Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 111

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч прокурор С.Цэрэндалай, 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч А.Б

шинжээч С.*******

гэрч Д.О,  Б.Б, А.Б, А.Б, Б.А

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наньдбаян овогт Ч.Гт холбогдох эрүүгийн *******тай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******  аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” тур ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эгч, 2  хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн ******* хороо, Тэрэлж шугуй *******од оршин суух, урьд 2000 оны 01 сарын 19-ний өдөр ******* аймгийн шүүхийн 03 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн   дугаартай, Наньдбаян овогт Ч.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Г нь  2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цагийн үед ******* улсын дугаартай Прадо-77 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр А.Бийг Налайх дүүргийн ******* хорооны нутаг “Том цагаан” гэх газарт тээврийн хэрэгслээс гуталгүй буулгах, мөн өдрийн шөнө 23.30 цагийн үед Налайх дүүргийн ******* хороо Тэрэлж шугуй ******* гэртээ түүний үснээс нь зулгаах, биеийн хөл, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, өшиглөх, зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,  хохирогч А.Бийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан   гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хайрт ханьдаа гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Миний буруу ханиасаа уучлалт гуйж байна. Нэг нэгнээ хардаж маргаснаас болж ийм асуудал болсон. Хардах болсон үндэслэл нь манай эхнэр өөрөө намайг 3-4 удаа хуурсан гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд энэ асуудлаас болж бид маргалдсан. Гадуур хувцсаа тайлаад машинаас буусан. Харин гутлаа тайлахыг нь бол би огт хараагүй. Эхнэр машинаас буугаад 5-6 минут л болсон байх. Би буцаж очоод эхнэрээ аваад гэртээ харьсан. Гэртээ ирээд хэрүүл үргэлжилж би үснээс нь зулгааж цохиж өшиглөсөн асуудал байгаа. Хохирогчийн эмчилгээний зардлыг би бүгдийг нь барагдуулсан. Гэм буруугийн талаар маргахгүй хийсэн хэргээ хүлээж байна” гэв.

 

Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ч.Гийн хэлдэг зүйл бүгд худлаа. Би эмнэлэгт хэвтээд хэргийн газар руу дүүгээ явуулаад зургийг нь авахуулсан. Чи миний бүх хувцсыг тайлаад ганцхан дотуур өмдтэй минь үлдээсэн. Ер нь архи уухаараа л харддаг. Би маш их айсандаа найзтай чинь 6-7 удаа унтсан гэж худлаа хэлсэн. Эмчилгээний зардал төлөгдсөн. Ихэнх тохиолдолд зодчихоод  дараа нь бэлгийн харьцаанд ордог. Хэрвээ үгүй гэх юм бол дахиад зоддог. Би маш их гомдолтой байна. Сүүлд эмнэлэгт хэвтсэн төлбөрөө би өөрөө төлсөн. Бусад төлбөрийг нь Ч.Г төлсөн. Би болсон бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Намайг зодсон асуудлыг би гэрийнхнээсээ тас нуусан. Ээжийг нүдээ яасан юм гэхээр нь моринд шижүүлсэн гэж худлаа хэлсэн. Гомдолтой байна  ” гэв.

 

Шинжээч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “... хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцуулав. Дээрхи ахар сүүлний 1 дүгээр нугалмын их биеийн хугарал нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна, 7 долоо хоногоос дээшхи хугацааг удаан хугацаанд хамааруулж үздэг. Нурууны суулт нь гэмтэл биш удаан хугацааны туршид үүсдэг архаг хууч өвчин юм ахар сүүл хугарснаас болж нурууны суулт үүснэ гэсэн шалтгаан байхгүй ээ. Осголт гэдэг нь нам хэвийн үйлчлэлд хүний бие даарахаар үзүүлж байгаа хариу үйлдэл юм. Хөлдөлт гэдэг нь аль нэг эрхтэн буюу аль нэг хэсэгт нам хэвийн үйлчлэлээр үүсгэгдэж байгаа үйлчлэлийг хөлдөлт гэдэг. Цас буюу хүйтэн гадаргуу дээр хоёр хөлний тавхай түрүүлж хүрч байгаа учир түрүүлж хөлдөлт явагдаж байгаа юм. Хэрвээ гарын алгаараа хүйтэн гадаргуу дээр хүрч байгаа бол гарын алга түрүүлж хөлдөнө өө. Бусад биеийн хувьд осголт бүх биеэр явагдаж байгаа. Мохой зүйл гэдгийг ир үзүүртэйгээс бусад бүх зүйл хамаарна. Ахар сүүл хугарах мөчид өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Учирсан гэмтлүүдийн хамгийн хүндийг бичнэ. ” гэв

 

Гэрч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 01 сарын 02-ны орой А.Б эгч, Ч.Г ах хоёр гарч яваад шөнө 11-12 цагийн үед буцаж орж ирсэн. Тэгснээ нээх удалгүй утсаар яриад буцаад гараад явсан. Маргааш өглөө нь би 7 цагийн үед босоод цай чанаж байхад 8 цагийн үед А.Б эгч, Ч.Г ах 2 орж ирсэн. Маргалдсан зүйл мэдэгдээгүй Ч.Г ах хүүхдээ тэврээд дээшээ гараад явсан. А.Б эгч надтай хамт цай унд чанаад үлдсэн. 1 сарын 02-ны орой би 4 хүүхэдтэй нь хамт бид 5 л байсан. Ч.Г ах А.Б эгчийг алгадсан бас жаахан маргалдаад байсан. Тэрнээс өөр зүйл сонсоогүй. 7 сард А.Б эгч тос түрхээд ирье гэж гараад морь ялаархаад цохичихлоо гээд нүднийх нь дээд талд хөхөрчихсөн орж ирсэн. Энэ үед Ч.Г ах морь гээд уяа руу явчихсан байсан. Мэдүүлэг өгсний дараа А.Б эгч 2-3 хоногийн дараа чи миний талд хэдэн үг хэлчихгүй яасын гээд утсаар ярьсан. Энэ 2-ын хувьд нэг нэгэндээ халамжтай хайрлаад л байх шиг байдаг. А.Б эгч уучихаараа хааяа Ч.Г ахыг хардаад үглэж, зандарч байгаа харагддаг. Өөр бусдаар хэрүүл маргаан хийгээд байдаггүй.  ” гэв

 

гэрч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...  2020 оны 01 сарын 6 нд ээж надруу залгаад А.Б, Ч.Г нар хотруу эмнэлэг рүү явсан гэртээ ирж хоносонгүй ямар нэгэн учир байна гэсэн. Тэгэхээр нь 2020 оны 1 сарын 07-ны өдөр төрсөн эгч А.Б рүү яриад эмнэлэгт очиход хоёр хөл нь битүү боолттой гуянаасаа доош хөх алаг болсон. Хоёр гар нь мөрнөөсөө шуу хүртлээ хөхөрсөн. Нуруу нь ахар сүүлнийхээ тэнд том хөхрөлттэй, үс халцарсан байдалтай байсан. Би үүнийг хараад цочирдсон. Тэгээд эцэг, эхдээ хэлээд цагдаагийн байгууллагад хандсан” гэв

 

  гэрч А.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 1 сарын 02-ны шөнө Ч.Г ахын машин дуугараад байхаар нь бие засангаа харсан чинь Ч.Г ах хойноос машинтайгаа ирж яваа харагдсан. Машины урд гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдсан. Тэгээд А.Б эгч машиндаа суугаад  тэр хоёр манай гэрийн хажуугаар явж өнгөрсөн. Маргааш нь Ч.Г ахтай тааралдаад  өчигдөр юу  хийж явсан юм бэ? гэсэн чинь харин бид 2 жаахан маргалдаад гэж хэлсэн. А.Б эгч Бараан өнгийн хувцастай харагдсан. Машин дотор ямар хүмүүс байсныг нь бол мэдэхгүй ээ...” гэв

гэрч  Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэргийг би 2020 оны 1 сарын 7-нд мэдсэн. 1 сарын 6-нд 11 цагийн үед Ч.Гийн хүүхдүүд нь аав ээжийг эмнэлэгт хэвтүүлэх гээд хот явсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь  Ч.Г манайд орж ирэхээр нь манай хүн А.Бийг хаана хэвтүүлсэн юм бэ гэхэд хороололд хувийн эмнэлэгт хэвтүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад хэвтсэн юм бол гэж бодоод А.Б рүү залгахад утсаа авахгүй байхаар нь хүү А.Б руу утсаар ярьсан. Үдээс хойш 15 цагийн үед танихгүй дугаараас дуудлага ирээд  А.Б гэдэг хүнийг таних уу? гэхээр нь ээж нь байна гэж хэлтэл танай охин хүний гарт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Б руу залгаад үзээдэх гэж хэлсэн. А.Б намайг та өөрөө ирж хар гэхээр нь би очсон. Тэгээд хувийн эмнэлгээс нь гаргаад гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтүүлэхээр авч явсан. Гэмтлийн эмнэлэг 24 цагийн дотор ирээгүй учир авахгүй гэсэн тул буцаад хувийн эмнэлэгтээ очсон. Хувийн эмнэлэгт байхад Налайхын цагдаагийн хэлтсийн байцаагч Батгэрэл ирээд ээжтэйгээ хамт байцаалт өгөх үү ганцаараа өгөх үү гэж асуухад А.Б намайг байлцуулна гэсний дагуу би хамт байлцсан. Тэгж л би юу болсон тухай мэдсэн гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны орой машинтайгаа хөдөлж Түвшинжаргалын гэрт очиж хоёр хүүхдэд нь бэлгээ өгчихөөд хоол унд идээд Түвшөө нэг шил архи гаргаж өгөхөөр нь нэг хоёр хундага татсан. Манай эхнэр лаазтай пиво 2-ыг уусан. Тэднийхээс гараад найз Чинбатынд очиж 2 хүүхдэд нь бэлгээ өгчихөөд үүднээс нь буцсан. Харих замдаа Дуган цагаан гэх газар ирээд эхнэртэйгээ жаахан маргалдсан. Намайг загнаад байхаар нь чи Нямдэлгэртэй явдаг юм уу гэж хэрүүл хийсэн. Гэрээс зүүн талд байдаг Том цагаан гэх газрын хавьд эхнэр намайг загнаж байгаад буулаа зогс гэхээр нь би замаас гарч “чи намайг ингэж доромжилж байхаар миний авч өгсөн юмыг өг гэсэн чинь гадуур куртикээ тайлж үлдээгээд машинаас буусан. Би цаашаа хэсэг явж байгаад зогссон. Эхнэрийг ирэхгүй болохоор нь буцаж очоод машиндаа суулгаад гэртээ ирсэн. Үргэлжлүүлээд маргалдаж байгаад би уурандаа үснээс нь татаад, хөл, гар, нуруу хавьд нь хэд хэдэн удаа  цохиж өшиглөсөн. Ингээд байж байтал манай дүү Бадамцэцэг утсаар яриад “нөхөр хүнд зодуулаад Налайхын эмнэлэг дээр байна.  Хүрээд ир” гэхээр нь бид хоёр гарч явсан... ” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/

 

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны өдөр манай нөхөр бид хоёр Түвшөөгийн хүүхдүүдэд бэлэг өгөхөөр 20 цагийн үед очоод хоол цай идээд нэг шил архи уусан. 22 цагийн үед Чинбатынд  очиж хоёр хүүхэд нь гарч ирэхээр нь бэлгийг нь өгчихөөд гэр рүүгээ буцсан. Ч.Г замдаа маргаан үүсгэж чи миний найзтай явалдлаа, чи ер нь яасан их бөгсөө худалддаг юм бэ гэж загнасан. Би тийм асуудал байхгүй гэдгээ  хэлсээр байсан. Тэгтэл уурлаад замаас гарч чи миний авч өгсөн юмыг өг гэхээр нь би курикээ тайлж өгтөл хойшоо шидсэн. Маргаж байх явцдаа хар түрийтэй гутлаа тайлж орхисон. Намайг машинаас буу гэхээр нь би бууж хөл нүцгэн үлдээд нөхөр цаашаа давхиад явсан. Би доошоо алхаад даарахгүй гэсэндээ машины дугуйн мөрөнд халцарч шороо нь гарсан газар зогсоод хоёр хөлөө ээлжилж барин дулаацуулсан. Тэгээд дахиад доошоо жаахан явсан. Гэтэл Ч.Г эргэж ирээд намайг дайрах гэж байгаа юм шиг тулж зогссон. Би машиндаа суугаад бид гэртээ харьсан. 00 цагийн үед гэртээ ирээд маргалдаж байгаад миний зүүн бугалга руу  2 удаа цохьсон. Баруун гуяны гадна талд нэг удаа өвдөглөж, өшиглөсөн. Мөн намайг чи янхандаад яваарай гээд араас ахар сүүл рүү 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж өшиглөсөн. Тэр үеэс өвдөөд сууж чадахгүй хөндүүрлээд эхэлсэн. Би машинаас буухдаа хар алаг цамцтай, даавуун хар өмдтэй гуталгүй буусан. 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс хойш Ч.Г надруу утсаар ярихдаа цагдаа ирээд мэдүүлэг авахад өөрөө гарч унаад ахар сүүлээ гэмтээсэн, өөрөө хөлөө хөлдөөсөн. Ч.Г намайг нэг алгадснаас өөрөөр зодож цохиогүй, зүгээр л хэрэлдэж маргалдснаас өөр зүйл болоогүй гээд мэдүүлчих гэж ятгаад байсан. Би Ч.Гийн үгэнд орж худлаа мэдүүлэг өгөөгүй. Болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. 3 дахь удаа мэдүүлэг өгөхөд мөн л ятгасаар байсан. Манай дүү миний утсан дээр яриа бичдэг программ суулгаж өгсөн. Би яриаг нь бичээд СD-нд буулгаад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 17-30 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүргэн, охин хоёр гарч орж харагдахгүй болохоор нь гэрт нь ороход А.Б орон дээрээ хэвтэж байсан. Хоёр гарын бугалга нь хөхөрсөн харагдахаар нь яасан гэсэн Чинбаагийн гэрт очоод ирэх замдаа Ч.Г зодсон гэсэн. 2020 оны 01 сарын 06-нд хүргэний том хүү Мөнх-Эрдэнэ аав ээжийг эмнэлэгт хэвтүүлэх гээд аваад явсан гэж хэлсэн. Ч.Гийг гэрт орж ирэхээр нь асуусан чинь хороололд хувийн эмнэлэгт хэвтүүлсэн гэж хэлсэн. Ч.Гийг гарсны дараа А.Б рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Үдээс хойш нөхөр бид хоёр хот орж хэвтэж байгаа эмнэлэг дээр нь ирэхэд А.Бийн хоёр хөл нь боолттой, хөл гар нь хөхөрсөн зодуулсан шинжтэй байсан. Асууж шалгааж байгаад тэр шөнө машинаар харьж явахдаа, гадаа хөөж буулгаад хөлийг нь хөлдөөсөн болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 41-47 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Б.А мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн:”...Би хэд хоног малаа хайж яваад 2020 оны 01 сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд охин А.Бийг эмнэлэгт хэвтсэн гэсэн. Тэр оройдоо Улаанбаатар хот орж эргэхээр очтол А.Бийн хөлийн тавхай нь боолттой, гар хөл нь энд тэндээ хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэж асуухад Ч.Г зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

Гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 07-нд ээж утсаар залгаад А.Б эгч чинь эмнэлэгт хэвтсэн байна. Яагаад хэвтсэнийг нь мэдээдэх гэсэн. Эгчтэй яриад түүний хэвтэж байгаа МВЖ эмнэлэгт очиход эмчилгээ хийлгээд дусал залгуулчихсан, хоёр хөлийн тавхай нь боолттой, хөл, баруун гар нь хөхөрсөн байсан. А.Б эгч эмнэлэгт хэвтэж байсан болохоор хэрэг гарсан газрыг нь заалгаж аав Алтанхугийн хамт 2020 оны 01 сарын 08-ны өдөр очиж гар утсаараа зургийг нь авч бэхжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58, 2-р хх-ийн 7-р хуудас/

 

Өсвөр насны гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны орой аав, ээж хоёр найзынх руугаа явна гээд машинтайгаа гарсан. Ээж гарахдаа намайг Төөгөө ахынхаа хүүхдүүдэд хань болж хоноорой гэсэн. Төөгөө ахынд кино үзэж байгаад шөнө 23 цагийн үед гарахад аав, ээж хоёр ирчихсэн. Ээж гэр рүүгээ орж, аав машинаа гражид хийж байгаа харагдсан. Манай аав ээжийг зодож цохиод байдагүй. Хааяа тэр хоёр ажлаасаа болоод мууддаг ч удалгүй эвлэрчихдэг. Аав ажил ихтэй болохоор архи нээх уугаад байдаггүй. Хааяа найзуудтайгаа уухаар нь ээж аавыг загнаад байдаг. Тэгэхээр дээд давхарт бид нарын хөлд орж ирээд унтаад өгдөг. Аав бидэнтэй ойр байж сайн ханддаг. Ээж сүүлийн 2 жилд муухай ааштай болоод байгаа. Намайг их загнадаг. Хоёр дүү муудалцсан ч намайг муудалцууллаа гэж загнадаг. Бас уурлахаараа би үхээд өгье та нар ээжгүй бол сайхан байна уу гэхээр нь  би их айдаг. Ээжийг загнахаар би сэтгэл санааны дарамтанд орчихдог. Ээжийн дүү А.Б 2020 оны 03 сарын 06-ны өдөр хот руу хамт явж байхдаа танай аавыг 10-15 жил шоронд явуулна гэж хэлэхээр нь би дуугүй л яваад байсан. А.Б ах ер нь 2020 оны 01 сараас хойш иймэрхүү үгээр дарамтлаад байх болсон. Би А.Б ахаас айгаад байдаг юм ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 59-60, 5хх-ийн 94 дүгээр хуудас/

 

Өсвөр насны гэрч Г.Цолмон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цаг өнгөрч байхад аав, ээж хоёр ирсэн. Бид гэрийнхээ дээд давхарт унтдаг. Аав ээж  хоёр доод давхарт унтдаг. Тэр шөнө ээж уйлаад байгаа нь надад сонсогдсон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэдний хажуугийн МТ клонкод түгээгч хийж 24 цаг гараад амардаг. Өдөр дуудвал очиж тогооч хийдэг. Нилээн хэдэн жил ажиллаж байгаа. Ч.Г эхнэрээ зодоод цагдаад байцаагдаж байгаа юм билээ. Эхнэр нь эмнэлэгт хэвтсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

Гэрч О.А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Тэрэлжид том цагаан гэх газар нутагладаг. 2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цагийн үед гэртээ зурагтаар кино үзээд сууж байхад Ч.Г ахын машины дуу гараад нааш, цааш яваад байх шиг болохоор нь гэрээсээ гарч харсан. Зүүн хойд талд зогсож байснаа урагшаа эргээд манайх руу чиглээд давхисан. Тэгтэл машины гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдаад хажууд нь ирж зогсож  суулгаад манай гэрийн зүүн талаар тойрч гараад гэрийнхээ зүг явсан. Би ойролцоогоор 100 орчим метрийн зайнаас харсан. Тухайн үед А.Б эгч хар бараан өмд, цамцтай харагдсан. Гутлыг нь анзаараагүй. ...Маргааш өглөө нь би гэрийнх нь зүүн талаар өнгөрөхдөө Ч.Г ах гаднаа зогсож байхаар нь өчигдөр орой юу хийгээд хойгуур давхиад байсан юм бэ? гэсэн чинь харин тиймээ зүгээрээ гээд инээж байсан. ...” гэх мэдүүлэг, / 1-р хх-ийн 69-72, 2-р хх-ийн 5, 98 дугаар хуудас/

 

Гэрч Б.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бид нар айлын хуриманд цуг явахад А.Бийн эрүүн дээр нь бага зэрэг хөхөрсөн байхаар нь яасын гэж асуухад моринд цохиулчихлаа гэлүү тийм зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.Гийнд ирээд 3 жил ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын  02-ны орой Ч.Г ах, А.Б эгч хоёр гэрээсээ гарч яваад 23 цаг өнгөрч байхад ирсэн. Би сэрүүн байсан. Орж ирээд А.Б эгчийг алгадаж байгаа чимээ гарсан. Тэгээд муудалцаж байснаа утас нь дуугарч ярьж байснаа хоёулаа гараад явсан. Маргааш өглөө нь би 7 өнгөрөөж босоод цайгаа чанаж байтал тэр хоёр 8 цагийн үед ирсэн. Ч.Г ах дээшээ гараад унтаад өгсөн. А.Б эгч надтай хамт гал тогоонд юм хийж, янзалсан. Орж ирээд тэр хоёр маргаж муудалцаагүй. Өнгөрсөн зун байх яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна Дэлгэр эгч шархтай хээр мориндоо тос түрхэнэ гэж гараад орж ирэхэдээ нэг нүд нь жаахан хавдчихсан байсан. Яасан юм бэ гэсэн чинь хээр морь ялаархаж байгаад мөргөчихлөө гэж хэлээд зузаан крем түрхээд байсан. Тэр өдөр Хуягаа ах байгаагүй орой нь ирээд Дэлгэр эгчээс миний ханийн нүд яагаавээ гэхэд морь ялаархаад мөргөсөн гэж хэлж байсан. Намайг мэдүүлэг өгснөөс хэд хоногийн дараа Дэлгэр эгч залгаад чи миний талд мэдүүлэг өгчихгүй яасан юм бэ гэхээр нь би мэдэж байгаа зүйлийнхээ талаар л ярьсан. Болоогүй зүйлийн талаар ярьж болохгүй шүү дээ гэж хэлсэн. 2020 оын 01 сарын 02-ны орой тэр хоёр гэртээ орж ирээд 10-15 минут орчим л болсон. Бэлгийн харьцаанд орох завдал болоогүй, надад мэдэгдсэн зүйл байгаагүй. Хэрэв зодож хүчирхийлж байсан бол хажууд нь байгаа надад мэдэгдэх байсан. Би ч бас тийм байдлыг хараад зүгээр суухгүй цагдаад юм уу эсвэл ээж, аавд нь мэдэгдэх байсан. Ч.Г ах урьд өмнө Дэлгэр эгчийг зодож цохиж байгаагүй. Энэ хоёр уухаараа ямар нэгэн хэрүүл маргаан байдаггүй. Хааяа Хуягаа ахыг уугаад ирэхэд Дэлгэр эгч загнадаг. Энэ үед Ч.Г ах дээшээ хүүхдүүдийнхээ өвөрт ороод унтаад өгдөг...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 85-90, 2-р хх-ийн 4, 96-97 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/67 дугаар:

...А.Бийн биед ахар сүүлний 1 дүгээр нугаламын хугарал, баруун болон зүүн тавхайн 2-3 дугаар зэргийн хөлдөлт, үс халзралт, баруун бугалга, өгзөг, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи ахар сүүлний 1 дүгээр нугалмын их биеийн хугарал, үс халцралт, баруун бугалга, өгзөг, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун болон зүүн тавхайн 2-3 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

Шинжээч С.*******гийн “...гадна орчинд -27 хэмийн төлөв байдалд хүн гадуур хувцасгүй байсан гэвэл бие махбодид осгох процесс явагдана. Газар, гадаргуутай хүрэлцсэн хэсгээр хөлдөлтийн процесс явагдана. Хүний бие -10-20 хэмийн үед осгох процесс ядагддаг ба энэ процесс нь хүйтний үргэлжилсэн хугацаа, чийгтэй, эсвэл нойтон, бариу хувцастай эсэх, албадмал байдалд удаан хугацаагаар байсан эсэх, зэргээс шалтгаалж осгосон байдал, осголтын зэрэг нь өөр өөр байдаг. -27 хэмийн хүйтэнд 10-20 минутын турш цастай гадаргуу дээр хүний биеийн хүрэлцсэн хэсэгт 2-3 дугаар зэргийн хөлдөлт үүснэ. -27 хэмийн хүйтэнд цастай газрын гадаргууд цамц, өмдтэй 10-20 минутын турш байвал хүний бие махбодид хөлдөлт явагдана. Хөлдөлт нэгэнт үүссэн бол тухайн хэсэгт шарх үүсч хөлдөлтийн зэрэг тогтоогддог. ...” гэх мэдүүлэг /2-хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шинжээч Э.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...гэрэл зургуудыг эгц дээрээс нь масштабын шугам байрлуулж аваагүй болохоор шаардлага хангахгүй.  гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 14-15/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5, 9-10 дугаар хуудас/,

 

Газар нутагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06 р хуудас/,

 

Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 243 дугаар хуудас/,

Компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 121-124 хуудас/,

Хохирогч А.Б, гэрч Д.О нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл / 2-р хх-ийн 8-10/,

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 22-24/,

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

 

Хохирогч А.Бийн эрүүл мэндтэй холбоотой бичгэн баримтууд,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цагийн үед ******* улсын дугаартай Прадо-77 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эхнэр хохирогч А.Бийг бусадтай үндэслэлгүйгээр хардаж, хүчээр Налайх дүүргийн ******* хорооны нутаг “Том цагаан” гэх газарт тээврийн хэрэгслээс гадуур хүрэм, гуталгүй буулгах, мөн шөнийн 23.30 цагийн үед Налайх дүүргийн ******* хороо Тэрэлж шугуй- ******* гэртээ хохирогчийг үснээс нь зулгаах, биеийн хөл, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээж байна хайртай ханиасаа уучлалт гуйж байна. ” гэх, шүүгдэгч Ч.Гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Том цагаан гэх газрын хавьд эхнэр намайг загнаж байгаад буулаа зогс гэхээр нь би замаас гарч “чи намайг ингэж доромжилж байхаар миний авч өгсөн юмыг өг гэсэн чинь гадуур куртикээ тайлж үлдээгээд машинаас буусан. Би цаашаа хэсэг явж байгаад зогссон. Эхнэрийг ирэхгүй болохоор нь  буцаж очоод машиндаа суулгаад гэртээ  ирсэн. Үргэлжлүүлээд маргалдаж байгаад би уурандаа үснээс нь татаад, хөл, гар, нуруу хавьд нь хэд хэдэн удаа  цохиж өшиглөсөн...” гэх, хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл уурлаад замаас гарч чи миний авч өгсөн юмыг өг гэхээр нь би курикээ тайлж өгтөл хойшоо шидсэн. Маргаж байх явцдаа хар түрийтэй гутлаа тайлж орхисон. ... Гэтэл Ч.Г эргэж ирээд намайг дайрах гэж байгаа юм шиг тулж зогссон. Би машиндаа суугаад бид гэртээ харьсан. 00 цагийн үед гэртээ ирээд маргалдаж байгаад миний зүүн бугалга руу  2 удаа цохьсон. Баруун гуяны гадна талд нэг удаа өвдөглөж, өшиглөсөн. Мөн намайг чи янхандаад яваарай гээд араас ахар сүүл рүү 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж өшиглөсөн. ...Би машинаас буухдаа хар алаг цамцтай, даавуун хар өмдтэй гуталгүй буусан..., 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс хойш Ч.Г надруу утсаар ярихдаа цагдаа ирээд мэдүүлэг авахад өөрөө гарч унаад ахар сүүлээ гэмтээсэн, өөрөө хөлөө хөлдөөсөн. Ч.Г намайг нэг алгадснаас өөрөөр зодож цохиогүй, зүгээр л хэрэлдэж маргалдснаас өөр зүйл болоогүй гээд мэдүүлчих гэж ятгаад байсан. Би Ч.Гийн үгэнд орж худлаа мэдүүлэг өгөөгүй болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. 3 дахь удаа мэдүүлэг өгөхөд мөн л ятгасаар байсан. Манай дүү миний утсан дээр яриа бичдэг программ суулгаж өгсөн. Би яриаг нь бичээд СD-нд буулгаад өгсөн...” гэх, гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт нь ороход А.Б орон дээрээ хэвтэж байсан. Хоёр гарын бугалга нь хөхөрсөн харагдахаар нь яасан гэсэн Чимбаагийн гэрт очоод ирэх замдаа Ч.Г зодсон гэсэн... Үдээс хойш нөхөр бид хоёр хот орж хэвтэж байгаа эмнэлэг дээр нь ирэхэд А.Бийн хоёр хөл нь боолттой, хөл гар нь хөхөрсөн зодуулсан шинжтэй байсан. Асууж шалгааж байгаад тэр шөнө машинаар харьж явахдаа, гадаа хөөж буулгаад хөлийг нь хөлдөөсөн болохыг мэдсэн...” гэх, гэрч Ч.Б.А мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн:”... Тэр оройдоо Улаанбаатар хот орж эргэхээр очтол А.Бийн хөлийн тавхай нь боолттой, гар хөл нь энд тэндээ хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэж асуухад Ч.Г зодсон гэсэн...” гэх, гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эгчтэй яриад түүний хэвтэж байгаа МВЖ эмнэлэгт очиход эмчилгээ хийлгээд дусал залгуулчихсан, хоёр хөлийн тавхай нь боолттой, хөл, баруун гар нь хөхөрсөн байсан. А.Б эгч эмнэлэгт хэвтэж байсан болохоор хэрэг гарсан газрыг нь заалгаж аав Алтанхугийн хамт 2020 оны 01 сарын 08-ны өдөр очиж гар утсаараа зургийг нь авч бэхжүүлсэн...” гэх, өсвөр насны гэрч Г.Цолмон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр шөнө ээж уйлаад байгаа нь надад сонсогдсон...” гэх, гэрч О.А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цагийн үед гэртээ зурагтаар кино үзээд сууж байхад Ч.Г ахын машины дуу гараад нааш, цааш яваад байх шиг болохоор нь гэрээсээ гарч харсан. ... Тэгтэл машины гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдаад хажууд нь ирж зогсож  суулгаад манай гэрийн зүүн талаар тойрч гараад гэрийнхээ зүг явсан. Би ойролцоогоор 100 орчим метрийн зайнаас харсан. Тухайн үед А.Б эгч хар бараан өмд, цамцтай харагдсан. Гутлыг нь анзаараагүй...” гэх, Гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын  02-ны орой Ч.Г ах, А.Б эгч хоёр гэрээсээ гарч яваад 23 цаг өнгөрч байхад ирсэн. Орж ирээд А.Б эгчийг алгадаж байгаа чимээ гарсан...” гэх Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хайрт ханьдаа гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Миний буруу ханиасаа уучлалт гуйж байна. Гэм буруугийн талаар маргахгүй хийсэн хэргээ хүлээж байна” гэх,  хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би маш их гомдолтой байна. Сүүлд эмнэлэгт хэвтсэн төлбөрөө би өөрөө төлсөн. Бусад төлбөрийг нь Ч.Г төлсөн. Би болсон бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Намайг зодсон асуудлыг би гэрийнхнээсээ тас нуусан. Ээжийг нүдээ яасан юм гэхээр нь моринд шижүүлсэн гэж худлаа хэлсэн.  ” гэх, шинжээч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Дээрхи ахар сүүлний 1 дүгээр нугалмын их биеийн хугарал нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна, 7 долоо хоногоос дээшхи хугацааг удаан хугацаанд хамааруулж үздэг. Осголт гэдэг нь нам хэвийн үйлчлэлд хүний бие даарахаар үзүүлж байгаа хариу үйлдэл юм. Хөлдөл гэдэг нь аль нэг эрхтэн буюу аль нэг хэсэгт нам хэвийн үйлчлэлээр үүсгэгдэж байгаа үйлчлэлийг хөлдөлт гэдэг. Цас буюу хүйтэн гадаргуу дээр хоёр хөлний тавхай түрүүлж хүрч байгаа учир түрүүлж хөлдөлт явагдаж байгаа юм. Бусад биеийн хувьд осголт бүх биеэр явагдаж байгаа. Мохой зүйл гэдгийг ир үзүүртэйгээс бусад бүх зүйл хамаарна. Ахар сүүл хугарах мөчид өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Учирсан гэмтлүүдийн хамгийн хүндийг бичнэ” гэх, Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “... 1 сарын 02-ны орой би 4 хүүхэдтэй нь хамт бид 5 л байсан. Ч.Г ах А.Б эгчийг алгадсан бас жаахан маргалдаад байсан. Тэрнээс өөр зүйл сонсоогүй...  ” гэх, гэрч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...  2020 оын 1 сарын 07-ны өдөр төрсөн эгч А.Б рүү яриад эмнэлэгт очиход хоёр хөл нь битүү боолттой гуянаасаа доош хөх алаг болсон. Хоёр гар нь мөрнөөсөө шуу хүртлээ хөхөрсөн. Нуруу нь ахар сүүлнийхээ тэнд том хөхрөлттэй, үс халцарсан байдалтай байсан. Би үүнийг хараад цочирдсон. Тэгээд эцэг, эхдээ хэлээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх, гэрч О.А.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 01 сарын 02-ны шөнө Ч.Г ахын машин дуугараад байхаар нь бие засангаа харсан чинь Ч.Г ах хойноос машинтайгаа ирж яваа харагдсан. Машины урд гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдсан. Тэгээд А.Б эгч машиндаа суугаад  тэр хоёр манай гэрийн хажуугаар явж өнгөрсөн. ... А.Б эгч бараан өнгийн хувцастай харагдсан. Машин дотор ямар хүмүүс байсныг мэдэхгүй ээ...” гэх, гэрч  Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэргийг би 2020 оны 1 сарын 7-нд мэдсэн. ...Би очоод хувийн эмнэлгээс нь гаргаад гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтүүлэхээр авч явсан. Гэмтлийн эмнэлэг 24 цагийн дотор ирээгүй учир авахгүй гэсэн тул буцаад хувийн эмнэлэгтээ очсон. Хувийн эмнэлэгт байхад Налайхын цагдаагийн хэлтсийн байцаагч Батгэрэл ирээд ээжтэйгээ хамт байцаалт өгөх үү ганцаараа өгөх үү гэж асуухад А.Б намайг байлцуулна гэсний дагуу би хамт байлцсан. Тэгж л би юу болсон тухай мэдсэн ...” гэх мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5, 9-10 дугаар хуудас/, Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/67 дугаартай дүгнэлт зэргээр, 

 

Шүүгдэгч Ч.Гийн хохирогч А.Бийг 2020 оны 01 дугаар сарын 07 ны өдрөөс хойш зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан болох нь хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Ч.Г надруу утсаар ярихдаа цагдаа ирээд мэдүүлэг авахад өөрөө гараад унаж ахар сүүлээ гэмтээсэн, хөлөө хөлдөөсөн, Ч.Г намайг ганц удаа алгадснаас өөрөөр цохиж зодоогүй зүгээр л хэрэлдэж маргалдснаас өөр зүйл болоогүй гээд мэдүүлчих гээд ятгаад байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаагүй. А.Бийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаснаа хүлээн зөвшөөр байна...” гэх мэдүүлгүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тус тус  тогтоогдож байна гэж үзлээ.  

 

            Мөн Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1 дэх хэсэгт “нөхөр нь гэр бүлийн харилцаатай бусад гишүүндээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Гийн хохирогч буюу өөрийн эхнэр А.Бийг бусадтай хардаж дарамт учруулан хүчээр Налайх дүүргийн ******* хорооны нутаг “Том цагаан” гэх газарт тээврийн хэрэгслээс гадуур хүрэм, гуталгүй буулгах, мөн өдөр шөнийн 23.30 цагийн үед Налайх дүүргийн ******* хороо Тэрэлж шугуй ******* гэртээ түүний үснээс нь зулгаах, биеийн хөл, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, өшиглөх, зэргээр зодсон үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий гишүүний эсрэг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бийн өгсөн: хөдөө намайг машин дотор бүх хувцсыг тайлж нүцгэн хөөж буулгасан...гэсэн мэдүүлгийг өгсөн боловч хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Гийн :... Тэгэхээр нь миний уур хүрээд энэ асуудлаас болж бид маргалдсан. Гадуур хувцсаа тайлаад машинаас буусан . Харин гутлаа тайлахыг нь бол би огт хараагүй. Эхнэр машинаас буугаад 5-6 минут л болсон байх. Би буцаж очоод эхнэрээ аваад гэртээ харьсан гэсэн мэдүүлгийг давхар нотолж гэрч О.А.Бгийн өгсөн:... 2020 оны 1 сарын 02-ны шөнө Ч.Г ахын машин дуугараад байхаар нь бие засангаа харсан чинь Ч.Г ах хойноос машинтайгаа ирж яваа харагдсан. Машины урд гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдсан. Тэгээд А.Б эгч машиндаа суугаад  тэр хоёр манай гэрийн хажуугаар явж өнгөрсөн. А.Б эгч Бараан өнгийн хувцастай харагдсан гэсэн мэдүүлэг, хохирогч А.Бийн 2020.01.11 ны өдөр өгсөн: ...замаас гарч машинаа зогсоож “ чи миний авч өгсөн юмыг өг гэхээр нь би өмсөж явсан гадуур куртикээ тайлж өгөөд Ч.Г авч арагшаа шидсэн. Тэгээд маргах явцдаа би өмсөж байсан өсгийтэй хар гутлаа тайлж орхисон. Ноосон үстэй гэмээр хар алаг цамцтай, даавуун хар өмдтэй гуталгүй буусан гэсэн мэдүүлэг, Шинжээч С.*******гийн өгсөн: “...Хүний бие -10-20 хэмийн үед осгох процесс ядагддаг ба энэ процесс нь хүйтний үргэлжилсэн хугацаа, чийгтэй, эсвэл нойтон, бариу хувцастай эсэх, албадмал байдалд удаан хугацаагаар байсан эсэх, зэргээс шалтгаалж осгосон байдал, осголтын зэрэг нь өөр өөр байдаг. -27 хэмийн хүйтэнд 10-20 минутын турш цастай гадаргуу дээр хүний биеийн хүрэлцсэн хэсэгт 2-3 дугаар зэргийн хөлдөлт үүснэ гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч нь хохирогчийг ямар ч хувцасгүй машинаас хөөж буулгасан үйл баримт тогтоогдоогүй гэж үзлээ.

 

            Мөн хохирогч нь өөрийг нь тээврийн хэрэгслээс хөөж буулгасан гэх газрыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бумбат хошуу гэх газар буулгасан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Бы өгсөн: .... А.Б эгч эмнэлэгт хэвтэж байсан болохоор хэрэг гарсан газрыг нь заалгаж аав Алтанхугийн хамт 2020 оны 01 сарын 08-ны өдөр очиж гар утсаараа зургийг нь авч бэхжүүлсэн гэсэн мэдүүлгээр өгсөн боловч хэрэгт авагдсан Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн гүйцэтгэсэн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,  шинжээчийн авсан гэрэл зургийн үзүүлэлт, газар нутагт үзлэг хийсэн тэмдэглэл, болон хохирогч А.Бийн 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдөр гэрчээр өгсөн:...Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хамаарах Дуган цагаан гэх газар намайг буулгаад үлдээж өөрөө хөдөлж явсан гэсэн мэдүүлэг, гэрч О.А.Бгийн өгсөн: ... Манайх Тэрэлжид том цагаан гэх газар нутагладаг. Зүүн хойд талд зогсож байснаа урагшаа эргээд манайх руу чиглээд давхисан. Тэгтэл машины гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдаад хажууд нь ирж зогсож суулгаад манай гэрийн зүүн талаар тойрч гараад гэрийнхээ зүг явсан. Би ойролцоогоор 100 орчим метрийн зайнаас харсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Гийн өгсөн: ...Намайг загнаад байхаар нь чи Нямдэлгэртэй явдаг юм уу гэж хэрүүл хийсэн. Гэрээс зүүн талд байдаг Том цагаан гэх газрын хавьд эхнэр намайг загнаж байгаад буулаа зогс гэхээр нь би замаас гарч “чи намайг ингэж доромжилж байхаар миний авч өгсөн юмыг өг гэсэн чинь гадуур куртикээ тайлж үлдээгээд машинаас буусан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хохирогчийг хөөж буулгасан гэх газар нь Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр  Том цагаан гэх газар гэж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

            Гэрч А.Бы 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдөр хэрэг болсон гэх газар буюу Бумбат хошуу гэх газарт  авсан машины дугуйн мөр болон бусад мөрүүдийн гэрэл зургийн үзүүлэлтүүд нь шинжээч Э.Сүхболдын мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлд заасны дагуу бэхжүүлэгдээгүй тул шүүхээс хэргийн үйл баримттай холбогдуулан үнэлэх үндэслэлгүй байна.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: Ч.Г нь зодсны дараа дандаа бэлгийн ажил хүчээр хийдэг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 02 ны өдөр нуруу руу цохьсны дараа бэлгийн ажил хийсэн гэж мэдүүлснийг шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгасны дагуу мөрдөгчийн бүрдүүлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Г, гэрч Д.О, насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгүүдээр 2020 оны 01 дүгээр сарын 02 ны шөнө зодсны дараа хүчээр бэлгийн ажил хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Энэ  талаар хохирогчийн өмгөөлөгчийн: ... хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй хэдий ч, гэр бүлийн харилцаатай хүнийг хүчиндсэн шинж байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү  гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Гт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүхээс Наньдбаян овогт Ч.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр А.Бийг өвлийн -27 орчим хэмийн хүйтэнд  тээврийн хэрэгслээс гадуур хүрэм, гуталгүй буулгах, түүний үснээс нь зулгаах, биеийн хөл, гар нуруун тус газарт нь гараараа цохих өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,  хохирогч А.Бийг гэмт хэргийн талаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Гт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4000 нэгж буюу 4000000 төгрөгөөр торгох ялаар,  мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах   дүгнэлтийг,  Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж гэмшиж байгаа харгалзан хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг, Хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилтот нийцүүлж ял шийтгэл оногдуулах талаар дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

            Шүүх талуудын дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь шүүхэд хандан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

            Эд мөрийн баримт хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ч.Гийн 2020 оны 0******* сарын 02-ноос 2020 оны 0******* сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Наньдбаян овогт Ч.Гт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000  төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Гийн 2020 оны 0******* сарын 02-ноос 2020 оны 0******* сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөс хасаж эдлэх ялыг 5,850,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт нь оногдуулсан 5 850 000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6  сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ч.Гт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-1 ширхэгийг хэрэгт хадгалуулсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД