Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 109

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,   

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.Гад холбогдох эрүүгийн 1707002580187 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******,******* тоотод оршин суух,

урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаас зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 828 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар нийт 6 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 9 сар 9 хоногийн хорих ялаар тогтоосон, ******* овогт Ц.Г / /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******4 тоотод оршин суух иргэн Д.*******гийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн ээмэг, монетон бөгж, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.580.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө ойрын хугацаанд төлж барагдуулна. Дахиж өөр хэрэг байхгүй нэмж шалгуулах зүйлгүй” гэв

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “...2017 оны 10 сарын дундуур би нөхрийнхөө хамтаар Эрдэнэт хотруу явж байсан юм. Гэтэл 22 цагийн үед манай бэр ******* надруу утасдаад ажлаа тараад гэртээ ирсэн чинь байшингийн хойд талын цонх онгорхой байна. Гэрт хулгай орсон юм шиг байна гэртээ орж чадахгүй байна гэсэн. Би санаа зоволтгүй аав, ээжийг дууд бас цагдаа дууд гэж хэлсэн. Маргааш нь би гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзсэн чинь миний 2008 онд 450,000 төгрөгөөр мөнгөн завьяагаас худалдан авч байсан улаан шигтгээтэй монетон клонтой, монетон гинж, мөн ижил шигтгээтэй бөгж, 2004 онд 180,000 төгрөгөөр  авч байсан нарийн хээтэй монетон кольцоо, Хайнан улсаас Монгол мөнгөөр 100,000 төгрөгөөр худалдан авч байсан сувдан бугуйвч, 80,000 төгрөгөөр худалдан авч байсан автомат клашников бууны жад зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.*******ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өглөө 7 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ажилтай байсан учир орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гал тогтооны өрөөний цонх онгорхой, аав, ээж хоёрын унтлагын өрөөний эд зүйлүүд болон том өрөөний бурхан тахилга хийдэг хайрцаг онгорхой эмх замбараагүй болчихсон байсан. Миний хоёр монетан ээмэг, гинж, бугуйвч, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн 2 давхарт байсан мөнгө хийдэг гахайг хагалаад дотор нь байсан 100,000 гаран төгрөгийг аваад явсан байсан. Мөн үүдний хэсэгт байсан бор өнгийн арьсан гутал алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33/,

 

            Шүүхийн шийнжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 5395 дугаартай “...Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN005210000233, MN003010002526,  MN003010000042, 53586 дугаараар 4 удаа бүртгэгдсэн Ц.Гын баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

            Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 58 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******4 тоотод оршин суух иргэн Д.*******гийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн ээмэг, монетон бөгж, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.580.200 төгрөгийн хохирол хохирогч Д.*******, Б.******* нарт учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө ойрын хугацаанд төлж барагдуулна. Дахиж өөр хэрэг байхгүй нэмж шалгуулах зүйлгүй” гэх, хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “...22 цагийн үед манай бэр ******* надруу утасдаад ажлаа тараад гэртээ ирсэн чинь байшингийн хойд талын цонх онгорхой байна. Гэрт хулгай орсон юм шиг байна гэсэн. ....Маргааш нь би гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзсэн чинь миний 2008 онд 450,000 төгрөгөөр мөнгөн завьяагаас худалдан авч байсан улаан шигтгээтэй монетон клонтой, монетон гинж, мөн ижил шигтгээтэй бөгж, 2004 онд 180,000 төгрөгөөр  авч байсан нарийн хээтэй монетон кольцоо, Хайнан улсаас монгол мөнгөөр 100,000 төгрөгөөр худалдан авч байсан сувдан бугуйвч, 80,000 төгрөгөөр худалдан авч байсан автомат клашников бууны жад зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...” гэх, хохирогч Б.*******ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний хоёр монетан ээмэг, гинж, бугуйвч, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн 2 давхарт байсан мөнгө хийдэг гахайг хагалаад дотор нь байсан 100,000 гаран төгрөгийг аваад явсан байсан. Мөн үүдний хэсэгт байсан бор өнгийн арьсан гутал алдагдсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 5395 дугаартай дүгнэлт, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Гад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын орон байранд  хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч 1.580.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Г нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 828 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн 6 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 9 сар 9 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 437 дугаар ангид эдэлж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 22-ний байдлаар урьд цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэнд тооцоод шүүгдэгч Ц.Г нь энэ шийтгэх тогтоол гарахад 5 жил 10 сар 17 хоногийн үлдэгдэл хорих ялтай байна. 

            Шүүгдэгч Ц.Гын  урьд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын *******-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч Ц.Гад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, хохирогч Д.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 651,600 төгрөг, Б.*******т 928600 төгрөгийг бүгд 1,580,200 төгрөгийг шүүгдэгч Ц.Гаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

           

            Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гыг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т 2 жилийн хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 10 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 10 сар 17 хоног хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг оногдуулсан 7 жил 10 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын *******-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.Гаас 1,580,200 төгрөгийг гаргуулан хохирогч *******д 651,600 төгрөг, хохирогч *******т 928,600 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД