороо 103-37 тоотод оршин суудаг болохыг олж тогтоон шийдвэр гүйцэтгэгч О.ад хүлээлгэж өгч эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Хажидмаагийн Ч.Хг эрэн сурвалжлах тогтоолын дагуу Ч.Хг эрэн сурвалжилж 13-22 УНГ Т.Приус маркийн машинтай явж байхад нь 2018 оны 02 дугаар сард олж авч шийдвэр гүйцэтгэгч д хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,
Цагдаагийн мэдээллийн Асап санд Ч.Хг оргодол байдлаар эрэн сурвалжилсан мэдээлэл, мөрдөгчийн тэмдэглэл,
Шүүгдэгч Ч.Хг эрэн сурвалжлах тухай 156-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Хажидмаагийн тогтоолын хуулбар ,
Шийдвэр гүйцэтгэлийн №14310136 дугаартай Ч.Хд холбогдох 286 хуудас хувийн хэргийг хуулбарлан авсан баримтууд болон уулзалтын тэмдэглэлүүд ,
Шийдвэр гүйцэтгэгч Б., Д.Болормаа нарын 2014.06.18-ны өдрийн тэмдэглэлд "...би одоо БЗД-ийн 22-р хорооны 77-р байрны 1-р орц 16 тоотыг хөлсөлж амьдарч байгаа" гэсэн Б.Ч.Хтай хийсэн уулзалтын тэмдэглэл,
Шийдвэр гүйцэтгэгч Б.ын 2014.06.18-ны өдрийн Б.Ч.Хгийн нөхөр Ц.тэй уулзсан тэмдэглэл,
Шийдвэр гүйцэтгэгч Б., Х. нарын 2014.09.04-ний өдөр "...БЗД-ийн 22-р хорооны 77-р байрны 1-р орц 16 тоотод Ч.Х гэж хүн байхгүй, 1-ээс 2 сарын дараа өмнө явсан, хаашаа явсныг мэдэхгүй Т.Цагаанаа гэх хүн мэдээлэл өгөв" гэх тэмдэглэл ,
шийдвэр гүйцэтгэгч Х.ийн 2014.09.11-ний өдрийн "...НД-ийн 2-р хороо 66-р байрны 12 тоот хаягт очиход түрээслэн амьдрагч Оюун-Эрдэнэтэй уулзахад Ч.Х одоо хаана байгааг нь мэдэхгүй саяхан л ирээд явсан хотод байр түрээслэж байгаа гэдэг" гэх тэмдэглэл,
шийдвэр гүйцэтгэгч Х.ийн 2014.09.12-ны өдрийн "...СБД-ийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Мэдээлэл лавлагааны ажилтан Сайнбилэгтэй уулзсан тэмдэглэл,
Шүүгдэгч Б.Ч.Хгаас шийдвэр гүйцэтгэгчид гаргасан 2015.05.18-ны өдрийн тайлбарт "БЗД-ийн 1-р хороо 10-р байрны 46 тоотод амьдардаг" гэсэн тайлбар,
Шийдвэр гүйцэтгэгч Б.ын 2016.01.06-ны өдрийн тэмдэглэл, хорооны тодорхойлолт, хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийн карт, өрхийн гишүүдийн үндсэн бүртгэл зэрэг баримтуудаар Б.Ч.Х нь БЗД-ийн 18 дугаар хороо 13-р хороолол 12 дугаар байрны 58 тоотод амьдарч байгаа баримтууд, хаягаар очиход хаалгаа тайлж өгөөгүй тухай тэмдэглэл,
шийдвэр гүйцэтгэгч О.ын 2016.08.04-ний өдрийн "...БЗД-ийн 18 дугаар хороо 13-р хороолол 12 дугаар байрны 58 тоотод Б.Ч.Х амьдрахгүй байгаа, 2016.01.27-ны өдрөөс эхлэн М.Булгансар гэдэг хүн түрээслэн амьдарч байгаа талаарх" тэмдэглэл
Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч П.ын 2016.08.05-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай тогтоол,
Шүүгдэгч Б.Ч.Хгийн нөхөр гийн төрсөн эгч Мөнхцэцэгтэй уулзаж тайлбар авсан шийдвэр гүйцэтгэгч Ц., С. нарын 2016.09.15, 16-ны өдрийн тэмдэглэл ,
Шийдвэр гүйцэтгэгч О.ын 2016.11.18-ны өдөр Ч.Хгаас эд хөрөнгийн мэдүүлэг авах акт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,
шийдвэр гүйцэтгэгч Х.ын 2017.06.15-ны өдрийн тэмдэглэлд "хаяг Сансарт 30-р байр 58 тоотод байгаа" гэх тэмдэглэл, мөн 2017.06.23-ны өдөр хаяг дээр очсон тэмдэглэл,
Шийдвэр гүйцэтгэгч Ч.гийн 2018.04.11-ний өдрийн тэмдэглэлд "...7 хоногийн өмнө БЗД-ийн 1-р хороо 55А байрны 406 тоотод амьдарч байгаа" гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчид ******* Багахангай дүүргийн Прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 26 ны өдөр №124 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс хойш мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн талаар Хохирогч байгууллагын төлөөлөгч Э.Батхишигийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн 2019 оны 02-р сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх газар дээр дуудаж уулзсан. Түүнээс хойш 5, 6 саруудад очиход гэртээ байгаагүй байсан. Хаягаа албан ёсоор мэдэгдээгүй, утас нь холбогдоггүй гэсэн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгч Э.Батхишигийн 2019 оны 05 дугаар сарын 29, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд төлбөр төлөгч Ч.Хгийн оршин суух ХУД-ийн 2-р хороо 89-10 тоотод очиход бага насны хүүхэд байсан тул зарлан дуудах, шийдвэр биелүүлэх мэдэгдэл нааж баримтжуулав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн хуулбар зэрэг нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Ч.Хг Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийг 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл удааширсан үйлдлээр үйлдсэн гэж шүүхээс үзлээ.
Учир нь шүүгдэгч Ч.Хд холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч байгууллагаас шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн талаар нотлох баримт ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гарган өгсөн: Ч.Х нь одоо хаана амьдарч байгаа болон хаана ажиллаж байгаагаа байнга мэдэгдэж байгаа. Ажил хийж байгаа учраас төлбөрөө төлж байгаа гэж мэдүүлсэн, төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн төлбөрийн баримтуудын хуулбар зэргийг үнэлэн тухайн өдөр уг гэмт хэргийг төгссөнд тооцлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор төлбөр авагч С.ийн эцэг Г.Сыг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолоор гэмт хэргийн хохирогчоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүрэгтэй байгууллага буюу ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гомдол гаргаснаар тогтоогдсон байна.
Харин иргэн Г.С нь шүүхийн шийдвэрээс санаатайгаар зайлсхийх гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж байгаа хүн учраас түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хариуцагч Г.С нь шүүгдэгч Ч.Хд холбогдох хэргийг мөрдөгч М.тай холбогдуулан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах тухай хүсэлт гаргасныг шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримт, үйлдэл нь тогтоогдсонтой холбогдуулан хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Хд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч овогт Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Хд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас уг зүйлд заасан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзах санал тус тус гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. нь шүүгдэгчид холбогдуулан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй болно.
Харин энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.С нь шүүхийн шатанд 15.000.000 төгрөгийн сэтгэл санааны хохирол, төлбөр төлөгдөөгүй байдлаас болж байр түрээслэсэн гэх 25.000.000 төгрөгийн нийт 40.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх хянан үзээд нотлох баримт хангалтгүй байдлыг харгалзан 25.000.000 төгрөгийн хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр, 15.000.000 төгрөгийн сэтгэл санаанд хохирол учруулсан байдлыг шүүгдэгчийн зүгээс бий болгосон нь тогтоогдоогүй учир энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүйгээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг торгох ялаас дүйцүүлэн эдэлсэнд тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор гаргуулахаар хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Хгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 105 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105.000 төгрөгийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөс хасаж эдлэх ялыг 2.595.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
5.Шүүгдэгч Ч.Хд холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.С нь 25.000.000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Сын шүүгдэгчээс нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
8.Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД