Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00087/И |
Дугаар | 120 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 120
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, ПЛ65021001 регистрийн дугаартай, Жадик хуланбай овогт Сейлханы Бүлдиргений хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Бүлдирген, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Бүлдирген нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийг 1981 онд төгсөж, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар ажиллаж байгаад 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл номын мухлагийн худалдагчаар ажиллаж байсан. Тус Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан талаарх архивын баримт олдохгүй байх тул намайг 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид номын мухлагийн худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Хэрэглээний хоршоонд мухлагийн худалдагчаар тус тус ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Бүлдирген нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид номын мухлагийн худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Хэрэглээний хоршоонд мухлагийн худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142 дугаар лавлагаа,
-Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Ховд сумын Хэрэглээний хоршооны даргын 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- С.Бүлдиргений 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ажлын тухай мэдээний тэмдэглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар,
-Р.Муратын “би 1979-1995 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан ба С.Бүлдирген нь тэр үед мухлагийн худалдагч, номын худалдагчаар ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Е.Хуантханы “би 1978-1995 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан ба С.Бүлдирген нь тэр үед мухлагийн худалдагч, номын худалдагчаар ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Бүлдиргенийг 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид номын мухлагийн худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Хэрэглээний хоршоонд мухлагийн худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жадик хуланбай овогт Сейлханы Бүлдиргенийг 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид номын мухлагийн худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Хэрэглээний хоршоонд мухлагийн худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА